Mongolian Community of Colorado

Directions

Mongolian Community of Colorado Mongolian Community in Colorado, USA

09/18/2026
❤️ТАЛАРХАЛ ❤️Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний дээл, гутал, малгай хандивлас...
09/10/2026

❤️ТАЛАРХАЛ ❤️

Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний дээл, гутал, малгай хандивласан Н.Энхбат, Д.Оргилтуяа нарын гэр бүлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Сайхан сэтгэл тань сайн үйлсээр дэлгэрэх болтугай.

Thank you so much for your generous donation and support! ❤️

09/06/2026

🇲🇳Монгол хүү Аваргуудын лигийн багт хөлбөмбөг тоглоно

Тодруулбал, Болорболдын Чингүүн Чехийн алдарт "AC Sparta Prague" багтай мэргэжлийн тамирчны анхны гэрээгээ 17 настайдаа зурлаа. Түүнтэй 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр Прага хотын хөлбөмбөгийн клуб "АЦ Спарта Прага" багийн спортын менежер Томаш Сивок (Tomáš Sivok) гэрээг үзэглэжээ.

Тэрбээр анх Чехийн Хэб гэх жижиг хотын "FK Hvězda Cheb" хөлбөмбөгийн багт 5 настайдаа суралцаж эхэлсэн аж. Улмаар 10 настайдаа "AC Sparta Prague" багийн академид урилгаар орж, одоог хүртэл амжилттай тоглож байна.

🏐🇲🇳 АНУ-ын 18 дахь удаагийн Монголчуудын волейболын тэмцээн айсуй! 🇲🇳🏐Эрхэм хүндэт Колорадо мужийн Монголчууд, Денверчүү...
09/04/2026

🏐🇲🇳 АНУ-ын 18 дахь удаагийн Монголчуудын волейболын тэмцээн айсуй! 🇲🇳🏐

Эрхэм хүндэт Колорадо мужийн Монголчууд, Денверчүүд та бүхнийг 9-р сарын 5, 6-ны өдрүүдэд болох волейболын тэмцээнд хүрэлцэн ирж, баг тамирчдаа дэмжихийг урьж байна! 👏🔥
Хоёр өдрийг спортын эрч хүч, нөхөрлөл, эв нэгдлээр дүүрэн өнгөрүүлж, Монголчууд бид нэгэн дор сайхан дурсамж бүтээцгээе.

📅 9-р сарын 5, 6
📍 Fieldhouse Aurora
12400 E. Alameda Ave, Aurora, CO 80001

🏐 Та бэлэн үү? Бид бэлэн!
Колорадод уулзацгаая!

🇲🇳 ДЕНВЕР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭМонгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2026 он...
09/03/2026

🇲🇳 ДЕНВЕР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2026 оны 9 дүгээр сарын 26–27-ны өдрүүдэд Денвер хотод консулын үйлчилгээ үзүүлэх гэж байна.

📅 9-р сарын 26: 09:30–18:30
📅 9-р сарын 27: 09:30–16:30
📍 Хаяг: 2851 S Parker Rd, Aurora, CO 80014
📞 Утас: 415-858-9524

Үзүүлэх үйлчилгээ:
Иргэний шинэчилсэн бүртгэл /16, 25, 45 нас/,
итгэмжлэл нотариатын үйлчилгээ,
гэрлэлтийн бүртгэл,
төрсний бүртгэл,
гадаад паспорт болон буцах үнэмлэх захиалга,
АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт болон консулын бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө.

⚠️ Үйлчилгээ авахаар ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа авч ирнэ үү.

Мөн Ерөнхий консул Ж.Соёлмаа 2026 оны 9-р сарын 26-ны Бямба гарагт Колорадо мужид оршин суугаа иргэдтэй уулзалт хийх тул Та бүхнийг оролцохыг урьж байна

Address

1325 S Colorado Boulevard, Ste #201
Denver, CO
80222

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Community of Colorado posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Sponsored

Share