Mongolian STEAM Academy of America

Mongolian STEAM Academy of America Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian STEAM Academy of America, Nonprofit Organization, Northbrook, IL.

MonSteam Academy 2026-2027 оны хичээлийн жилийн математикийн сургалтандаа элсэлт авч байна. Хоцрогдол арилгана, ахисан т...
08/15/2026

MonSteam Academy 2026-2027 оны хичээлийн жилийн математикийн сургалтандаа элсэлт авч байна. Хоцрогдол арилгана, ахисан түвшний хичээл заана. Хүүхдийн тоо хязгаартай тул та яарагтун,
Сонирхсон хүмүүс доорх link-ээр бүртгүүлээрэй.
https://forms.gle/VqGJ9XfpV7K28YMF9
Жич: Түвшин тогтоох шалгалтын үр дүнгээс хамаарч цагийн хуваарь өөрчлөгдөж болно. 9-р сараас хичээл эхэлнэ.
MonSteam Academy
Address: 1301 S Wolf Rd, Prospect Heights, IL 60070
Icodice company room 404

MSMO-26 Math Olympiad Summary:МонСтийм Академи (АНУ)-аас зохион байгуулсан MSMO-26 Математикийн Олимпиад амжилттай болж,...
06/28/2026

MSMO-26 Math Olympiad Summary:

МонСтийм Академи (АНУ)-аас зохион байгуулсан MSMO-26 Математикийн Олимпиад амжилттай болж, 2–8-р ангийн нийт 51 сурагч дөрвөн ангилалд өрсөлдлөө. Үүнээс 36 сурагч анх удаа математикийн олимпиадад оролцсон нь Монгол хүүхдүүдийн дунд математикийн сонирхол, оролцоо өсөн нэмэгдэж байгааг харуулсан онцлох үзүүлэлт боллоо.

Оролцогчид Чикаго хот болон ойр орчмын 15 гаруй сургууль, сургалтын байгууллагыг төлөөлөн оролцсон бөгөөд МонСтийм Академи, Чикагогийн Монгол Сургууль, Баяраагийн математикийн анги, Монгол Мэдлэг Сургууль болон бусад олон сургуулийн сурагчид хүч сорилоо.

MSMO-26 олимпиад нь гурван үе шаттайгаар, шат бүрийн бодлогын түвшин аажмаар ахисан байдлаар зохион байгуулагдсан юм.
- Спринт төрөл нь сургуулийн түвшний бодлогуудаас бүрдэж, хурд болон зөв бодох чадварыг сорьсон.
- Индивидуал төрөл нь бүсийн олимпиадын түвшний буюу хүндэвтэр бодлогуудыг багтааж, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг шалгасан.
- Харин Багийн төрөл нь хамгийн өндөр түвшний буюу Олон Улсын Математикийн Олимпиад (IMO)-ын хэв маягийн бодлогуудтай байсан бөгөөд сурагчид хамтран ажиллаж, бүтээлч сэтгэлгээ болон математикийн гүнзгий мэдлэг шалгасан бодлогууд байлаа.

Нийт дүнгээр Спринт төрөл хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн нь сурагчдын суурь математик мэдлэг сайн байгааг харууллаа. Индивидуал төрөл хамгийн бага байсан бол Багийн төрөл нь оролцогчдын хамтын ажиллагаа, харилцаа холбоо, стратеги болон ахисан түвшний асуудал шийдвэрлэх чадварыг тодорхойлон харуулж чадлаа.

Тэмцээний онцлох үзүүлэлтүүдээс дурдвал, II ангилал (4–5-р анги) Багийн төрөлд 54.2%-ийн дундаж амжилт үзүүлж бүх ангиллыг тэргүүлсэн. Мөн нийт олимпиадын хамгийн өндөр оноо 75 байсан бөгөөд Спринт төрөлд 28, Индивидуал төрөлд 21, Багийн төрөлд 27 оноо авч хамгийн өндөр үзүүлэлтүүдийг тогтоолоо.

МонСтийм Академийн багууд дөрвөн ангиллын гурвынх нь (division 1,2,3) Багийн (Team Round) төрөлд хамгийн өндөр (27, 26, and 16.5) оноог авлаа. Үүний зэрэгцээ бусад олон сургууль, сургалтын байгууллагын сурагчид өндөр (Чикагогийн Монгол Сургууль division-I ангилалд 27) оноог тус тус авсан билээ.

MSMO-26-ийн хамгийн чухал үр дүн нь зөвхөн оноо, медалиар хэмжигдэхгүй. Оролцогчдын гуравны хоёроос илүү хувь нь анхны олимпиададаа оролцсон нь шинэ үеийн сурагчдыг математикийн ертөнцөд амжилттай хөтлөх чухал эхлэл боллоо.
Энэ амжилтад тулгуурлан МонСтийм Академи ирэх жилүүдэд илүү олон хүүхдэд математик, логик сэтгэлгээ, бүтээлч асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллах болно.
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт сурагчид, эцэг эхчүүд, багш дасгалжуулагчид, сайн дурын ажилтнууд болон дэмжигч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

MonSTEAM Academy

Thanks for being a top engager and making it on to my weekly engagement list! 🎉Erica Sharav, Bayaraa Dagva, Oyundlm Dshp...
06/25/2026

Thanks for being a top engager and making it on to my weekly engagement list! 🎉

Erica Sharav, Bayaraa Dagva, Oyundlm Dshplj, Chimka Chuka, Ijilee Dash

Сайн байцгаана уу,  эцэг эхчүүд, багш дасгалжуулагчид аа МонСтеам Академиас зохион байгуулсан MSMO 2026 Математикийн Оли...
06/17/2026

Сайн байцгаана уу, эцэг эхчүүд, багш дасгалжуулагчид аа

МонСтеам Академиас зохион байгуулсан MSMO 2026 Математикийн Олимпиад амжилттай өндөрлөв. Тус олимпиадад 2–8-р ангийн нийт 51 сурагч оролцлоо. Үүнээс 36 сурагч анх удаа математик олимпиадад хүч сорьсон нь бидний хувьд хамгийн баяртай мэдээний нэг байв. Математикт дуртай, авьяаслаг хүүхдүүдийн хүрээ улам өргөжин тэлж байгааг харуулсан сайхан үйлс боллоо.

Манай оролцогч мундагууд Чикаго хот орчмын олон бага дунд сургуулиас хүрэлцэн ирснээс гадна МонСтеам Академи, Чикагогийн Монгол Сургууль, Баяраагийн математикийн анги, Монгол Мэдлэг Сургууль гээд монгол коммунитигийн байгууллага хамт олныг төлөөлөв.

Олимпиад Спринт, Индивидуал, Багийн гэсэн гурван төрлөөр явагдаж, сурагчид мэдлэг чадвар, хурд, багаар ажиллах ур чадвараа сорин өрсөлдлөө. Оролцогч бүр хүнд бодлогуудтай тууштай ажиллаж, математик сэтгэлгээ, хичээл зүтгэлээ гайхалтай харуулсж чадлаа.

Мэдээж олимпиадыг зөвхөн медаль, шагналаар хэмжихгүй. Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэл, хүнд бодлогын өмнө бууж өгөхгүй байх тэвчээр, алдаанаасаа суралцах чадвар нь жинхэнэ амжилт юм. Энэ удаа оролцсон сурагч бүр өөрөөрөө бахархах сэтгэл төрж, цаашид өсөн дэвжиж, улам ихийг сурах хүсэл мөрөөдөл өвөртлөн харьсан биз ээ. Энэ л бид бүгдийн, манай монгол коммунитигийн нэг том шагнал, ирээдүйн төлөөх нэг овоохон алхам юм.

Хүүхдүүдээ үргэлж дэмжиж, урам зориг өгдөг эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн энэхүү олимпиадыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан багш, дасгалжуулагч, сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Хамгийн гол нь, нийт оролцогч сурагчдадаа баяр хүргэе. Та бүхэн зөвхөн оноо авахын төлөө биш, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө өрсөлдсөн. Энэ эрч хүч, суралцах хүсэл, сониуч зан тань цаашдын их амжилтын үндэс болно гэдэгт итгэлтэй байна.

Олимпиадын аваргууд, медальтнууд, багийн шагналтнууддаа халуун баяр хүргэе. Энэ удаа томоохон шагнал авч амжаагүй сурагчид маань ч гэсэн дараагийн амжилтынхаа суурийг тавьсан гэдгийг санаарай. Аливаа зүйл жижгээс эхэлдэг, хүрээд ирсэн, ширээний ард суугаад бодлогоон нухсан оролдлого хамгийн чухал алхам байлаа. Өөрийгөөн ялсан сайхан зүтгэлээн тэмдэглэх хэрэгтэй.

Та бүхэндээ баярлалаа.

Ирэх жил MSMO 2027 олимпиадаар дахин уулзацгаая!


MonSTEAM Academy
Dr. Borchuluun Yadamsuren, MonSTEAM Chair woman,
Dr. Davaadorj Bayansan, MonSTEAM President,
Jagdagdorj Erkhembayar, MonSTEAM Olympiads Org Committee

MonSTEAM Чикагогийн монголчуудын бизнес зөвлөлийн (MBCC, Mongolian Business Council of Chicago) гишүүн боллоо. Чикаго ор...
06/07/2026

MonSTEAM Чикагогийн монголчуудын бизнес зөвлөлийн (MBCC, Mongolian Business Council of Chicago) гишүүн боллоо. Чикаго орчмын монгол байгууллагууд, бизнесүүдтэй хамтран ажиллах болсондоо их баяртай байна.

ШИНЭ ГИШҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөлд Mongolian STEAM Academy of America албан ёсоор нэгдэж байгааг та бүхэнд баяртайгаар дуулгаж байна.

Тус академи нь Америкийн Монголчуудын хүүхдүүд математикийн сургалт (бага сургуулиас ахлах сургууль хүртэл), SAT/ACT шалгалтын бэлтгэл, их дээд сургууль, коллежийн элсэлтэд бэлтгэх ганцаарчилсан чиглүүлэг сургалт, сар тутмын эцэг эхийн уулзалт, яриа болон жил тутмын Математикийн олимпиад зохион байгуулдаг.
MonSTEAM академи нь АНУ-ын татварын байгууллагад бүртгэлтэй, ашгийн бус байгууллага. Доктор Я.Борчулуун, Доктор Б.Даваадорж, Э.Жагдагдорж нар үүсгэн байгуулсан.

✨ Mongolian Business Council of Chicago (MBCC)-ийн хамт олонд нэгдсэнд баяр хүргэж, цаашдын бизнесийн үйл ажиллагаанд нь их амжилт, өргөжин тэлэхийн ерөөл дэвшүүлье!

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл:
👉www.monsteam.org

#МонголБизнес

05/15/2026

MonSTEAM-н эцэг эхчүүдийн таван сарын яриа хиймэл оюуны чиглэлээр 5/30-ны бямба гарагт Northbrook Public Library-н Civic өрөөнд 2-3:30pm болно.

Дөрвөн сарын уулзалт - Аавуудын яриа үнэхээр сонирхолтой, өгөөжтэй болсонг олон хүн дурдсан.

Үүний өмнө Коллежэд оюутан бэлтгэж буй айл санхүү, татвар талаас юуг хэрхэн анхаарах, fafsa/css/school board хэрхэн зохистой бөглөх болон тэтгэлэгийн талаар яриа мөн өгөөжтэй болж байсан.

Тэрнээс өмнө, Microsoft-н AI Red Team-н мэргэжилтэн хариуцлагатай хиймэл оюун (responsible ai); Amazon-ы инженер залуу Компьютерийн програм хангамжийн инженерийн ажлын өдөр ярианууд сайхан болж байсан. Энэ хоёр яриаг хийсэн залуу мэршэжилтнүүд манай MonSTEAM-н Steambassador-ууд юм.

Бүр өмнө нь Шинжлэх ухаан гэж юу вэ, танай хүүхдүүдэд яагаад чухал вэ? Зөв зохистой мэдээлэл олж авах зан үйл сэдвүүдээр яриа болж байсан. Тус яриаг манай MonSTEAM-г үүсгэн байгуулагч хоёр эрдэмтэд хийсэн бөлгөө.

Зөвхөн манай эцэг эхчүүдээр зогсохгүй хүн бүрийн өмнө үүд нээлттэй, үнэ төлбөргүй үйл ажиллагаа болно. Монголчуудаа манай уулзалтад хүрэлцэн ирээрэй:-)!

Address

Northbrook, IL

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian STEAM Academy of America posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share