Өмнөговь Байгаль орчны газар

Call Directions Website Contact the organization

Өмнөговь Байгаль орчны газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өмнөговь Байгаль орчны газар, Environmental conservation organisation, 3-р баг Удирдлагын ордон, Dalandzadgad.

Экосистемийн даацад тохируулан ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн байгаль орчны бодлогыг хэрэгжүүлнэ

"Өсөлттэй өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, байгаль орчны сургалт зохион байгуулагдаж байна.Сургал...
30/10/2026

"Өсөлттэй өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, байгаль орчны сургалт зохион байгуулагдаж байна.
Сургалтаар байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах, арга хэмжээг хэрхэн авах талаар ХААИС, ШУТИС-ийн багш доктор, дэд профессор нартай хамтран зохион байгуулж байна.

29/10/2026

🌍 “МОНГОЛ ОРНЫ ГИДРОГЕОЛОГИ, ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 34 ДҮГЭЭР ХУРАЛ
📍 Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

“МОНГОЛ ОРНЫ ГИДРОГЕОЛОГИ, ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 34 ДҮГЭЭР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГД...
29/10/2026

“МОНГОЛ ОРНЫ ГИДРОГЕОЛОГИ, ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 34 ДҮГЭЭР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус хурал Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдаж, эрдэмтэн, судлаач, оюутнуудын 10 аман, 12 ханын илтгэлийг хэлэлцлээ.

23/10/2026

Өмнөговь аймагт 2021 оны /Ирвэс хамгаалах сангийн/ судалгаагаар нас бие гүйцсэн 953 тоо толгой гэж тооцсон.
ХАМГААЛСАН БАЙГАЛЬ — БИДНИЙ ИРЭЭДҮЙ.

#Цоохор Ирвэс #Ирвэсээ Хамгаалъя #Байгаль Хамгаалал #Өмнөговь #БиологийнОлонЯнзБайдал
Хамгаалсан Байгаль Бидний Ирээдүй

23/10/2026

Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан "Ерөнхий Боловсролын 5-р сургууль" нь бахархалт амьтнаараа "Snow Leopard /Англи/-Panthera uncia /Латин/-Цоохор ирвэс /Монгол/"-ийг бахархалт амьтнаар сонголоо.

❄️ОЛОН УЛСЫН ЦООХОР  #ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА🇲🇳🌍Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж 2014 онд Би...
23/10/2026

❄️ОЛОН УЛСЫН ЦООХОР #ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

🇲🇳🌍Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж 2014 онд Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан билээ.

2024 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 10-р сарын 23-ны өдрийг албан ёсоор 'Олон улсын цоохор ирвэсийн өдөр' болгон тунхагласан.

✅Төв Азийн Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Таджикстан, Киргизстан, Узбекстан, Казакстан зэрэг 12 улсын Алтай, Тянь Шань, Памир, Хинду куш, Хархорум, Гималай зэрэг томоохон уул нуруудаар нийт 1,6 сая км2 нутагт ойролцоогоор 4500 – 7500, Монгол оронд 103 000 км2 нутагт 1200 орчим цоохор ирвэс амьдардаг байна.

Даланзадгад хотод уламжлалт анагаах ухааны 21, сэргээн засах 13 нэр төрлийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж б...
22/10/2026

Даланзадгад хотод уламжлалт анагаах ухааны 21, сэргээн засах 13 нэр төрлийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа
“Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр манай байгууллага дээр “Монгол хүнийг идээ ундаа, явдал мөрөөр анагаах арга, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэрэгцээтэй сургалт явуулж, үзлэг оношилгоо хийсэн:
Б.Уранчимэг (УАУ-ны эмч)
А.Цэлмүүнтуул (Хөдөлгөөн засалч)
Э.Даваасүрэн (Нийгмийн эрүүл мэндийн ажилтан)
нарт баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!

21/10/2026

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ, ТӨСЛИЙН АНГИЛАЛ БАТЛАГДЛАА

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдаж, 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам”, “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний журам”, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний төслийн ангилал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

✅Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зохицуулалтын хүрээнд төслийн ангилал зэрэглэлийг гурван түвшинд ангилж, төслийн үйл ажиллагааны чиглэл, хүчин чадал, байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн хэмжээ, экологийн чухал бүс нутагт хамаарах эсэх болон эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллыг харгалзан нарийвчлан тогтоохоор тусгасан. Ингэснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл их болон дунд төслүүдэд байгаль орчны үнэлгээ, шаардлагыг тогтоож, нөлөөлөл багатай төслүүдийн хувьд үнэлгээ шаардахгүй, захиргааны шат дамжлагыг бууруулах эрх зүйн үндэс бүрдлээ.

✅Энэ нь байгаль орчны хамгааллын шаардлагыг бууруулах бус, үнэлгээний нөөц, төрийн хяналт, мэргэжлийн чадавхыг байгаль орчинд бодитой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй төслүүдэд чиглүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа юм.

✅Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаа, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, дүйцүүлэн хамгаалал, нэмэлт тодотгол, олон нийтийн оролцоо, нийгмийн нөлөөллийн үнэлгээний асуудлыг журмаар нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, Олон нийтийн оролцооны хувьд төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн 70-аас доошгүй хувийг хамруулж санал авах бөгөөд нөлөөллийн бүсэд өртөх айл өрх байхгүй, эсхүл тогтоосон хүрээнд санал авах боломжгүй тохиолдолд тухайн баг, хорооны 25 хувиас доошгүй өрхийг хамруулахаар тусгасан.

✅Энэхүү журмыг хэрэгжүүлснээр төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдад тулгарч буй бичиг баримтын бүрдүүлэлт, хүлээлт, төрийн байгууллага хоорондын шат дамжлага, олон нийтийн оролцоотой холбоотой асуудал тодорхой болж нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын жишгийн дагуу хийх боломж бүрдэх, санхүүгийн алдагдал хүлээх эрсдэлийг бууруулах мөн төрийн захиргааны төв байгууллагын ачааллыг бууруулж, төвлөрлийг сааруулах, орон нутгийн шинжээчийн эрх, үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, мэргэшсэн хүний нөөцийн оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газар
Цэндийн Сандаг-Очир

Address

3-р баг Удирдлагын ордон
Dalandzadgad
444

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 11:00 - 15:00
Sunday 11:00 - 15:30

Telephone

+97670532148

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь Байгаль орчны газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өмнөговь Байгаль орчны газар:

Shortcuts

Share