Global Reach

Global Reach Global Reach is a nonpofit organization based in Denver, Colorado.

05/07/2025

Зуслан 2025

Сайн байцгаана уу? Колорадогийн Монголчууд, эцэг эхчүүддээ энэ ѳдрийн мэндийг хүргье.

Глобал Рийч ТББ сүүлийн хоёр жил дараалан Колорадо муждаа анхны Монгол хүүхдийн зуслан амжилттай ажиллууллаа. Энэ 2 жилийн хугацаанд зусланд маань нийт 116 хүүхэд амарч, зуны цѳѳхѳн боловч дурсамж дүүрэн ѳдрүүдийг байгалийн сайханд шинэ найз нѳхѳдтэйгѳѳ олон арван зүйлс шинээр сурч, зугаатай сайхан ѳнгѳрѳѳсѳн билээ. Олон аав, ээж, бас хүүхдүүд маань зуслангийн багш, зохион байгуулагчдад талархлаа илэрхийлж урам зориг, эрч хүч ѳгч байсанд маш их талархаж байгаагаа илэрхийлье.

Харин энэ жил зуслан маань завсарлаж байгаа бѳгѳѳд бид ѳнгѳрсѳн жилүүдийн үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэн, цаашдийн зохион байгуулалт, ложистикийг тѳлѳвлѳхѳѳр шийдвэрлэлээ. Бидний хуримтлуулсан туршлага, зохион байгуулалтын стратегид түшиглэж дараа дараачийн жилүүдэд хамтран ажиллахыг хүсвэл бидэнд чѳлѳѳтэй хандаарай.

Зуны сайхан ѳдрүүдийг зугаатай, дурсамжтай, баяр баясгалан дүүрэн ѳнгѳрѳѳхийг хүсье.
Глобал Рийч ТББ-ын хамт олон

Хүүхдийн Зуслан 2024 - Ѳндѳрлѳлѳѳ!Глобал Рийч ТББ-аас 2 дахь жилдээ зохион байгуулсан Хүүхдийн Зуслангийн 2 ээлж маань а...
07/11/2024

Хүүхдийн Зуслан 2024 - Ѳндѳрлѳлѳѳ!

Глобал Рийч ТББ-аас 2 дахь жилдээ зохион байгуулсан Хүүхдийн Зуслангийн 2 ээлж маань амжилттай явагдаад ѳнѳѳдѳр дууслаа. Зусланд явсан хүүхдүүдийн маань сэтгэгдэл ѳндѳр, мартагдашгүй 5 хоног сайхан амраад ирлээ. Энэ жилийн хувьд хүүхдүүд маань хѳтѳлбѳрийнхѳѳ дагуу нум сум харваж, агаарын сорилт (Американ Нинжа) хийж, завиар явж, бас усан хүрхрээ рүү явгаар аяллаа. Бас болоогүй бүгд олимпийн нэг улсыг тѳлѳѳлѳн багуудад хуваагдан сагс, воллейбол, хѳгжѳѳнт тоглоомоор ѳрсѳлдѳн, оюун ухаанаа сорьлоо. Хүүхдүүдийнхээ баясан цэнгэж байхыг хараад багш бид нар ч хүүхэд нас руугаа орж бѳѳн энерги хүч авч байлаа. Зусланд явснаараа хүүхдүүд цагийг агаарт идэвхтэй, үр бүтээлтэй ѳнгѳрѳѳж байснаас гадна найз нѳхѳдтэй болж ѳѳрийгѳѳ олны ѳмнѳ илэрхийлж, ѳѳрийгѳѳ бас илүү танин мэдэж байлаа. Зуслан юутай сайхан, зугаатай юутай хѳгжилтэй вэ.
Зураг бүхнийг ѳгүүлнэ. Дараа зун хүртэл баяртай.
______________

The two Sessions of the Children's Camp organized by Global Reach NGO for the second year in 2024 have ended today. The children who attended the camp immensely enjoyed it and had a good, unforgettable five-day camp. This year, according to the program, our children did an archery and aerial challenge (American Ninja), went canoeing, and hiked to the waterfall. Moreover, the kids were divided into Olympic teams representing a particular country. Each team competed in basketball, volleyball, and fun games to test their sportsmanship, teamwork, and perseverance. Additionally, they competed to test their knowledge and intelligence in different areas.

Seeing our children having fun, we, the teachers, entered our childhood and ran along with them with boosted energy. By going to the camp, our children not only spent their time actively and productively in the air but also made friends, learned how to express themselves better, and worked in a team. With its enchanting beauty and exhilarating fun, the camp is an experience we can't wait for your child to have again.

Photos are witness. We can't wait to see our children again next summer for more fun and experience!

Глобал Рийч ТББ-аас Колорадогийн Наадам 2024-ийн Дээлтэй Монгол Наадам арга хэмжээг хариуцан зохион байгуулж байна. Сэтг...
07/04/2024

Глобал Рийч ТББ-аас Колорадогийн Наадам 2024-ийн Дээлтэй Монгол Наадам арга хэмжээг хариуцан зохион байгуулж байна.
Сэтгэл авъяасаа шингээн урласан уран тансаг үндэсний хувцсаараа бахархан наадацгаая!

05/28/2024

Сайн байцгаана уу?
Хүүхдийн баярыг угтан зохион байгуулсан "Колорадогийн Хүүхдийн Урлагийн Наадам 2024"-ийн богино видеог та бүхэндээ хүргэж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

https://studio.youtube.com/video/_EJLIWEXRVY/edit

05/28/2024

Сайн байцгаана уу?
Хүүхдийн баярыг угтан зохион байгуулсан "Колорадогийн Хүүхдийн Урлагийн Наадам 2024"-ын богино видео маань та бүхэнд хүрч байна. Хүлээн авч таалан соёрхоно уу.

https://www.youtube.com/watch?v=_EJLIWEXRVY

Колорадогийн Хүүхдийн Зуны Зуслан 2024 – Баяртай мэдээ!https://form.jotform.com/2410290885211501–р ээлж 6 сарын 23-27 @ ...
05/25/2024

Колорадогийн Хүүхдийн Зуны Зуслан 2024 – Баяртай мэдээ!
https://form.jotform.com/241029088521150
1–р ээлж 6 сарын 23-27 @ 2-р ээлж 7 сарын 7-11
Зуслангийн хураамж – $510 @ Нэг гэрийн 2 дахь хүүхдийн хураамж - $485.

Глобал Рийчээс 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа зуслангийн хураамж 2 ээлжиндээ адилхан $510 болж буурлаа! Бүрэнжаргал Перрони захиралтай Говь Аналитикал компанийн хандив болон сайн үйлсийн хандив босгох покерийн тэмцээнээс хуримтлагдсан мѳнгѳний дүнд ийнхүү зуслангийн хураамжаа бууруулах сайхан боломж гарлаа. Одоогийн байдлаар зуслангийн 1, 2-р ээлжийн бүртгэл 60-70 хувьтай байна. Та бүхэн энэ сайхан боломжийг ашиглаж хүүхдээ зусланд явуулах бол яаравчлаарай.

Колорадогийн Хүүхдийн Урлагийн Наадам – 2024 Амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ. 2006 онд анх удаа зохиогдож байсан Колорадогийн ...
05/20/2024

Колорадогийн Хүүхдийн Урлагийн Наадам – 2024 Амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ.

2006 онд анх удаа зохиогдож байсан Колорадогийн Хүүхдийн Урлагийн Наадам маань 2024 ондоо үргэлжлэн амжилттай болж ѳндѳрлѳѳ. Энэхүү Наадамд хүрэлцэн ирж оролцсон бүх хүүхдүүддээ,хүүхдүүдийнхээ авъяас, хичээл зүтгэлийг урамшуулж дэмжиж оролцуулсан бүх аав ээж, Монгол сургуулийн 1, 2-р ангийн багш нар, морин хуурийн Ажнай хамтлагийнхандаа зохион байгуулагчдын зүгээс маш их баярлалаа. Энэхүү Наадмыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хандив ѳгч, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бидний талархлыг доорх хѳтѳлбѳрѳѳс харна уу.
Хүүхдийн Урлалгийн Наадам 2024-ын видео бичлэгийг удахгүй тавина.

Глобал Рийч ТББ-ийн хамт олон.

ТалархалКолорадогийнн Хүүхдийн Урлагийн Наадам маань 2024 оны 5 сарын 19-ний өдөр амжиллттай зохион байгуулагдлаа. Маран...
05/20/2024

Талархал
Колорадогийнн Хүүхдийн Урлагийн Наадам маань 2024 оны 5 сарын 19-ний өдөр амжиллттай зохион байгуулагдлаа.
Мараната сүмийн хамт олондоо бидэнд тусалж дэмжсэнд баярласанаа илэрхийлье.

10000 E Belleview ave deer bairlah Maranatha Mongolian Mission Church bay B zaald hureltsen irne uu.
05/19/2024

10000 E Belleview ave deer bairlah Maranatha Mongolian Mission Church bay B zaald hureltsen irne uu.

05/19/2024
05/19/2024

Колорадогийн Хүүхдийн Урлагийн Наадам

Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Өнөөдөр 5 сарын 19-ний 16 цагт
Хаяг: 10150 E. Belleview ave, Greenwood Village CO 80111

Address

Denver, CO

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Global Reach posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share