Ikh Tal - Colorado Mongols Volleyball Club

Directions

Ikh Tal - Colorado Mongols Volleyball Club Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ikh Tal - Colorado Mongols Volleyball Club, Nonprofit Organization, Denver, CO.

🙏 ТАЛАРХАЛ 🙏АНУ-ын Монголчуудын 18 дахь удаагийн Волейболын тэмцээн маань амжилттай, сайхан болж өндөрлөлөө. 🏐❤️Баруун, ...
09/12/2026

🙏 ТАЛАРХАЛ 🙏

АНУ-ын Монголчуудын 18 дахь удаагийн Волейболын тэмцээн маань амжилттай, сайхан болж өндөрлөлөө. 🏐❤️

Баруун, зүүн эргийн 20 гаруй хотоос хүрэлцэн ирсэн 30 гаруй баг, 6 төрөлд хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй Монголчуудын нөхөрлөл, эв нэгдэл, хамтын хүч ямар агуу болохыг харуулсан сайхан хоёр өдрийг хамтдаа бүтээлээ.

Юуны өмнө “Mile High” хотыг зорин ирж, тэмцээндээ оролцсон нийт баг, тамирчид, хөгжөөн дэмжигчид, зочид төлөөлөгчдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний оролцоо, урам зориг, дэмжлэг энэ тэмцээний хамгийн үнэ цэнтэй хэсэг байлаа. ❤️

Мөн энэ тэмцээнийг зохион байгуулахын төлөө цаг зав, сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, санхүүгийн болон санхүүгийн бус бүх төрлийн дэмжлэгээ харамгүй зориулсан Колорадо мужийн нийт Монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Ялангуяа тэмцээний санхүүжилтийг бүрдүүлэхэд гар бие оролцож, хамтдаа зүтгэсэн Burmaa Avirmed Amaraa Bat, Bajlaa Sodnom, Maraa Mn, Odbayar Tumenkhishig, Tmr Baadai, Baigal Baina, Suvdaa Gombodorj, Цогоо, Mandukhai Enkhbold нартаа онцгойлон баярлалаа. 🙏❤️

🤝 ТУСГАЙ ТАЛАРХАЛ

🏐 Ерөнхий болон ахлах шүүгч: Altanbulag Tserenjav

🏐 Шигшээ шатны шүүгчид: Suren Kurt, Мөнхбат, James Bayarsaikhan, Norovsambuu Dorjsuren, Chintushig Choibat

🎤 Нээлт, хаалт болон тэмцээний турш хөтөлсөн: Эрдэнэбат

🎭 Урлагийн үзүүлбэр: Ajnai Colorado төвийн уран бүтээлчид, хамт олон болон Монгол бүжгийн “Жонон” хамтлагийн бүжигчид

📸 Зурагчин: Баянзул

🍲 Монгол хоол: Цоомоо эгч, Туяа эгч

💙 Тэмцээнийг дэмжиж, тусалж хамтран ажилласан: Blue Spot-ийн хамт олон

🧃 Сайн дурын хүүхдүүдийн ус, ундаа, амттанд $100-ын дэмжлэг үзүүлсэн: Global Reach
Хариуцан ажилласан: Зулаа эгч

📝 ОНООНЫ ШҮҮЛТИЙН БАГ

Янжмаа — Алтан бөмбөг клүб

Тэмүүлэн, Хишигээ — Ажнай төв

Даваа — BATS Construction

Бүжидмаа, Соёлмаа — United Team

Сура, Мишээл, Номуунгоо,— оюутан, сурагчид

Бүрэнжаргал — 9-н туг

Мөсү, Басу, Зулаа — Global Reach

Амгалан, Намуунбайгал — Тулга клуб

Батбаатар, Мандахнаран болон гэр бүл

🏁 ШУГАМЫН ШҮҮЛТ

Ochko Purev, Tuul, Moe Buyan, Maraa, Enkhbold Enkhbayar

Mongolian School Of Colorado Youth Leadership Club-ийн хүүхдүүд

Ajnai Морин Хуур төвийн авьяаслаг хүүхдүүд

Та бүхний гаргасан цаг зав, хичээл зүтгэл, сэтгэл зүрх энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр боллоо. ❤️

Мөн энд нэрийг нь бүгдийг дурдаж амжаагүй ч тэмцээний ард чимээгүйхэн ажилласан, талбай засаж, цэвэрлэж, юм зөөж, ус ундаа бэлдэж, зохион байгуулалтад тусалж, хэрэгтэй үед нэг алхам урагш гарч ирсэн хүн бүртээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Бидний олж хараагүй, нэрийг нь дурдаж амжаагүй ч хийсэн тэр бүх жижигхэн тус бүрийн ажил нийлж байж энэ том тэмцээн бүтсэн билээ. 🙏❤️

❤️ ХАМТЫН ХҮЧ — ОЛОМГҮЙ ДАЛАЙ

Энэ тэмцээн зөвхөн талбай дээрх өрсөлдөөнөөр хэмжигдэхгүй.

Бид хамтдаа төлөвлөж,
хамтдаа зүтгэж,
хамтдаа асуудлаа давж,
хамтдаа баярлаж,
хамтдаа энэ бүхнийг бүтээлээ.

Бид нэгдэж чадлаа.
Бүх чадлаараа хийж чадлаа.
ХАМТДАА БИД ЧАДЛАА! 🇲🇳🏐❤️

Энэ хоёр өдөр бидэнд зөвхөн нэг сайхан тэмцээн үлдээгээгүй. Харин Монголчууд бид хаана ч, ямар ч үед сэтгэл нэгтэй байж чадвал ямар их зүйлийг хамтдаа бүтээж чаддагийг дахин нэг удаа харууллаа.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, хөгжөөн дэмжигчид, сайн дурынхан, шүүгчид, хөтлөгчид, урлагийнхан, зурагчид, ивээн тэтгэгчид, дэмжигчид болон зохион байгуулагч бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа! 🙏❤️

Та бүхний дэмжлэг, итгэл, оролцоо байгаагүй бол энэ тэмцээн ийм сайхан болж чадахгүй байлаа.

🏐 Дараа жил Калифорни мужийн Лос Анжелес хотод уулзацгаая! 🇲🇳❤️

18 дахь удаагийн тэмцээн — бидний хамтын дурсамж.
Бидний хамтын хүч.
Бидний хамтын бахархал. ❤️🏐

ХАМТДАА БИД ЧАДЛАА! 🇲🇳❤️

Day 2, 9/6 photos
09/12/2026

Day 2, 9/6 photos

Day 1, 9/5 photos
09/11/2026

Day 1, 9/5 photos

Bayarlalaa! 🙏🏼
09/09/2026

Bayarlalaa! 🙏🏼

09/07/2026
09/06/2026

American Mongolian 18th annual tournament

Address

Denver, CO
80224

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ikh Tal - Colorado Mongols Volleyball Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Sponsored

Share