Цахим номын сан

Цахим номын сан Цахим номын сан

Ванягийн үсийг засаж байгаа Глазс, алчуурт боосон багажнуудаа задалж тэднийгээ хоосон орон дээр дэлгэн тавиад, алчуураар...
06/08/2026

Ванягийн үсийг засаж байгаа Глазс, алчуурт боосон багажнуудаа задалж тэднийгээ хоосон орон дээр дэлгэн тавиад, алчуураараа Ванягийн хүзүүг тойруулан боов. Тэгээд
— Усанд ороогүй удсан уу? гэж төв маягаар асуухад Ваня
— Дөчин нэгэн оноос хойш ороогүй гэж хэлэхэд үсчин
— Бодсоноос тийм их удаагүй л шив дээ гээд их л бодлоготойгоор инээмсэглэв. Үүнээс үзвэл Найм дөч бол гайхамшигтай бөгөөд өөрийн мэргэжлийн хувьд төгс гарамгай хүн болох нь илэрхий байв...

Энэ номоос эх эцэг, төрөл садан, гэр орноосоо хагацсан эгэл тариачин айлын хүү Ваня Солнцевын хувь заяаг олж үзээд, түүний туулсан бэрхийг хамт туулалцаж, зөвлөлтий...

Цэцэг — (Удаан дуугүй байснаа) Миний санадаг санаа, боддог бодол, хийх гэж байсан ажил бүгдийг та нар яг мэддэг юм байна...
05/08/2026

Цэцэг — (Удаан дуугүй байснаа) Миний санадаг санаа, боддог бодол, хийх гэж байсан ажил бүгдийг та нар яг мэддэг юм байна. Нээрэн би хүүхэд олжээ. Одоо та нарынхаа үгэнд оръё. Миний толгойд бодогдож байсан тэр бодол манан шиг сарниж алга болоод, та нарын хэлж өгсөн үг нэг бүр чинь намайг ухаан оруулан баярлуулж байна. Удахгүй миний хэвлийгээс гараад, мөдхөн энэ миний хүү гэж хүний зэрэгт оруулах тэр хүүхдэдээ одоогоос, энэ цагаас эхлэн би хайртай боллоо, сайн нөхөд минь, хайртай болохоор ч барахгүй, би эрэгтэй ч хүүхэд байсан эмэгтэй ч хүүхэд байсан аль алинд нь таарах Энх гэдэг нэр өгнө.
Алимаа — Зүйтэй!
Лин Зегу — Мөн дөө, сайхан нэр байна...

Батхүү — Алимаа, Лин Зегу хоёр чамайг эрээд явчихсан, чи цай ундаа уухгүй яагаа вэ? (ойртон очно) Цэцэг — (зайлж) Үгүй надад идэж уух юм хэрэггүй... Батхүү — (дахин ойр....

«Байнга дайны бэлэн байдалд байгтун!» гэж АНУ-ын Нэгдсэн Жанжин Штабын дарга Жон Вессей уриалж байв. Пентагоны нэгэн бар...
04/08/2026

«Байнга дайны бэлэн байдалд байгтун!» гэж АНУ-ын Нэгдсэн Жанжин Штабын дарга Жон Вессей уриалж байв. Пентагоны нэгэн баримт бичигт АНУ хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйлд заналхийлэгдэн түрэмгийлэлд өртөх гээд байгаа мэт ойлгоц төрүүлээд: «Манай гол зорилт бол нефтийн их баялагтай Персийн булангийн район руу байнга нэвтрэн орж байх явдал мөн. Бид ямар ч нөхцөл байдалд Америкийн цэргийн хүчийг шууд тэр бүс нутагт оруулахад бэлэн байх ёстой» гэжээ...

ТҮРГЭН БАЙРЛАГЧ ХҮЧ    Зэвсэглэл ба түүхий эд    Никарагуа ба АНУ-ын аюулгүй байдал    «Коммунистуудын эсрэг далайсан «Их бороохой»»   

Драйзер, 1941 онд Америкийн зохиолчдын холбооны даргаар сонгогджээ. Тэр жил түүний «Америкийг аврах хэрэгтэй» гэдэг ном ...
03/08/2026

Драйзер, 1941 онд Америкийн зохиолчдын холбооны даргаар сонгогджээ. Тэр жил түүний «Америкийг аврах хэрэгтэй» гэдэг ном гарчээ. Драйзер бүх дэлхийг ноёрхохыг санаархаж байгаа америкийн империалистуудын төлөвлөгөөг довтолжээ.
1945 онд Америкийн коммунист намд элссэн явдал нь түүний амьдрал уран бүтээлийн туулсан замын эцсийн тайлан юм аа...

Теодор Драйзер нь Америкийн олон нийтийн нэрд гарсан зүтгэлтэн бөгөөд бичгийн их хүн юм аа. Тэр АНУ-ын Индиан муж улсад цагаачилж очсон герман гаралтай ядуу гэр бүл...

— Чи улсын хов живээс айх юм. Хүн гэдэг чинь юу юм? Хүмүүс бол нохойтой адилхан, нэг хүн л эвгүй хөдөлбөл боорлож бөөн ш...
02/08/2026

— Чи улсын хов живээс айх юм. Хүн гэдэг чинь юу юм? Хүмүүс бол нохойтой адилхан, нэг хүн л эвгүй хөдөлбөл боорлож бөөн шуугиан тарина. Боргож боорлож сая намдан бас нэг хүн ямар явдал гаргахыг чимээгүй хүлээн сууна. Чамайг ч гэсэн муу хэлж давхина, тэргүйгээр сууж чадахгүй. Чамайг их гэдэстэй болов гэж идэх уухыгаа умартаж байгаад хов жив хөөцөлдөнө. Яах вэ, муу хэлбэл хэлж ч байг, хамуугаа маажиж л байг. Хов жив гэдэг чинь хүмүүсийн хувьд хамуу, загатнаа юм шүү дээ. Заавал хэн нэгнийг муу хэлж байж сая санаа нь амардаг юм. Тэргүйгээр сууж байж чаддаггүй. Тэгэхлээр чи хийдгээ хийгээд л дуугуй л явж бай, тэднийг битгий өдөж арзгануул. Тэгээд л намдчихна...

Гэтэл тэссэнгүй үл мэдэг өлийж Андрейг хулгай нүдээр хараад мэл гайхаж цэл хөхрөв. Андрейг хараад, өлөн ховдгийг нь хараад тэгсэн биш, сахалдаа наалдсан талхны үйр....

Монголчууд өөрийн оронд Бурханы шашны нөлөө туссан эрт үеэс эхлэн гүн ухаан ба эртний Энэтхэгийн таван их ухаанд суралца...
01/08/2026

Монголчууд өөрийн оронд Бурханы шашны нөлөө туссан эрт үеэс эхлэн гүн ухаан ба эртний Энэтхэгийн таван их ухаанд суралцах оролдлого тавьж, улмаар судлан эзэмших болжээ. Үүний зэрэгцээгээр дуун ухааны дотор ялгагдах яруу найраг (зохист аялгуу), ёгт нэр (ил өгүүлэхүй), холбоо найруулга (эвсүүлэн найруулах), дуурайлал бүжиг болон одны зурхай хэмээх бага таван ухаанд суралцаж судалснаар барахгүй, эдгээр ухааны холбогдолтой олон ном зохиол туурвижээ. Үүний нэлээд хувийг монгол зохиолчдын төвөд хэлээр бичсэн ном зохиол эзэлж байна. Эдгээр ном зохиолоос бид уран зохиол, түүний онолын холбогдолтой бичиг дурсгалыг онцлон анхаарч ялангуяа Энэтхэгийн яруу найргийн онолч Дандины “Зохист аялгууны толь” зохиолын дагуу бичсэн жишээ өгүүлэл, тайлбар сэлтийг танилцуулахыг зорьж байна...

МОНГОЛ ЗОХИОЛЧДЫН ТӨВӨДӨӨР БИЧСЭН ЗОХИОЛЫН ОНОЛ    Халхын Лувсанпэрэнлэй (1642-1715)   Дээд монголын Ишбалжир (1704-1788)   Цахрын Лувсанчүлтэм (1740-1810)   А

Танд би сэтгэлтэй биш минь тааламжтай байна,Хөлийн маань доорх нүсэр дэлхийн бөмбөрцөгХөвөөд хэзээ ч хөсөр явчихгүй нь н...
30/07/2026

Танд би сэтгэлтэй биш минь тааламжтай байна,
Хөлийн маань доорх нүсэр дэлхийн бөмбөрцөг
Хөвөөд хэзээ ч хөсөр явчихгүй нь над тааламжтай байна.
Тоглоом хийж үгээр наадам болголгүй
Томоогүй, хөгжөөнтэй байж болдог нь над тааламжтай байна.
Тохой ханцуй дөнгөж шүргэмэгц л
Толгой эргэж нүүр улайхгүй байж болдог нь над тааламжтай байна.
Та дэргэд минь өөр бүсгүйг
Тайван чөлөөтэй тэвэрдэг нь над бас тааламжтай байна.
Таныг биш, өөр хүнийг үнссэн нүгэлдээ, би
Тамын халуун тогоонд түлэгдэхгүй минь тааламжтай байна...
Энхрий нэрийг минь, миний хонгор, та
Эргэх цагийн алинд ч, дурсдаггүй нь бүр ч тааламжтай байна...
Маны толгой дээр лам багш сүмийн нам гүмд
Маани хэзээ ч уншихгүй нь над тааламжтай байна.
Намуун тайвнаар шөнийг өнгөрүүлдэгт минь
Нар жаргах үеэр бид ховорхон учирдагт маань
Надтай хамт та сарны доор зугаацдаггүйдээ
Нарлаг тэнгэр биднийг хамт ивээдэггүйд маань
Даанч та над сэтгэлтэй биш дээ.
Даанч би танд сэтгэлтэй бишид минь
Өөрөө ч мэдэлгүй та өөрт минь хайртай болсонд
Өр зүрхнээсээ танд гараа сунган талархнам...

МАРИНА ЦВЕТАЕВА    Орчлонд би найрагч гэдгээ ч ажраа нь үгүй,..   Над шиг л газар шагайн...   Өөрийн минь хажуугаар өнгөрч...   Алсад цэлийх энэ хязгааргүй орч

Баатарыг ухасхийгээд гэрээсээ гарах гэтэл үерийн ус гэрийн босгон дээгүүр бялхан орж ирэхийг хараад үнэхээр аюул тулгарч...
29/07/2026

Баатарыг ухасхийгээд гэрээсээ гарах гэтэл үерийн ус гэрийн босгон дээгүүр бялхан орж ирэхийг хараад үнэхээр аюул тулгарч байгааг ойлголоо. Тэр гэрийнхээ туургыг хананы тэг дундаас дээгүүр шуухад хэдхэн секундийн хугацаа болсон боловч эргээд гэртээ ороход ус өвдөгнөөс дээгүүр татаад дэвсгэр ширдгүүд налмайтал хөвж байхын зэрэгцээ хийж байсан буузнууд нь энд тэндгүй бөмбөгнөн хөвж явах нь инээдэмтэй ч юм шиг түүнд санагдлаа.
Гэвч тэр үеэр түүнийг харж инээх байтугай ёстой уйлах ч завгүй явсан цаг, нэг мэдэхэд нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр Оюунбэлэг хүүхдээ тэврээд гартаа нэг чемодан барин үерийн ус хүрээгүй нэгэн төвгөр дээр гарч яваа харагдана.
Нэг мэдсэн гэр байгаа хашаанд ус бараг хүний суганд тулаад хашаа гэрийнхээ хавиар хоргоцон «үхтэл үр харам, үгүйртэл мал харам» гэгчээр эд юмныхаа хагас хугасыг нь ч болсон авах гэж унаж тусч яваа хүмүүсийг Уснаас түргэн гарцгаа! Үер ихдэж байна, амьд гарвал юм олдоно шүү, нөхөд өө! гэж аврах командын хүмүүсийн сүрлэг бөгөөд үнэн үг бүхний чихэнд содон хүрч сонсогдож байлаа. Нээрээ ч усны хэмжээ мэдэгдэм ихдээд цаанаа хэмжээ хязгаар байдаг бол уу гэж сэтгэлд санагдуулах аж.
Баатар усан дотор гэр хогшлоо орхиод эцсийн удаа гарахдаа суганд тулсан усны дундуур гаднах пингийнхээ дээрээс хадам ээжээ буулгаж үүрээд гарахаар зүтгэлээ.
Баатарын сэтгэлд багшийн тухай орж ирээд «Багш маань юу бол оо бол? Автобусаар явж байж осол гэмтэлд ороогүй байгаа, эсвэл нэг газар саатаж орхисон болов уу? Миний ингэж баларч явааг яаж мэдэх вэ дээ?» гэж элдвийг бодон тохиолдож бий бэрхшээл дээр нь айхтар нэмэгдэл болсоор автобусны буудлыг юу ч гэсэн харъя гэж шийдээд...

Тэр хоёр аав ээжтэйгээ хамт хоёр жил болоод өнгөрсөн жил дөрвөн ханатай, жижиг мөртөө эвтэйхэн гэр бариад тусгай айл өрх болсон аж. Гэр барьсан ойноос хэдхэн сар өн....

Одоо Костя өрсөлдөгчөө хөлөг дээр нам цохихоор шийдээд байна. Эдний өрсөлдөөнийг харан суухдаа дайчин эрсийн зүрхийг бул...
27/07/2026

Одоо Костя өрсөлдөгчөө хөлөг дээр нам цохихоор шийдээд байна. Эдний өрсөлдөөнийг харан суухдаа дайчин эрсийн зүрхийг булаан эзэгнэх гэсэн хүслийг оргилуулагч шатрын дагина Каиссын гэгээн дүрийг үнэхээр олов уу гэлтэй. Шатарт өрсөлдөгч нар жад сэлмээр биш, хурц ухаанаар тулалддаг юм.
Өрсөлдөгчдөө шийдвэртэй цохилт өгөхийн тулд буцаж няцалтгүй, хурц сэргэлэнгээр эрэх, хайх хэрэгтэй байлаа. Энэ бүх эрхэм сайхан чанар төгс эзэгнэгч Костя минь наддаа зүйрлэшгүй эрдэнэ билээ...

КАИССЫН ХИШИГ    ОРШИЛ    НЭГДҮГЭЭР ХЭСЭГ : ТАТАЛТЫН ХҮЧ    ТЭРГҮҮН БҮЛЭГ : Үүл шүргэх орчинд болсон үймээн сандрал    ДЭД БҮЛЭГ : Бэрх даалгавар   

Дамбадоржийн хөдөлмөрийн гавьяаны одон, гэрчилгээ хоёр нь л надад үлдсэн, яаж байгаад ганцхан тэр одон нь үлдсэн юм бол ...
26/07/2026

Дамбадоржийн хөдөлмөрийн гавьяаны одон, гэрчилгээ хоёр нь л надад үлдсэн, яаж байгаад ганцхан тэр одон нь үлдсэн юм бол мэдэхгүй. Паспорт, сургууль төгссөн үнэмлэх, цаг, хадгаламжийн дэвтэр юу ч байхгүй байсан. Дамбадоржийн хэвтэж байсан эмнэлгийн нэрийг “Кончаловский” гэдэг шиг санах юм. Дамбадорж уг нь Кремлийн больницод ордог байсан.
Дамбадоржийн нэр дээр 10-аад мянган рубль байсан. Жадамбаа надад хэлэхдээ Дамбадоржийг эргэж очиход зүгээр л байсан юм. 1 тариа хийсэн чинь хамар амнаас нь цус гараад нас барсан” гэж хэлж байсан. Нас барсан байхыг нь Жадамба үзсэн юм байлгүй. Бас "би үзсэн" гэж Сүгсээ гэдэг хүн л хүнд хэлсэн гэдэг юм. Нутаглуулж байхыг нь үзсэн юм уу, чухам юуг нь үзсэн юм бүү мэд. Нутаглуулна гэдэг маань чандар болгоно гэсэн үг л дээ. Дамбадоржид цэргийн хувцас байсан юм. Түүнийг нь өмсүүлээд л чандар болгосон юм гэнэ лээ.
Дамбадорж 6 дугаар сард л эмнэлэгт хэвтээд 6 сарын 26-нд нас баржээ...

Дамбадорж тэр байранд байхдаа л нас барсан даа. Дамбыг “Союз хлебт” очихоос өмнө юм даг. Охтиных дуудаж байна, хоёулаа ир гэсэн байна гэж хэллээ. Би очсонгүй, Дамба....

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Цахим номын сан:

Shortcuts

Share