08/06/2026
National Night Out улсын хэмжээний арга хэмжээнд цаг гарган хүрэлцэн ирж, манай “Хамтдаа” (The Together Youth Project) төслийн үйл ажиллагаатай танилцан, үнэтэй дэмжлэг үзүүлсэн Сан Франциско Хотын Дэд Консул Орхонтулга, Сакраменто Хотын Монголчуудын Холбооны төлөөлөл Баярмаа, Уянга, Plaza Cafe and Grill хамт олон , мөн хүрэлцэн ирсэн ээжүүддээ төслийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн 1990 онд Дархан хотод мэндэлж, Монгол Улсад төрсөн анхны Aмерик иргэнээр албан ёсоор бүртгэгдсэн түүхтэй Grace Ариунаа , аав Jack, ээж Faith, нар энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Del Paso Community Association-аас зохион байгуулсан National Night Out арга хэмжээнд манай Монголын хүүхдүүд, гэр бүлүүд болон хамт олон анх удаа оролцож, амжилттай хамтран ажиллалаа.
Del Paso Community Association нь энэхүү арга хэмжээг 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээнд манай төслийн баг оролцон, нийт 1,920.50 ам.долларын үнэ бүхий сургуулийн цүнх, хичээлийн хэрэгслийг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй гардуулан өглөө.
Хандивласан сургалтын хэрэгслүүд:
• Сургуулийн цүнх – 120 ширхэг
• Дэвтэр – 200 ширхэг
• Харандаа – 200 ширхэг
• Folder – 100 ширхэг
• Өнгийн маркер – 100 хайрцаг
• Үзэг – 100 ширхэг
• Баллуур – 100 ширхэг
• Crayon – 100 хайрцаг
• Хүүхдийн ном – 100 ширхэг
• Шугам – 20 ширхэг
• Харандааны сав – 68 ширхэг
• Үзүүрлэгч – 28 ширхэг
• Цавуу – 150 ширхэг
Нийт үнийн дүн: 1,920.50 ам.доллар
Мөн энэхүү арга хэмжээнд сайн дурын үндсэн дээр идэвхтэй оролцож ажилласан YSOS Club-ийн сурагчид болох Батбаяр Билгүдэй , Батзаяа Монголмаа, Болор Ихмарал, Уламбаяр Ундрах, Тэмүүжин Мөнхжин, Ганзориг Амелия, Grace Howse, Henry Howse, Мөнгөнсүх Энхболд нарт төслийн багийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүхний сэтгэл, цаг зав, хичээл зүтгэл энэхүү үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Өмнөд Судан улс руу илгээх хоёр дахь удаагийн хичээлийн цүнх, хэрэгслийн хайрцгийг Дэд Консул Орхонтулгатай хамтран бэлтгэлээ. Хайрцаг дээрх зургийг Сакраменто хотын сурагч Б. Монголмаа зурсан болно.
Бид цаашид ч орон нутгийн болон олон улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг дэмжих сайн дурын үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно. Мөн Монгол Улсын Консулын газрын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Жич: Манай “Хамтдаа” (The Together Youth Project) төслийн сайн дурын бүх үйл ажиллагааны видео, постер, баннер зэрэг бүх график дизайны ажлыг сэтгэл гарган, үнэ төлбөргүйгээр хийж, төслийг маань үргэлж дэмждэг Чикаго хотод амьдардаг Puje Uje танд төслийн багийнхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хамтдаа илүү олон хүүхдийн ирээдүйд итгэл, боломж, гэрэл түгээцгээе.
Хамтдаа төсөл .
💚Del Paso Community Association’s 15th Annual National Night Out
Del Paso Community Association has proudly hosted its National Night Out as an annual tradition for the past 15 years. This year, The Together Youth Project was honored to participate by providing free backpacks and school supplies to children in the community, with a total donation value of $1,920.50.
Donated Items
● School backpacks – 120
● Notebooks – 200
● Pencils – 200
● Folders – 100
● Colored marker sets – 100 boxes
● Pens – 100
● Erasers – 100
● Crayon sets – 100 boxes
● Children’s books – 100
● Rulers – 20
● Pencil cases – 68
● Pencil sharpeners – 28
● Glue sticks – 150
We extend our heartfelt gratitude to the Consulate General of Mongolia in San Francisco, especially Consul Orkhontulga, for taking the time to attend the event and support our mission.
We also sincerely thank our dedicated YSOS Club student volunteers—Batbayar Bilgudei , Batzaya Mongolmaa Batzaya, Ikhmaral Bolor, Undrakh Ulambayar, Munkhjin Temuujin, Amelia Ganzorig, Grace Howse, and Henry Howse , Mungunsukh Enkhbold - for their outstanding service and commitment to making this event a success.
Most importantly, we are deeply grateful to our generous community donors. This event would not have been possible without your kindness and support. Every backpack, school supply, and contribution came from people who believe in giving children the resources they need to succeed.
Your generosity, time, and dedication continue to make a meaningful difference in the lives of children and strengthen our mission of empowering youth through education, community service, and compassion.
The Together Youth Project team