Mongolian Heritage Center

Mongolian Heritage Center Established 08/28/2023

Чикаго Наадам-2026Мөнгөн спонсортоо БАЯРЛАЛАА❤️🩵❤️“Turbo Trans” INC
06/12/2026

Чикаго Наадам-2026
Мөнгөн спонсортоо БАЯРЛАЛАА❤️🩵❤️
“Turbo Trans” INC

Чикаго Наадам-2026Хүрэл спонсортоо БАЯРЛАЛАА❤️🩵❤️“Progress Frieght”
06/12/2026

Чикаго Наадам-2026
Хүрэл спонсортоо БАЯРЛАЛАА❤️🩵❤️
“Progress Frieght”

Монгол түмний их баяр наадмыг  маань өргөн дэлгэр болгоход ивээн тэтгэгч  хамтран ажиллагч байгууллагуудын тус дэмжлэг и...
06/10/2026

Монгол түмний их баяр наадмыг маань өргөн дэлгэр болгоход ивээн тэтгэгч хамтран ажиллагч байгууллагуудын тус дэмжлэг их байдаг билээ.
"Чикаго Монгол Наадам -2026"-г ивээн тэтгэх, өөрийн бизнесээ сурталчлах иргэд байгууллагуудад үзүүлэх урамшуулалыг
танилцуулж байна.
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүс (773)816-7272 болон (312)835-8600 утсаар холбогдоно уу.

Монгол Наадам нь монгол түмний цогцлоон бүтээсэн өвөрмөц биет бус соёл, дэлхий даяар тархан суугаа монгол туургатны баха...
06/04/2026

Монгол Наадам нь монгол түмний цогцлоон бүтээсэн өвөрмөц биет бус соёл, дэлхий даяар тархан суугаа монгол туургатны бахархалт баяр билээ.
Чикаго орчмын ашгийн бус байгууллагууд, уран бүтээлчид болон Консулын газрын төлөөлөл оролцсон “Чикаго Монгол Наадам - 2026”-ыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажлаа хангаж байна. Уран бүтээлчид маань урлагийн тоглолтын бэлтгэлээ эхэлж, хүчит бөхчүүд, мэргэн харваачид маань бэлтгэлээ эрчимжүүлж байна.
Баяр наадам маань өргөн дэлгэр, өнгө жавхаатай болоход монгол хүн бүрийн оролцоо, дэмжлэг чухал юм. Та бүхэн Наадамдаа идэвхтэй оролцоорой.

https://tickets.mongolianheritagecenter.org/

Дэлгэр зуны мэндээ 🌸 Монгол өв соёлын төвийн их танхимын хуваариа танилцуулж байна. Зуныхаа амралтаа зугаатай, хөгжилтэй...
06/03/2026

Дэлгэр зуны мэндээ 🌸 Монгол өв соёлын төвийн их танхимын хуваариа танилцуулж байна. Зуныхаа амралтаа зугаатай, хөгжилтэй, адал явдлаар дүүрэн өнгөрүүлээрэй 🤗🇲🇳🥰 Биднийг үргэлж дэмжиж хамтарч ажилладаг та бүхэндээ маш их баярлалаа 🙏

05/30/2026

МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВ”-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР
ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА


Төвийн Удирдах зөвлөлийн 1 гишүүн болон Гүйцэтгэх захирлын орон тоо суларсантай холбоотойгоор Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар хамтран ажиллах нээлттэй УРИЛГЫГ хүргүүлж байна.

“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн нь
а/ Удирдан манлайлах, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
б/ Жил бүр Удирдах зөвлөлийн гишүүний татварыг төлөх чадамжтай байх,
в/ Гэмт хэргийн холбогдолгүй байх гэсэн шалгууруудыг хангах шаардлагатай.

Гүйцэтгэх захирал нь
а/ Удирдан манлайлах, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
б/ Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх,
в/ Төрийн бус байгууллага, олон нийтийн ажил эрхэлсэн туршлагатай байх,
г/ Гэмт хэргийн холбогдолгүй байх гэсэн шалгууруудыг хангах шаардлагатай.

Сонирхсон иргэд [email protected] хаягаар товч намтраа 2026 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажиллах сонирхолоо бичгээр ирүүлсэн хүмүүстэй Төвийн Удирдах зөвлөлийн гишүүд ярилцлага хийнэ.

Та бүгдийг Үндэсний Сурын Харвааны сургалтанд урьж байна. -Нас,хүйс харгалзахгүй;-сургалтын нум,сумаар хангана;- Ажлын ө...
05/28/2026

Та бүгдийг Үндэсний Сурын Харвааны сургалтанд урьж байна.

-Нас,хүйс харгалзахгүй;
-сургалтын нум,сумаар хангана;
- Ажлын өдөр 18:00-20:00
- Амралтын өдөр 14:00-17:00

Энэхүү сургалт энэ газраа 3 дахь жилдээ явагдах гэж байна.
Үндэсний баяр наадмаар Сурын харвааны төрөлд оролцох боломжтой болно.

Хаяг: 1055 Courtesy Dr Unit D, Wheeling, IL 60090

Чикаго Наадам-2026   Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй…
05/26/2026

Чикаго Наадам-2026
Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй…

Address

1301 S Wolf Road
Prospect Heights, IL
60070

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Heritage Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share