Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders

Call Directions

Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders Аутизмтай болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролын төв

14/10/2026

ЗАРЛАЛ

“Аутизмтай хүүхдээ насанд хүрэхэд хэрхэн бэлтгэх вэ? Ямар хүлээлттэй байх вэ?” сэдэвт сургалтад урьж байна.

Сургагч багш: Dr. Jenna Gilder, Ph.D., BCBA, LABA

Доктор Жэнна Гилдер нь May Institute-ийн дэргэдэх Үндэсний Аутизмын Төвийн дэд захирал бөгөөд аутизмтай болон хөгжлийн бусад бэрхшээлтэй хүмүүсийг амьдралын бүхий л үе шатанд дэмжих чиглэлээр арвин туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр хөгжлийн хэрэгцээ нас ахихын хэрээр хэрхэн өөрчлөгддөг, тухайн хүний онцлогт нийцсэн дэмжлэг, орчныг хэрхэн бүрдүүлэх талаар судалгаа, практикийн чиглэлээр ажилладаг.

Сургалтаар:
• Аутизмтай хүүхдээ насанд хүрэх үе шатанд хэрхэн бэлтгэх
• Бие даан амьдрах өдөр тутмын ур чадварыг дэмжих
• Боловсрол, мэргэжил, ажил эрхлэлтийн ирээдүйн боломжийг төлөвлөх
• Хүүхдийнхээ онцлог, хэрэгцээнд нийцсэн бодитой хүлээлттэй байх
• Эцэг эх, багш, мэргэжилтнүүдийн дэмжлэг, хамтын ажиллагаа зэрэг өргөн агуулгаар ярилцах боломжтой.

Сургалтын төлбөр: 10,000₮

Огноо, цаг: 2026.10.18 10:00-12:00
Байршил: Гэгээнтэн төв 12 давхар RE/MAX SKY оффис хурлын заал

Бүртгэл дүүрсэн
Суудлын тоо хязгаартай

#МонголынАутизмынХолбоо #АутизмынТалаархМэдлэг #ЭцэгЭхийнДэмжлэг

МЭДЭЭ:🌱 ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭ, ЯЛГААТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.“Асах Гэрэл Баясал” төв нийгмийн хариуцлагын хү...
08/10/2026

МЭДЭЭ:

🌱 ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭ, ЯЛГААТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

“Асах Гэрэл Баясал” төв нийгмийн хариуцлагын хүрээнд багш, мэргэжилтэн, асран хамгаалагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлог, хэрэгцээ, суралцах арга барилтай. Тэднийг зөв ойлгож, хөгжлийг нь дэмжихийн тулд зөвхөн нэг арга барил бус, олон мэргэжлийн уялдаа холбоо, нотолгоонд суурилсан арга зүй, бодит орчинд хэрэгжих дэмжлэг шаардлагатай байдаг.
Энэ хэрэгцээнд үндэслэн “Асах Гэрэл Баясал” төвөөс зохион байгуулсан сургалтад нийт 35 багш, мэргэжилтэн, 23 асран хамгаалагч хамрагдлаа.
📚 Сургалтаар юуны талаар ярилцав?
Сургалтын агуулга нь хүүхдийн хөгжлийг олон талаас нь дэмжихэд чиглэсэн, тухайлбал:
🔹 ABA Therapy – зан үйл, суралцах болон функциональ ур чадварыг хөгжүүлэх арга зүй
🔹 Speech Therapy – хэл яриа, харилцааны чадвар
🔹 Occupational Therapy – өдөр тутмын үйл ажиллагаа, бие даах чадвар, мэдрэхүйн зохицуулалт
🔹 Sport/Physical Therapy & Adaptive Physical Activity – хөдөлгөөн, бие бялдрын хөгжил
🔹 AAC – Communication Board, BIT Board гэх мэт харилцаа хязгаардагдмал үед хэрэглэж болох нэмэлт харилцааны дэмжлэг
🔹 NET (Natural Environment Teaching) – хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх орчинд ур чадварыг хөгжүүлэх арга
🔹 Нийгэмших, анги бүлгийн оролцоо, ерөнхийлөх чадварыг дэмжих зэрэг өргөн хүрээний агуулгыг хамарлаа.
💬 Сургалтын үеэр оролцогчдын зүгээс асуусан асуултууд бидэнд нэг чухал зүйлийг харууллаа.
Багш, мэргэжилтнүүдийн зүгээс:
“Олон хүүхдийн дунд ялгаатай хэрэгцээтэй хүүхэд орхигдохоос хэрхэн сэргийлэх вэ?”
“Аутизмтай хүүхэдтэй өмнө нь ажиллаж байгаагүй багш ангидаа хэрхэн зөв дэмжлэг үзүүлэх вэ?”
“Хүүхэд хичээлд оролцохгүй, уйлах, зугтах үед хэрхэн ажиллах вэ?”
“Хүүхэдтэй ганцаарчилсан болон үе тэнгийнхэнтэй нь хамтарсан бүлгийн сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?”
“Ярианы чадвар маш хязгаарлагдмал хүүхдэд дохио, бусад хэрэгсэл ашиглаж болох уу?”
“Юу ч сонирхохгүй байгаа хүүхдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”
“Мэдрэхүйн хэрэгцээтэй хүүхдэд цэцэрлэг, сургуулийн орчинд ямар дэмжлэг үзүүлэх вэ?”
“Сүүдэр багшийн сургалт, дэмжлэг авах боломж бий юу?”
“Сургуульдаа болон цэцэрлэгтээ багшийн сургалт, дэмжлэг авах боломж бий юу?”
зэрэг өдөр тутмын бодит нөхцөлд тулгарч буй олон асуултыг хөндлөө.
Эдгээр асуултуудыг нэгтгээд бид доорх дүгнэлтэнд хүрч байна.
🏫 Цэцэрлэг, сургуульд хүүхэд бүрийг дэмжих хэрэгцээ нэмэгдэж байгаа ч багш, мэргэжилтнүүдэд практик мэдлэг, арга зүй, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийн тогтолцоо хангалттай хүрч чадахгүй байна.
Энэ нь багш нарын хичээл зүтгэл дутмаг гэсэн үг биш.
Харин ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад багшид өөрт нь ч мөн адил мэргэжлийн дэмжлэг, сургалт, зөвлөмж, багийн хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг харуулж байна.
Тиймээс сургалтад оролцсон багш, мэргэжилтнүүдээс “багш нарт зориулсан ийм төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулж өгөөч” гэсэн хүсэлт олон ирсэн юм.
🤝 Бидний хүсэж буй өөрчлөлт
Хүүхдийг зөвхөн тусгай төвд хөгжүүлэхээс гадна, цэцэрлэг, сургууль, гэр бүл, нийгмийн орчинд нь ур чадварыг нь дэмжих тогтолцоо хэрэгтэй.
Үүний тулд:
Багшид → мэдлэг, арга зүй
Хүүхдэд → хувь хүнд тохирсон дэмжлэг
Эцэг эхэд → зөв мэдээлэл, чиглэл
Сургууль, цэцэрлэгт → мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийн тогтолцоо
Хүүхдэд → оролцох, суралцах, хөгжих боломж
хэрэгтэй байна.
“Асах Гэрэл Баясал” төв цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд багш, мэргэжилтэн, асран хамгаалагчдын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, хүүхэд бүрт тохирсон дэмжлэгийг түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Хүүхэд бүр өөр.
Харин хүүхэд бүр суралцах, хөгжих, оролцох боломжтой байх ёстой. 💛
Бидний зохион байгуулсан сургалт олон асуудлын гарц, шийдлийн эхлэл болоосой гэж хүсч байна. Мөн Монголын олон үрсэд хэрэгтэй чухал мэдлэг, мэдээллийг түгээж байдаг төвийн зөвлөх Basak Topchuoglu болон хамтран ажилладаг Algı Özel Eğitim Kurumları сургуульд талахсанаа илэрхийлье.

#АсахГэрэлБаясал
#ЯлгаатайХэрэгцээЯлгаатайХөгжлийнЗам
#НийгмийнХариуцлага





#ХүүхэдБүрийнХөгжил

07/10/2026

🌱 ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭ, ЯЛГААТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлог, хэрэгцээ, суралцах арга барилтай. 💛 Тиймээс хүүхдийн хөгжлийг нотолгоонд суурилсан арга зүй, зөв мэргэжлийн дэмжлэгээр дэмжих нь хамгийн чухал.
📚 Асах Гэрэл Баясал төв нь хүүхэд бүрийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан ABA болон олон төрлийн мэргэжлийн багийн дэмжлэг арга зүйгээр хүүхэдтэй ажилладаг бөгөөд салбарын багш, мэргэжилтнүүд болон асран хамгаалагчдад зориулсан ээлжит сургалт үргэлжилж байна.

🌱 ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭ, ЯЛГААТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМХүүхэд бүр өөрийн гэсэн онцлог, хэрэгцээ, суралцах арга барилтай. 💛 Тиймээс хү...
05/10/2026

🌱 ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭ, ЯЛГААТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ

Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлог, хэрэгцээ, суралцах арга барилтай. 💛 Тиймээс хүүхдийн хөгжлийг нотолгоонд суурилсан арга зүй, зөв мэргэжлийн дэмжлэгээр дэмжих нь хамгийн чухал.

📚 Асах Гэрэл Баясал төв нь хүүхэд бүрийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан ABA болон олон төрлийн мэргэжлийн багийн дэмжлэг арга зүйгээр хүүхэдтэй ажилладаг бөгөөд салбарын багш, мэргэжилтнүүд болон асран хамгаалагчдад зориулсан ээлжит сургалтаа зохион байгуулж байна.

БҮРТГҮҮЛЭХ:
https://forms.gle/r5v2PeKc31Mohk5FA
Хүний тоо хязгаартай тул та яараарай.

🎓 СУРГАГЧ БАГШ:
BASAK TOPCHUOGLU-Асах Гэрэл төвийн Зөвлөх, Мэргэшсэн зан үйл судлаачдын зөвлөл(BACB)-ийн Зөвлөлийн гэрчилгээтэй мэргэшсэн зан үйл судлаач – BCBA, MA

📅 Огноо: 10 сарын 7-ны өдөр
⏰ Цаг: 11:00–15:00
📍 Байршил: Танан эвент холл – СБД, 8-р хороо, оюутны гудамж, Танан төв, 3-р давхар

02/10/2026

“Асах Гэрэл Баясал” төвийнхөө эрхэм багш, мэргэжилтнүүддээ болон тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах энэ үнэ цэнтэй салбарт сэтгэл зүрх, мэдлэг боловсрол, цаг хугацаа, хөдөлмөрөө зориулан яваа нийт багш, мэргэжилтнүүддээ багш нарын баярын мэнд дэвшүүлье. 💛

💙 Эцэг эхчүүд, асран хамгаалагчдаа урьж байна!Асах гэрэл баясал төв Autism Association of Mongolia / Монголын Аутизмын Х...
24/09/2026

💙 Эцэг эхчүүд, асран хамгаалагчдаа урьж байна!
Асах гэрэл баясал төв Autism Association of Mongolia / Монголын Аутизмын Холбоо-той хамтран "MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026" үзэсгэлэнд оролцож, аутизмтай хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг нэг дор хүргэж байна.
📅 Огноо: 9-р сарын 24–27
📍 Байршил: Мишээл Экспо
4 өдөр · 4 байгууллага · Нэг зорилго
Үзэсгэлэнгийн өдөр бүрт Монголын аутизмын холбоо аутизмтай хүүхэд, гэр бүлд чиглэсэн 4 өөр байгууллагатай хамтран ажиллаж тэдний үйлчилгээтэй холбоотой хэрэгтэй, ач холбогдолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зорьж ажиллаж байна. Та бүхэн тус үзэсгэлэнг өнөөдөр зорин ирвэл манай байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боложтой.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Асах Гэрэл Баясал төв “MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026” үзэсгэлэнд оролцож аутизмтай хүүхэдтэй эцэг эх, асран ха...
22/09/2026

Асах Гэрэл Баясал төв “MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026” үзэсгэлэнд оролцож аутизмтай хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, аутизмтай хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан хамтран оролцогч байгууллагуудын хамтаар зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх болно.

𝑴𝑬𝑫𝑰𝑪𝑨𝑳 & 𝑯𝑬𝑨𝑳𝑻𝑯 𝑻𝑬𝑪𝑯𝑵𝑶𝑳𝑶𝑮𝒀 𝑬𝑿𝑷𝑶 – 2026
Autism Association of Mongolia / Монголын Аутизмын Холбоо нь “MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026” үзэсгэлэнд оролцож аутизмтай хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, аутизмтай хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан хамтран оролцогч байгууллагуудын хамтаар зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх болно.
📍 Байршил: Мишээл Экспо
📌 Бүүт №: B27
📅 Огноо: 9-р сарын 24–27
🕙 Цаг: 10:00–18:00
Хамтран оролцох байгууллагуудын хуваарь:
🗓9-р сарын 24, Пүрэв
Хамтран оролцогч: АСАХ ГЭРЭЛ БАЯСАЛ
Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders
🗓9-р сарын 25, Баасан
Хамтран оролцогч: ТЭМҮҮЛЭЛ АУТИЗМ
Temuulel Autism NGO
🗓9-р сарын 26, Бямба
Хамтран оролцогч: АНА МОНГОЛ ТӨВ
ANA center Mongolia
🗓9-р сарын 27, Ням
Хамтран оролцогч: АУТИЗМ МОНГОЛ АНД
Autism Mongolia
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.☺️

18/09/2026

Life at Асах гэрэл баясал. Спорт засал-Sport therapy сургалтын явцаас хүргэж байна.

#Хүүхдийн өсөлт хөгжил
#Ур чадвартай мэргэжилтэн
#Нотолгоонд суурилсан хөтөлбөр, арга зүй
#Мэргэжлийн байгууллага

12/09/2026

Спорт засал хөтөлбөрийн явцаас...

Спорт засал нь хүүхдийн хөдөлгөөний чадварыг хөгжүүлэхээс гадна

-Мотор төлөвлөлт буюу хүүхэд “би юу хийх вэ → яаж хийх вэ → ямар дарааллаар хийх вэ” гэдгээ тархиндаа төлөвлөж, дараа нь биеэрээ зөв гүйцэтгэх чадвар
-Тэнцвэр
-Биеийн зохицуулалт
-Мэдрэхүйн боловсруулалт
-Анхаарах
-Даган дуурайх
-Өөрийгөө зохицуулах
-Нийгмийн оролцоог дэмжих зорилготой сургалт- засал юм.

12/09/2026

АСАХ ГЭРЭЛ БАЯСАЛ ТӨВИЙН ЗӨВЛӨХ BCBA BASAK TOPCHUOGLU

Төвийн зан үйл засалчид, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх ээлжит сургалт үргэлжилж байна.

ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ-УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН-НОТОЛГООНД СУУРИЛСАН ХӨТӨЛБӨР, АРГА ЗҮЙ-МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА

Address

Улаанбаатар салбар: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж, MPM Office, 6 давхарт. Эрдэнэт салбар: Royal Castle
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 18:00
Tuesday 07:30 - 18:00
Wednesday 07:30 - 18:00
Thursday 07:30 - 18:00
Friday 07:30 - 18:00
Saturday 07:30 - 18:00
Sunday 07:30 - 18:00

Telephone

+97688883084

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share