24/10/2026
2026 оны 10-р сарын 23
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ".... НЭГДСЭН" АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тус Чуулган нь Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж буй "Хүүхдийн төлөө-ЗА бол ЗААВАЛ хийе" үндсэний хөдөлгөөнд НЭГДСЭН
Хүүхдийн сайн сайхан байдлын төлөө Төрийн болон Төрийн бус байгуулагууд НЭГДСЭН
Өсвөрийн улаан загалмайчид НЭГДСЭН
Хүмүүнлэгийн үйлсэд НЭГДСЭН гээд хүүхдийн төлөө бүгдэд нэгдэж болно гэсэн агуулгаар "... НЭГДСЭН" гэдэг нэрийн дор зохион байгуулагдлаа.
Чуулганд цахимаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэндчилгээ дэвшүүлж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч, Хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний Тэргүүн, жүжигчин, МУСТА Э.Ууганбаяр, МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнхбаяр /дуучин Seryoja/, ХЗХ-ний Удирдах зөвлөлийн гишүүн, Шинэ Монгол Харүмафүжи ЕБСургуулийн нийгмийн ажилтан С.Намсрайжав, Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны арга зүйч, Монголын хүүхдийн зөвлөлийн зөвлөх А.Соёлоо, Сэлэнгэ аймгийн Хүүхдийн зөвлөлийн зөвлөх Г.Хүслэн болон Чуулганы үйл ажиллагааг хөтлөхөөр Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн сурагч С.Төгөлдөр, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн сурагч Ц.Мишээл нар ХҮНДЭТ ЗОЧИНООР НЭГДЭН, оролцлоо.
Чуулган нь МУЗН-ийн Сэлэнгэ аймаг дахь Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Тэргүүнийг сонгох, Өсвөрийн улаан загалмайчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудад байгуулсан "Хүмүүнлэгийн танхим"-аар дамжуулан Улаан загалмайч, хүмүүнлэг хүүхдүүдийг бэлтгэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан орон нутаг, хүрээлэн буй орчинд эерэг өөрчлөлтийг авчирах зорилготой юм.
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Чуулганыг нээж үг хэллээ.
Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан, дэмжин оролцсон бүх байгууллага хамт олонд талархал илэрхийлье.
Сэлэнгэ аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн Тэргүүн бөгөөд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж. Нацагдоржийн Лхагвадорж Natsagdorj Lkhagvadorj
Аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс. Сэлэнгэ Аймаг Здтг
Сүхбаатар сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн Тэргүүн бөгөөд сумын Засаг дарга М.Тэмүүлэн. Мягмарсүрэн Тэмүүлэн
Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар. Sukhbaatar Sum
Сүхбаатар сумын Улаан загалмайн Анхан шатны хороо. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улаан загалмайн Анхан шатны хороо
Сэлэнгэ аймгийн боловсролын газар, Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл.
Хүүхдийн сайн сайхан байдлын төлөө Сэлэнгэ аймагт төдийгүй Монгол орон даяар олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өсөлт хөгжил өөрчлөлтийг авчирсан Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олон Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia та бүхэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.
Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Сэлэнгэ аймгийн Тэргүүнд Японы хүүхдийг ивээх сангийн төслийн ажилтан Ж.Очгэрэл, Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний 1-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш С.Буянхишиг нар нэр дэвшиж, 72,6% - ын саналаар С.Буянхишиг сонгогдлоо.
2022-2026 онд Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Сэлэнгэ аймгийн Тэргүүнээр ажилласан ХААИС-н харъяа Сэлэнгэ аймаг дахь Политехникийн коллежийн багш Н.Мөнхбат өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажлаа танилцуулж, "Хүндэт Тэргүүн"-ээр өргөмжлөгдлөө.
Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцдог Улсын тэргүүний 2-р сургуулийн багш Т.Мөнхжаргал МУЗН-ийн "Нигүүлсэл" мөнгөн медаль,
Мандал сумын 1-р сургуулийн тусч клубын чиглүүлэгч багш Б.Буянчимэг МУЗН-ийн "Нигүүлсэл" алтан медаль,
Мандал сумын 1-р сургуулийн 12в ангийн сурагч М.Хулан МУЗН-ийн "Хүмүүнлэг хүүхэд" алтан медаль,
Мандал сумын 1-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Эрдэмбилэг МУЗН-ийн "Хүмүүнлэг хүүхэд" алтан медалиар тус тус шагнууллаа.
Чуулганд Мандал, Шаамар, Алтанбулаг, Зүүнбүрэн, Жавхлант Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 6-р сургууль, Спортын сургууль, ХААИС-ын харъяа Сэлэнгэ аймаг дахь Политехникийн колллежийн өсвөрийн улаан загалмайчид оролцлоо.
Мөн Ерөнхий боловсролын Спортын сургуулийн Г.Баяртуяа багштай 7а ангийн 36 сурагч, Улсын тэргүүний 4-р сургуулийн Отгонжаргал багштай 8в ангийн 25 сурагч Өсвөрийн улаан загалмайн гишүүнээр элсэж, тангараг өргөлөө.