United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг

Directions Website Contact the organization

United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг Part of a global network of NGOs operating in more than 100 countries around the world for the SDGs

🇺🇳 НҮБ-ЫН НИЙГЭМЛЭГ НЬ НҮБ-ЫН ӨДРИЙГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ БАЙНА! 🎉🇺🇳 Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг ТББ нь Н...
10/21/2026

🇺🇳 НҮБ-ЫН НИЙГЭМЛЭГ НЬ НҮБ-ЫН ӨДРИЙГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ БАЙНА! 🎉

🇺🇳 Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг ТББ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгыхоо хүрээнд НҮБ-ын үйл ажиллагаа болон залуучуудын оролцооны талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг билээ. 💙

🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Дүрэм 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ өдрийг НҮБ-ын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил НҮБ үүсэн байгуулагдсаны 81 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байна.

📍 Энэ жилийн НҮБ-ын өдрийг бид Дорноговь аймгийн соёмбо цогцолборын Америк төвд бүх нийтэд нээлттэй тэмдэглэх болсондоо баяртай байна! 💙🇺🇳

✨ Сайншандын хүүхэд, залуучууд аа, удахгүй уулзацгаая! 🇺🇳💙

🇲🇳🇺🇳 МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭН 65 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ! 🎉🎉🇺🇳  1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Ул...
10/19/2026

🇲🇳🇺🇳 МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭН 65 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ! 🎉🎉

🇺🇳 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын 15 жилийн дипломат хүчин чармайлтын үр дүнд НҮБ-ын 101 дэх гишүүн улс болсон нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын түвшинд бататгаж, дэлхийн хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа бэхжүүлсэн. Энэхүү түүхэн үйл явдлын 65 жилийн ойн баяр 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг тохиолдуулан НҮБ-ын Нийгэмлэг нь энэхүү алхалтын арга хэмжээг зарлаж байна. 🌿

🗓 Монгол улс НҮБ-ын албан ёсны 101 дэх гишүүн улсаар элссэний 65 жилийн ойн өдөр: 2026 оны 10-р сарын 27 (Мягмар гараг)
🕓 Бүртгэл хүлээн авах хугацаа: 10-р сарын 27-ны 12:00 (өдөр) цаг хүртэл
🏅 Дасгалаа нотолсон бичлэг, зураг, эсвэл screenshot-ийг Facebook/Instagram хаягтаа байршуулж линкийг Google Form-д илгээсэн бүх хүнд Сертификат олгоно

📲 Хэрхэн оролцох вэ?
Доорх идэвхтэй дасгалын төрлөөс нэгийг сонгоно 👇
🚶‍♂️ АЛХАХ: 6,500 алхам алхах (ойролцоогоор 4.5 - 5 км)
🏃‍♀️ ГҮЙХ: 6,500 алхам тасралтгүй гүйх
🧘‍♀️ ИОГ: 27 минут иог хийх
🚴‍♂️ ДУГУЙ УНАХ: 27 минут дугуй унах
💃 БҮЖИГЛЭХ: 27 минут бүжиг эсвэл аэробикийн дасгал хийх
🏋️‍♀️ ФИТНЕСС / ДАСГАЛ: 27 минут хүчний болон кардио дасгал хийх
🏊‍♂️ УСАНД СЭЛЭХ: 27 минут тасралтгүй усанд сэлэх

📸 2. БАРИМТЖУУЛАХ
Алхсан алхам, гүйсэн зай, шатаасан калори зэрэг үр дүнгээ Apple Watch, Health App, Strava, Fitbit зэрэг төхөөрөмжөөр хэмжиж, screenshot эсвэл reel хийнэ.

🌐 3. ХУВААЛЦАХ
Өөрийн зураг, дасгалын screenshot, эсвэл reel-ээ нийтэлж, сэтгэгдлээ бичээд дараах хаштагийг ашиглан Facebook эсвэл Instagram-д PUBLIC (нийтэд нээлттэй) тохиргоотойгоор оруулаарай
➡️

🖇 4. МАЯГТ (Google Form) бөглөх
Өөрийн reel,screenshot постын холбоосыг Google Form-д илгээснээр таны оролцоо баталгаажна!

🇲🇳🇺🇳 65 жилийн ойг 6,500 алхмаар хамтдаа тэмдэглэе!🎉🎉

Асууж тодруулах зүйл байвал [email protected] эсвэл UNAssociationMGL page-р холбогдоно уу.
Бүртгэлийн холбоосыг коммент хэсэгт оруулав.

🌍 “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🎉🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллага...
10/04/2026

🌍 “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🎉

🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны 81 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Тогтвортой хөгжлийн зорилго ба хүүхэд, залуучуудын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт нь 60-90 минут үргэлжлэх бөгөөд нийслэл, орон нутагт танхим, цахимаар явагдах боломжтой.

📚 ЭНЭХҮҮ СУРГАЛТААР СУРАГЧИД:
🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Монгол улсын гишүүнчлэлийн талаар
🌱 Тогтвортой хөгжлийн зорилгуудын ач холбогдлыг ойлгох
✨ Хүүхэд, залуусын оролцоо, хувь нэмэр оруулах боломжуудын талаар мэдлэгтэй болох болно.

💡 ХЭН БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
- Улаанбаатар хот болон орон нутаг дахь ЕБС-иудын багш, нийгмийн ажилтан, сургуулийн захиргаа
- Танхимаар: Улаанбаатар, Ховд (Ховд), Дорноговь (Сайншанд), Өвөрхангай (Арвайхээр)
- Цахимаар: Бусад аймаг, сумдын сургуулиуд

❗АНХААРАХ ЗҮЙЛС:
👉Хүсэлт гаргасан бүх сургуульд сургалт орох боломжгүй байх магадлалтайг анхаарна уу.
👉Зөвшөөрөл: Сургалт нь танай сургуулийн удирдлагын зөвшөөрлийн дагуу зохион байгуулагдана.
👉Сертификат: Сургалтад хамрагдсан АНГИ эсвэл СУРГУУЛЬ-д 1 сертификат олгох боломжтой. Хүүхэд бүрт сертификат олгох боломжгүй.
👉 Сошиал медиа: Тус сургалтыг НҮБ-ын 81 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойг тэмдэглэх санаачилгын хүрээнд явуулж буй учир сургалтад хамрагдсан сургуулиуд зэрэг хаштаг-ийг ашиглаж санаачилгад нэгдэх боломжтой.

📆 Бүртгэл 2026 оны 10 сарын 11-ний өдрийн 23:59 цаг хүртэл явагдана.
📌 Бүртгэл дууссанаас хойш 10-р сарын 15-ны дотор холбогдож сургалтын зохион байгуулалтын талаар ярилцана. Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал [email protected] эсвэл UNAssociationMGL page-р холбогдоно уу.

Бүртгэлийн холбоос: коммент хэсэгт байршуулав

🕊️UN Women hold discussions on Women, Peace, and Security with Mongolian CSOs [Mongolian below]Representatives of Mongol...
09/24/2026

🕊️UN Women hold discussions on Women, Peace, and Security with Mongolian CSOs
[Mongolian below]

Representatives of Mongolian civil society organizations working on the Women, Peace, and Security (WPS) agenda spent this morning to discuss best practices with UN Women Asia and the Pacific

Mongolian CSOs established the WPS CSO Coalition last year and have been actively building their capacity to engage in the WPS National Action Plan process with support from UN Women.

🕊️НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага Монголын ИНБ-ын зарим төлөөлөлтэй уулзлаа

НҮБ-ын Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулах үйл явцад иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй оролцох олон улсын сайн туршлагаас НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага Монголын ИНБ-уудтай хуваалцлаа.

Монгол Улсад Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын ИНБ-уудын Эвсэл 2025 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэгтэйгээр туршлага солилцох, чадавх бэхжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

🕊HAPPY INTERNATIONAL PEACE DAY🕊[Mongolian below]🌏UNA Mongolia successfully took part in the Ulaanbaatar Process, a uniqu...
09/21/2026

🕊HAPPY INTERNATIONAL PEACE DAY🕊
[Mongolian below]

🌏UNA Mongolia successfully took part in the Ulaanbaatar Process, a unique civil society dialogue for peace and stability in Northeast Asia, co-organized by Blue Banner and GPPAC Northeast Asia .

🌱In the 12th edition of this international conference, UNA Mongolia presented on the process and results of the UNCCD COP17 in Mongolia, highlighting the critical role of women, youth, and civil society in building a peaceful region and globe through environmental collaboration.

🕊Олон улсын энх тайвны өдрийн мэндийг хүргэе 🕊

🌏Улаанбаатарын үйл явц (UBP) нь Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын талаар санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүс нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах зорилготой "Цэнхэр сүлд" ТББ-аас санаачилсан олон улсын механизм юм.

🌱Арван хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус олон улсын хуралд НҮБ-ын Нийгэмлэг GPPAC сүлжээний гишүүний хувьд оролцож, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын үр дүн, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн оролцоо, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл хэлэлцүүллээ.

🤝Байгаль орчны хамтын ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх боломжтой бөгөөд үүнд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо чухал үүрэгтэйг онцоллоо.

🕊HAPPY INTERNATIONAL PEACE DAY 🕊[Mongolian below]UNA Mongolia in collaboration with GPPAC successfully co-facilitated th...
09/21/2026

🕊HAPPY INTERNATIONAL PEACE DAY 🕊
[Mongolian below]

UNA Mongolia in collaboration with GPPAC successfully co-facilitated the Peace Game simulation in early September. The simulation brought together participants and co-organizers from South Korea, Japan, China, Hong Kong, USA, and Mongolia to discuss opportunities for Northeast Asian collaboration in Transboundary protected areas.

Participants engaged in bilateral and multilateral negotiations, learned more about regional environmental issues, and worked hard to reach consensus. The simulation successfully concluded with full consensus, showcasing how regional environmental cooperation can pave the way for peace and stability in the region.

UNA Mongolia has been an active member of GPPAC since 2025.

🕊Олон улсын энх тайвны өдрийн мэндийг хүргэе🕊

НҮБ-ын Нийгэмлэгийн гишүүд Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл (GPPAC) олон улсын байгууллагатай хамтран "Peace Games" симуляцыг 9 сарын эхээр амжилттай зохион байгууллаа.

Зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааг, тэр дундаа хил дамнасан тусгай хамгаалалттай газруудыг хэрхэн хамтран хамгаалахад чиглэсэн энэ удаагийн симуляцад АНУ, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Хонконгоос оролцогчид хүрэлцэн ирж бүтэн өдрийн турш хэлэлцээр хийлээ.

Тус Peace Games симуляцыг НҮБ-ын Нийгэмлэгээс Хишигжаргал, Билгүүнтодрох нар чиглүүлж, Нийгэмлэгийн гишүүд идэвхтэй оролцож, олон талт хамтын ажиллагаа, хэлэлцээр хийх ур чадвараа бататгахаас гадна бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг байгаль орчны хамтын ажиллагаагаар хангах боломжийг гүнзгий судаллаа.

НҮБ-ын Нийгэмлэг нь 2025 оноос хойш Нидерланд Улсын Гааг хотноо төвтэй Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл (GPPAC)-ийн гишүүнээр идэвхтэй ажиллаж байна.

💙НҮБ-ын Нийгэмлэг 5 жилийн ойн баяраа тэмдэглэлээ🎉🌏Дэлхийн 100 гаруй улсад НҮБ-ын Нийгэмлэгүүд энх тайван, тогтвортой хө...
09/18/2026

💙НҮБ-ын Нийгэмлэг 5 жилийн ойн баяраа тэмдэглэлээ🎉

🌏Дэлхийн 100 гаруй улсад НҮБ-ын Нийгэмлэгүүд энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж байна.

✨Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 100 гишүүнийг эгнээндээ нэгтэж, 60 гаруй урт болон богино хугацааны төсөл, арга хэмжээгээр дамжуулан Монгол орон даяар 16,500 гаруй хүнд шууд хүрч ажиллажээ.

🌱Ингэхдээ залуучууд, эмэгтэйчүүдийн дуу хоолойг үндэсний болон олон улсын шийдвэр гаргах түвшинд хүргэж, уур амьсгалын болон энх тайван, аюулгүй байдлын бодлогод нөлөөлж, мянга мянган хүүхэд, залуучуудад байгаль орчноо хайрлан хамгаалах алхам хийхэд нь тусалсан байна.

🇺🇳Өнгөрсөн 5 жилийн ололт амжилтыг дүгнэх баярын арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин төлөөлөгч Яаап ван Хиердэн үг хэлсэн бол НҮБ-ын Нийгэмлэгүүдийн дэлхийн сүлжээний ЕНБД Азиел Гоуландрис баярын бичиг ирүүллээ. Түүнчлэн өнөөдрийн арга хэмжээгээр олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, дараагийн 5 жилийн чиг хандлагын талаар хэлэлцлээ.

🤝Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ирсэн бүх хамтрагч байгууллага, хувь хүн, гишүүд, хөтөлбөрийн төгсөгчиддөө талархал илэрхийлье ✨

🕊️Энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон улсын залуучуудын хуралд оролцлоо🇺🇳🇳🇵НҮБ-ын Нийгэмлэгийн ЕНБД Н.Хишигнэмэх UNO...
09/16/2026

🕊️Энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон улсын залуучуудын хуралд оролцлоо

🇺🇳🇳🇵НҮБ-ын Нийгэмлэгийн ЕНБД Н.Хишигнэмэх UNOY буюу Энх тайвныг цогцлоогч залуучуудын олон улсын сүлжээний хуралд оролцлоо. Непал Улсын нийслэл Катманду хотноо 4 хоног үргэлжилсэн тус хуралд дэлхийн 30 гаруй орны залуучууд НҮБ-ын Залуучууд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

🫶🎨Түүнчлэн залуучууд энх тайвныг цогцлооход урлаг, сэтгэл зүйн эрүүл мэнд чухал гэдгийг онцолж, үүгээр дамжуулж олон янзын туршлага, үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэх боломжтойг тодотгов.

🇳🇱🕊️UNOY нь Нидерландад төвтэй олон улсын энх тайвны байгууллага бөгөөд НҮБ-ын Нийгэмлэг 2024 онд тус байгууллагын гишүүн болсон юм.

НҮБ-ын Нийгэмлэгийн ЕНБД Хишигнэмэх Катманду хотноо зохион байгуулагдаж буй Залуучууд, энх тайван, аюулгүй байдлын олон ...
09/10/2026

НҮБ-ын Нийгэмлэгийн ЕНБД Хишигнэмэх Катманду хотноо зохион байгуулагдаж буй Залуучууд, энх тайван, аюулгүй байдлын олон улсын хуралд оролцож байна 🕊

🌱🇺🇳 WFUNA-ИЙН 44-Р НЭГДСЭН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛС ДАХЬ НҮБ-ЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО🌍 НҮБ-ын Нийгэмлэгүүдийн Олон...
09/09/2026

🌱🇺🇳 WFUNA-ИЙН 44-Р НЭГДСЭН ХУРАЛДААНД МОНГОЛ
УЛС ДАХЬ НҮБ-ЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

🌍 НҮБ-ын Нийгэмлэгүүдийн Олон улсын холбоо (WFUNA)-ны 44 дүгээр Нэгдсэн хуралдаан 2026 оны 8 сард Женев хотноо “Олон талт хамтын ажиллагааг сэргээх нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа.

🌐 Гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг тус хурлаар 40 гаруй орны НҮБ-ын Нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, олон талт хамтын ажиллагааны тулгамдсан сорилтууд болон хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр нийт 15 тогтоолыг батлав.

👤 WFUNA-ийн энэ удаагийн Нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэгийг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хишигнэмэх, нийгэмлэгийн гишүүн Л.Баярдэлгэр, Ч.Хуйнаа, Д.Баасансүрэн нар оролцсон бөгөөд ЕНБД Н.Хишигнэмэх “Хүний эрх ба НҮБ: Хүний эрхэд суурилсан хөтөлбөрөөр байгууллагын ач холбогдлыг сэргээх нь” сэдэвт салбар хэлэлцүүлгийг нээн үг хэллээ.

🌍 Түүнчлэн Унгар Улсын НҮБ-ын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Унгар Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Каталин Богйэй WFUNA-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Address

760 United Nations Plaza
New York, NY
10017

Alerts

Be the first to know and let us send you an email when United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг:

Shortcuts

Share