09/20/2026
🇺🇸🇺🇸🇺🇸
Hey, Middle and high schoolers,
We are ready to work with you for this school year.
If you are interested in majoring engineering, art, business, nursing, medical and social science we have many on-going projects work with you.
We have open day on September 27, 2026 in Bothell public library and our center will be open on October 1, 2026.
We will mentor your to build very strong and competitive extra-curricular portfolio, to grow with us, to obtain many skills and abilities to succeed in your college years and in your career.
While volunteering, doing research, having internships you will love Mongolia-our homeland, proudly introduce to the vibrant Pacific Northwest region, be a face, visit colleges, companies, stay during summer camp with low-cost and have friend who really respect, understand and support each other.
You will join zoom and in person meetings, help to prepare financial, program reports, enjoy honest and transparent, fair working environment, feel seen, heard and be proud of you.
This is our culture and legacy.
Come visit us:
When: 2-5:30 pm, 9/27/2026
Where: Bothell library
🇲🇳🇲🇳🇲🇳
Дунд болон ахлах ангийн хүүхдүүд ээ,
Бид энэ хичээлийн жилд та нартайгаа хамтран ажиллахад бэлэн боллоо.
Та нарын дунд инженер, урлаг, бизнес, сувилахуй, анагаах ухаан, нийгмийн ухаан зэрэг чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүд байвал бидэнтэй хамтран хийх олон төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжиж байна.
Бид та нарыг зөвхөн сайн дурын ажил, дадлага хийлгэх гэж урьж байгаа биш, коллежид өрсөлдөхүйц хүчтэй extracurricular portfolio-тай болох, бидэнтэй хамт өсөж хөгжих, коллежийн жилүүддээ болон ирээдүйн ажил мэргэжилдээ амжилттай явахад хэрэгтэй олон төрлийн ур чадвар эзэмшихэд чинь зөвлөж, чиглүүлж, хамтран ажиллана.
Та нар бидэнтэй хамт сайн дурын ажил хийнэ, судалгааны төсөл дээр ажиллана, дадлага хийнэ. Энэ бүхнийхээ хажуугаар бидний эх орон Монгол Улсаа улам хайрлаж, бахархаж, Номхон далайн баруун хойд бүс нутгийн олон үндэстэн, олон соёлын дунд Монгол орноо нүүр бардам төлөөлнө.
Коллеж, их сургуулиуд болон компаниудаар зочилно. Зуны зусландаа боломжийн бага зардлаар хамт байрлаж, аялж, суралцаж, хөгжилдөнө. Хамгийн гол нь та нар бие биенээ үнэхээр хүндэлдэг, ойлгодог, дэмждэг найз нөхөдтэй болно.
Бидний сар бүр зохион байгуулдаг цахим болон танхимын уулзалтуудад оролцож, төсөл хөтөлбөрүүд дээр ажиллан, санхүүгийн болон хөтөлбөрийн тайлан бэлтгэхэд хүртэл тусалж сурна. Бидний ажлын орчин үнэнч, ил тод, шударга байх, нээлттэй байдаг.
Хүүхэд бүрийн санал, дуу хоолой сонсогдонр, хийж байгаа бүхэн нь харагдаж, үнэлэгдэнэ.
Та нар өөрсдөөрөө болон хийсэн ажлаараа бахархдаг болно.
Энэ бол бидний соёл.
Энэ бол бидний хойч үедээ үлдээх өв.
Манай төвийн танилцуулах өдөрлөг 2026 оны 9-р сарын 27-нд Bothell Public Library-д болно.
Мөн манай төв 2026 оны 10-р сарын 1-нээс албан ёсоор нээгдэнэ.
Ирээд бидэнтэй уулзаарай!
📅 Хэзээ: 2026 оны 9-р сарын 27, 2:00–5:30 PM
📍 Хаана: Bothell Library
Та нарын ирээдүйн замыг бид өмнөөс чинь сонгохгүй. Харин өөрийнхөө замыг хүчтэй, итгэлтэйгээр бүтээхэд чинь хамт байж, боломжуудыг нээж өгнө.
Монгол хүүхдүүд маань Монгол гэдгээрээ бахархаж, дэлхийн хаана ч өөрийн гэсэн нүүр царай, байр суурьтай, бие биедээ тус дэмтэй яваасай.