ASSOCIATION MONGOLE DE SUISSE ROMANDE

  • Home
  • ASSOCIATION MONGOLE DE SUISSE ROMANDE
Directions Contact the organization

ASSOCIATION MONGOLE DE SUISSE ROMANDE Швейцарийн франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг

СПОРТ БУУДЛАГА - 2026 өдөрлөг, тэмцээний дүн2026 оны 9-р сарын 26-нд  ШХУ-ын Коломбэ-Мюра спорт буудлагын газар монголчу...
27/09/2026

СПОРТ БУУДЛАГА - 2026 өдөрлөг, тэмцээний дүн
2026 оны 9-р сарын 26-нд ШХУ-ын Коломбэ-Мюра спорт буудлагын газар монголчуудын Спорт буудлагын 5 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнийг санаачлагч Г. Дарио, Г. Хадгэрэл, AMSR нийгэмлэг, Швейцарын Шагайн Харвааны салбар зөвлөл, GM-STAR клуб, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хамтарч зохион байгуулав.
Буудлагын хянагч багш нарын хүрэлцээнээс шалтгаалж тэмцээнд нийт 35 орчим тамирчин 50 метрийн зайд жижиг калибрын буу, 300 метрийн зайд автомат буугаар 20 удаа тус тус буудаж цэц мэргэнээ сорилоо.
Энэ жилийн тэмцээнд Швейцарын сайн дурын хянагч багш нар, мөн буудлагын спортын дэд мастер Энх-Амгалан хянагч багшаар оролцож өөрийн туршлагаасаа тамирчдад хуваалцаж эх хэлээрээ тайлбарлаж өглөө.
Тэмцээний дүнг товч дурдвал:
50 м зайнаас хэвтэж буудах - Эмэгтэй
————————————————
1. Тэргүүн байр
Д. Одончимэг, Женев - 318 оноогоор Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2. Дэд тэргүүн байр
Б. Нарантуяа, Женев хот - 287 оноогоор Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3. Гутгаар байр
Г. Энхмаа, Женев хот - 275 оноогоор Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

50 м зайнаас хэвтэж буудах - Эрэгтэй
————————————————
1. Тэргүүн байр
Д. Дамдин, Лозанн хот - 303 оноогоор Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2. Дэд тэргүүн байр
У. Чойном, Женев хот - 298 оноогоор Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3. Гутгаар байр
Б. Батзориг, Женев хот - 294 оноогоор Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

300 м зайнаас хэвтэж буудах - Эмэгтэй
————————————————-
1. Тэргүүн байр
Г. Энхмаа, Женев хот - 1242 оноогоор Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2. Дэд тэргүүн байр
О. Оюун, Женев хот - 1116 оноогоор Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3. Гутгаар байр
Ц. Батнасан - 1044 оноогоор Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

300 м зайнаас хэвтэж буудах - Эрэгтэй
————————————————-
1. Тэргүүн байр
Б. Ганбаатар, Женев хот - 1522 оноогоор Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2. Дэд тэргүүн байр
Д. Мягмарсүрэн, Лозанн хот - 1365 оноогоор, Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3. Гутгаар байр
Д. Дамдин, Лозанн хот - 1309 оноогоор, Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
тус тус авлаа.
Мөн энэ жилийн тэмцээнд өсөх ирээдүйтэй залуу тамирчид Д. Ялгуун, М. Билиг-Оюут нар идэвхтэй оролцож дурсгалын медаль авлаа.
Сум нь мэргэн, хараа нь хурц байж тэмцээнд амжилттай оролцсон нийт монголчууддаа халуун баяр хүргэе!
Тэмцээний медаль, өргөмжлөлийг бэлдэж жил бүр энэ тэмцээнийг зохион байгуулалцаж оролцдог Б. Ганбаатарт гүн талархал илэрхийлье. Мөн GM-Start спорт клубын Л. Батчулуунд талархал илэрхийлье. Жил дараалан монгол хоолны дээж хорхог хийсэн Д. Дамдин нарт маш их баярлалаа.
Энэ сонирхолтой сайхан арга хэмжээг 5 дахь удаагаа зохион байгуулсан Г. Дарио, Г. Хадгэрэл хоёртоо болон аюулгүйн ажиллагааг хангаж зааварчилсан бүх багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Хүндэтгэсэн,
Зохион байгуулах комисс

ЛОЗАНН - МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛAMSR нийгэмлэгээс зохион байгуулдаг Монгол хэлний хичээлд хүүхдүүдээ бүртгүүлэх хүмүүс холб...
27/09/2025

ЛОЗАНН - МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ
AMSR нийгэмлэгээс зохион байгуулдаг Монгол хэлний хичээлд хүүхдүүдээ бүртгүүлэх хүмүүс холбоо барина уу.🇲🇳🇨🇭
Хадгэрэл багштай холбогдож бүртгүүлээрэй.
Утас: 076 507 46 52
Эх хэлээ өвлүүлэн сургахад хүн бүр хичээн зүтгэцгээе. 🇲🇳
AMSR нийгэмлэг

14/09/2025
13/04/2025

GENÈVE OPEN CUP 2025.
Насанд хүрэгчид, алтын төлөө тоглолтын хэсгээс.

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ТАЛАРХАЛ.AMSR нийгэмлэгийн хамт олон  12 сарын 14, 15-ны өдрүүдэд  “Col de Bretaye” уулан дах цанын б...
17/12/2024

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ТАЛАРХАЛ.

AMSR нийгэмлэгийн хамт олон 12 сарын 14, 15-ны өдрүүдэд “Col de Bretaye” уулан дах цанын бааз дээр амралтын байшин хөлсөлж агаарт гарч, цана чаргаар гулгацгааж, Монгол сургуульд явдаг хүүхдүүдийнхээ шинэ жилийн баярыг зохион байгуулж хийцгээлээ.
Хүүхдүүд маань сурсан мэдсэн зүйлээ үзүүлж, инээд хөөртэй цасанд тоглоцгоож, өвлийн өвгөн ааваас бэлгээ авцгааж их сайхан дурсамж бүтээгээд аялаад ирлээ.

Авьяаслаг хөөрхөн хүүхдүүдийн шинэ жилийн тоглолтыг бэлдүүлж, хөгжилтэй тоглоомууд зохиосон Г.Хадгэрэл багш болон өвлийн өвгөн аав болсон М.Мөнх-Алтай нарт үнэхээр их баярлалаа. 😍😍😍

12 жилийн үлгэрээр жүжиг тоглож, дуулж бүжиглэж, шүлэг уншиж авьяасаа үзүүлсэн бүх хүүхдүүддээ монгол хэлээ сурах үйлсэд нь амжилт хүсье!

Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулах ажилд сэтгэл зүрх, гараа гарган оролцсон, төрөл бүрийн монгол хоол бэлдэж хийсэн, нарийн боов, чихэр жимс авчирсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ИРЖ БУЙ 2025 ОНДОО ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛС УЛАМ ӨӨДРӨГ БАЙЖ, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

Та бүхнийг хүндэтгэсэн,
AMSR нийгэмлэгийн
хамт олон.

06/12/2024
2024 - 2025 оны Лозанн хотын монгол хэлний болон шатрын сургалтууд эхэллээ.Монгол хүүхдүүд хоорондоо уулзаж, хамтдаа хөг...
06/10/2024

2024 - 2025 оны Лозанн хотын монгол хэлний болон шатрын сургалтууд эхэллээ.

Монгол хүүхдүүд хоорондоо уулзаж, хамтдаа хөгжөөнт тоглоомууд тоглож, ээж аав нар хүүхдүүдийнхээ шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх талаар хоорондоо ярилцаж нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Швейцар улсад амьдарч байгаа бяцхан үрсдээ монгол хэл, бичиг болон оюун ухааны спорт болох шатар тоглож сурах их үйлсэд нь амжилт хүсье!

Хүндэтгэсэн,
AMSR нийгэмлэг.

26/09/2024
25/09/2024

ЛОЗАНН - МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ
AMSR нийгэмлэгээс зохион байгуулдаг Монгол хэлний хичээл уламжлалт ёсоор 2024-2025 оны хичээлийн жилд эхлэхэд бэлэн болж байна.🇲🇳🇨🇭

Хадгэрэл багштай холбогдож бүртгүүлээрэй.
Утас: 076 507 46 52

Мөн энэ жил шатрын төлбөртэй сургалт монгол хэлний хичээлтэй хамт явагдах тул
Солонго багштай холбогдож бүртгүүлнэ үү.
Утас: 076 401 24 36

Та бүхэн 10-р сарын 5-ны Бямбад 14 цагт хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирж хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцон багш хүүхдүүдтэй танилцана уу.

Хичээл явагдах газрын хаяг:
College de la Madeleine,
Rue Pierre Viret - 10,
1003 Lausanne

Эх хэлээ өвлүүлэн сургахад хүн бүр хичээн зүтгэцгээе. 🇲🇳
AMSR нийгэмлэг

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ASSOCIATION MONGOLE DE SUISSE ROMANDE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ASSOCIATION MONGOLE DE SUISSE ROMANDE:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share