05/14/2024
"Говь сан" нь Калифорни мужид бүртгэлтэй ашгийн бус байгууллага бөгөөд 🇺🇸-д амьдарч буй монголчууддаа зориулж Калифорни мужийн захиргаанаас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цагаачлалын үйлчилгээ үзүүлж байна.
Цагаачлал өмгөөлөгч хөлсөлж авах гэхээр хэт өндөр үнэтэй, өөрөө өргөдлөө явуулъя гэхээр учрыг нь олохгүй байгаа бол бидэнтэй холбогдоорой. Хэрэв та АНУ-ын иргэншил, цагаачлалын (USCIS) албанд доорх өргөдлийн аль нэгийг явуулах гэж буй бол бидэнтэй холбогдоорой.
✅АНУ-ын иргэн болох өргөдөл (N400)
✅Визний статус солих. АНУ-д аяллын (B1/B2) эсвэл богино хугацааны (J1/J2) визтэй ирээд, АНУ-аас гарч явахгүйгээр визний статусаа оюутны (F1/F2) статус руу солих, эсвэл аяллын (B1/B2) статусыг сунгах өргөдөл (I-539) (I-539A)
✅АНУ-д орж ирснээс хойш нэг жилийн дотор улстөрийн орогнол хүсэх өргөдөл (I-589)
✅Гэр бүлийн гишүүн (эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг эх)-ийг байнгын оршин суух статус буюу ногоон картанд ивээн тэтгэх өргөдөл (I-130)
✅Цагаачлалын бус статусыг байнгын оршин суугчийн (ногоон карт) статус болгон өөрчлөх өргөдөл. Ногоон карт солих, сунгах өргөдөл. Богино нөхцөлтэй ногоон картыг жирийн ногоон картаар солих өргөдөл (I-485) (I-90) (I-864) (I-751)
✅Ажиллах эрх шинээр хүсэх, ажиллах эрх сунгах өргөдөл (I-765)
✅Хаягийн өөрчлөлт, эрүүл мэндийн үзлэг, гэр бүлийн гишүүнийг батлан даах өргөдөлүүд. (AR11) (I-693) (I-134)
✅Гадаадаас АНУ-ын виз мэдүүлэхэд ашигладаг цагаачлалын, болон цагаачлалын бус визний өргөдөл (DS160) (DS260)
✅Цагаачлалын албанд (USCIS) руу илгээж буй бусад төрлийн өргөдлүүд, жишээ нь U-Visa, DACA сунгалт гэх мэт.
Анхаарах зүйл ❗❗❗ Бид доорхи тохиолдолд үйлчилгээ үзүүлэх боломжгүй бөгөөд өөрийн болон бусдын цагийг хүндэтгэнэ үү.
⛔Одоогоор цагаачлалын өмгөөлөгч, хуульчаар дамжуулж үйлчилгээ авч байгаа бол бид танд туслах боломжгүй.
⛔Цагаачлалын шүүх дээр болон цагаачлалын өмгөөлөгч, хуулийн үйлчилгээ авах хэрэгтэй бол бид танд туслах боломжгүй.
⛔Бид АНУ-ын цагаачлалын болон бусад хуулийг дээдэлдэг бөгөөд үйл ажиллагаандаа мэргэжлийн ёсзүй, шударга болон үнэн бодит байх зарчмыг баримталдаг тул цагаачлалын албанд худал мэдүүлэг, хуурамч материал явуулах санаа агуулж буй бол бидэнтэй холбогдохгүй байхыг хүсье.
Цаг товлох холбоос: https://calendly.com/bat-myke/30min
☎️ 424-241-2288
📧 [email protected]
🌐 www.gobifoundation.com
At Gobi Foundation, our initiatives are designed to enhance the quality of life by prioritizing the happiness and wellbeing of people, rather than focusing solely on material wealth. We believe that true prosperity lies in the smiles on people's faces and the joy they experience in their daily lives. By showing love, compassion, and generosity to others, even those we have yet to meet, we can collectively improve the quality of life for all.