Tripitaka sutra by Venerable Arjia Rinpoche

  • Home
  • Tripitaka sutra by Venerable Arjia Rinpoche
Directions Contact the organization

Tripitaka sutra by Venerable Arjia Rinpoche Venerable Arjia Rinpoche has officially started the Altan Ganjuur (Tripitaka) sutra on Sep 1st, 2019.

🙏✨ Arjia Rinpoche’s Birthday & Completion of the Tripitaka Sutra Recitation ✨🙏We are delighted to share photos from this...
21/09/2026

🙏✨ Arjia Rinpoche’s Birthday & Completion of the Tripitaka Sutra Recitation ✨🙏

We are delighted to share photos from this very special and meaningful occasion.

With heartfelt gratitude to everyone who participated, supported, and helped make this auspicious event possible. May the blessings and merits of this occasion bring peace, wisdom, compassion, and benefit to all beings. 🙏🌸

📸 View and download the event photos here:
👉 https://we.tl/t-j5xMRmVWtGzjGaNE ⁠

Please feel free to share these beautiful memories with family and friends. 🙏

21/09/2026
10-р Банчэн БогдЛувсанпэрэнлэйлхүндэвчойжижанцан дээдэсээс Эрхэм Дээд  8-р Ажиа Гэгээнтэнд зориулсан туурвисанӨлмий бата...
18/09/2026

10-р Банчэн Богд
Лувсанпэрэнлэйлхүндэвчойжижанцан дээдэсээс Эрхэм Дээд 8-р Ажиа Гэгээнтэнд зориулсан туурвисан
Өлмий бататгахын залбирал,
сайн буян бүхний соёрхол судрыг унших нь цаглашгүй
буяныг хураана.
Доорхи QR кодыг уншуулахад судрыг ном гарч ирнэ.

9 сарын 16 ны Лхавга гаригт 19.00 цагаас Zoom  eer Цагаан Дарь Эхийн бясалгалд оролцоорой.https://us02web.zoom.us/j/8492...
16/09/2026

9 сарын 16 ны Лхавга гаригт 19.00 цагаас Zoom eer
Цагаан Дарь Эхийн бясалгалд оролцоорой.

https://us02web.zoom.us/j/84920162017?pwd=KA5ap9gB1qm7EAw7lzG52k0hGRpb2U.1

Эрхэм Дээд 8-р Ажиа Гэгээнтэнд зориулсан Даншиг өргөх ёслолын өмнөх өдрүүдэд сүсэгтнүүд урт насны тарнийн тоог хуримтлуулж, үндсэн зан үйлийн өдөр багшийн нас буянд зориулан өргөдөг
Дээдэс багш нарт зориулсан урт насны залбиралд “багш урт наслах” нь зөвхөн нэг хүний төлөө бус, Бурханы шашны сургаал болон хамаг амьтны тусын тулд багшийн үйлс үргэлжлэх гэсэн утгыг илэрхийлдэг.
Дээдэс Багшийн амьдралын хүчийг бэлгэдлийн түвшинд батжуулан дэлгэрүүлж аливаа хийсэн буян, номын хүчийг:
багшийн урт нас → номын дэлгэрэлт → хамаг амьтны тус → гэгээрэл
гэсэн өргөн хүрээнд зориулдаг.

Даншүг буюу “Бат оршил”  урт насны ёслолын гол зорилго нь  Эрхэм Дээд 8-р Ажиа Гэгээнтэнд урт нас, эрүүл мэндийг хүсэн ,...
11/09/2026

Даншүг буюу “Бат оршил” урт насны ёслолын гол зорилго нь Эрхэм Дээд 8-р Ажиа Гэгээнтэнд урт нас, эрүүл мэндийг хүсэн , номын үйлс нь арван зүгтээ дэлгэрэн хамаг амьтанд туслах боломжийг нь урт удаан үргэлжлүүлэхийг тухайд шавь нар болон сүсэгтэн олноос өөрсдийн итгэл, буян, ерөөлөө зориулж буй дээд буяны зан үйл юм.
Дээдэс багш нарт зориулсан урт насны залбиралд “багш урт наслах” нь зөвхөн нэг хүний төлөө бус, Бурханы шашны сургаал болон хамаг амьтны тусын тулд багшийн үйлс үргэлжлэх гэсэн утгыг илэрхийлнэ.

Даншүг буюу “Бат оршил” урт насны ёслол
эхлэхэд Бурхан багш болон уламжлалын багш нарыг магтан залж, ёслолын ариун орон зайг бүрдүүлнэ.
Багшийг урт насны бурхны дүрээр бясалгана
Энд “багш өөрөө Будда болж хувирч байна” гэсэн энгийн физик утга биш, харин багшийн гэгээрсэн чанар, урт нас, энэрэн нигүүлсэхүйн үйлсийг бурхны чанартай холбон бясалгах тухай юм.
Насны бурхадын тарни, урт насны ерөөлүүдийг олон дахин уншин ерөөл тавина.
Ялангуяа 10-р Банчэн Богд Лувсанпэрэнлэйлхүндэвчойжижанцан дээдэсээс 8-р Ажиа Гэгээнтэнд зориулсан туурвисан Өлмий бататгахын залбирал, сайн буян бүхний соёрхол судрыг унших нь цаглашгүй буяныг хураана.
Мандал өргөх
Мандал өргөх нь энэ ёслолын хамгийн чухал өргөлүүдийн нэг.
Мандал гэдэг нь ердөө таваг дээр зүйл тавьж өгөх гэсэн утга биш. Бэлгэдлийн хувьд бүх орчлон, бүх баялаг, сайн сайхан бүхнийг ариусган Будда, багшид өргөж буй гүн утгатай.
Ажиа Гэгээнд зориулсан ёслолын үеийн мандал болон бүх өргөлийн үед даган баясан бясалгах нь өөрөө өргөж буйн адил буяныг хураана. Энэ үед
o багшийн нас урт байх;
o номын үйлс дэлгэрэх;
o саад тотгор арилах;
o хамаг амьтан тус хүртэх
гэсэн ерөөлийг зориулдаг.
Өглөгийн эзэд Бат оршилын судрын дагуу Даншигийн цуваагаар өргөх зүйлүүд
o хадаг
o Мандал
o Урт насны бумба
o Урт насны рашаан
o Урт насны үрэл
o Урт насны сум
o Цагаан Дарь эх бурхан
o Цэнд-Аюуш бурхан
o Судар, ном
o Гэгээрсэн оюуны бэлгэдэл суврага
o Бурханы бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн зүйлс
o Хаан төрийн 7 эрдэнэ
o Өлзийт 8 тахил
o Цог буюу зан үйлийн өргөл тэргүүтэн болно.
Эдгээр нь Багшийн амьдралын хүчийг бэлгэдлийн түвшинд батжуулан дэлгэрүүлж аливаа хийсэн буян, номын хүчийг:
багшийн урт нас → номын дэлгэрэлт → хамаг амьтны тус → гэгээрэл
гэсэн өргөн хүрээнд зориулдаг.
Тиймээс төгсгөлийн ерөөлийн санаа
“Энэхүү буян хийгээд сайн үйлсийн хүчээр эрхэм багшийн нас бат оршиж, эрүүл энх оршиг. Номын үйлс нь саадгүй дэлгэрч, хамаг амьтан амар амгалангийн замд орог. Бурханы сургаал дэлгэрч, амьтан бүхний тусын тулд гэгээрлийн үйлс улам бүр дэлгэрэх болтугай.”
гэсэн агуулгатай байна.
Даншигт оролцоход хамгийн чухал зүйл нь:
итгэл + чин сэтгэл + зөв сэдэл + ерөөл + буян зориулалт бөгөөд нийтээрээ хийж буй буяны үйлд даган баясах нь адил тэгш буяныг хураана.
Ёслолын өмнөх өдрүүдэд сүсэгтнүүд урт насны тарнийн тоог хуримтлуулж, үндсэн зан үйлийн өдөр багшийн нас буянд зориулан өргөлөө гэж бодон бясалгана.

Эрхэм Дээд 8-р Ажиа Гэгээнтэн Лувсантүвдэнжигмэджамцдээдэст энх тунх байхыг ерөөсөн 76 насны ой, эх болсон зургаан зүйл ...
06/09/2026

Эрхэм Дээд 8-р Ажиа Гэгээнтэн Лувсантүвдэнжигмэджамц
дээдэст энх тунх байхыг ерөөсөн 76 насны ой, эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд 2019 оны 9 сарын 1 нээс эхлэн айлдсан Алтан Ганжуур судрыг жаргаах буяны чуулганы баярт зориулсан "Бат оршил" өргөх ёслол
🗓️2026 оны 09 сарын 20 нд
Hilton conference center
📍3500 Midwest Rd, Oak Brook
⏰10.00 -16.00 болно.

“Даншүг” буюу “Бат-оршил” өргөх гэдэг нь Багш дээдэс нарын өлмий бат, мэлмий тунгалаг өнө удаан саатаж ном сургаалаа айлдаж байхын тухайд хүсэмжлэн залбирч бие хэл сэтгэлийн дээд өргөл өргөж Багш нараа баясгах хурал билээ.
Судар тарни хосолсон шашны охь өнөд дэлгэрэхийн тулд түүний гүн гүнзгий нарийн утгыг заан хөтлөгч багш нарын өлмий бат орших учиртай. Энэ нь шавь нарын сүсэг бишрэл, хувь ерөөлөөс их хамаарна.
Бат оршил өргөхөд өглөгийн эзэд болон шавь нар чин сэтгэл, гүн бишрэлээр
лагшин зарлиг тааллын шүтээн,
өлзийт найман тахил,
хаан төрийн долоон эрдэнэ,
номт хувцас тэргүүтэнг өргөнө.
Дэлхийгээр тархан суугаа сүсэгтэн олон түмэн шавиуд Ажиа Гэгээнтэнтэй учран золгож эрхэм дээдэсээс ундрах билиг ухааны ариун рашаанаар сэтгэл оюуны цангаа тайлаж амьдрал ахуйгаа даатган хөтөлж яваа билээ.
Энэ сайхан буяны чуулган үнэ төлбөргүй
Өглөгийн эзэд болон шавь нар, дуучид, хөгжимчид
2026 оны 09 сарын 15 наас өмнө холбогдоорой .
773-715-6334

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tripitaka sutra by Venerable Arjia Rinpoche posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Tripitaka sutra by Venerable Arjia Rinpoche:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share