07/03/2019
Сайхан мэдээ. Оюутан залуучуудаа хүсэлтээ явуулаарай.
🎊Зуны амралт сайхан уу?
⏳Удаан хугацаанд бэлдэж, төлөвлөсөн бэлгийн богцыг задлая! 🎊🎉🎉
💎💎💎 АНУ-ын Индиана дахь Монгол-Төвдийн Буддист соёлын төв хийдийн хамба лам, Ажиа Гэгээнтэн нь 2006 оноос Монголын хүүхдүүдэд зориулсан буян номын үйл хэрэг хийж эхэлсний зэрэгцээ “Цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг” -ийг барьж ашиглалтад оруулан 2014 онд "Эх Нялхасын Төв"-д албан ёсоор хүлээлгэн өгсөн билээ.
💎💎💎 Ажиа Гэгээнтний Монголын хүн амд туслах удаах чиглэл бол #сурах #хүсэл #эрмэлзэлтэй, #авьяас #чадвартай боловч #санхүүгийн #бололцоо дутмаг хүүхэд залууст дээд сургуульд сурахад нь боломж олгох явдал юм.
💎💎💎 Үүний хүрээнд “Зөв" тэтгэлэг төслийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж тодорхой шалгуурын дагуу 10 оюутныг 3 үе шаттайгаар шалгаруулан авна. Бид 2019-2023 оны 4 жилд суралцах төлбөр, ном сурах бичиг, дотуур байр зэрэг багтаасан бүрэн тэтгэлэг олгох юм.
🎀🎀🎀 "Зөв" тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго 🎀🎀🎀
Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгал орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой.
🎀🎀🎀 "Зөв" тэтгэлэгт хөтөлбөрийн зорилт 🎀🎀🎀
Уг тэтгэлэгт хөтөлбөр хамрагдсан оюутнууд тэтгэлэгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд байнга хамрагдана. Үүнд:
💡💡💡 Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших,
💡💡💡 Тэтгэлгээр сурсныхаа дараа өөрийнхөө орон нутагт эргэн ирж ажиллаж, хөгжилд сурсан мэдсэн хувь нэмрээ оруулах,
💡💡💡Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх,
💡💡💡 Багаар ажиллах чадварт суралцана,
💡💡💡Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссэж түгээх замаар амьдарч байгаа олон нийтдээ нөлөөлөх
🎀🎀🎀 Хэн хамрагдаж болох вэ? 🎀🎀🎀
*** Монгол улсын 17-18 насны иргэн
*** Төрийн өмчийн их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ энэ жил авсан шинэхэн оюутан байх,
*** Ахлах сургуулийн сурлагын голч 7,0 р түвшин ба түүнээс дээш байх,
*** Ар гэрийн санхүүгийн бололцоо муутай,
*** Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг,
Тэтгэлэгийн эхний шатны өргөдлийн материалыг доорх холбоосоор 2019 оны 7-р сарын 15-ны 18,00 цаг хүртэл авна.
Анхаарах зүйлс:
- Бид энэ жилд хөдөө орон нутгаас оюутан авахгүй бөгөөд зөвхөн УБ хотын 9 дүүрэг болон Төв аймгаас 10 хүртэлх шинэхэн оюутнуудыг шалгаруулна.
- Анкетийг бөглөхдөө зөвхөн КРИЛЛ үсгээр үнэн зөв бичсэн материалыг тооцож үзэхийг АНХААРНА уу.
- Энэхүү хөтөлбөр баклаврын сургалтанд, анх удаа суралцаж байгаа шинэхэн оюутанд зориулагдсан болно.
- Бид цахим хуудас, бусад мэдээллээ удахгүй оруулах болно.
🇲🇳🇲🇳🇲🇳Монголд мин эх орноо хайрлах сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, ЗӨВ залуус улам олон болох болтугай !!!
Өргөдөл хүлээн авах холбоос:
https://form.jotform.me/91764662257466