Mongol American Cultural Association (MACA)

Mongol American Cultural Association (MACA) Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongol American Cultural Association (MACA), Nonprofit Organization, 50 Louis Street, New Brunswick, NJ.

Чингис Хааны Шүтээн Америкт Хүчтэй Хэвээр

\Хангины Гомбожавын Дурсгалд\


Америкийн Монголчуудын Соёлын Холбоог \МАКА\ Хангины Гомбожав, Лувсан Хийод болон Цорж Лам нар анх үндэслэн байгуулсан бөгөөд уг холбоо нь 1987 онд анхны Чингэс Хааны Тахилгыг зохион байгуулсан. 1991 онд Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь албан ёсоор ашигийн бус байгууллагаар \501С3 статустай\ бүртгэгджээ.

Уг байгууллагыг анх үндэслэн байгуулсан дээрх гурван хүндэт соён гэгээрүүлэгчид тэнгэрт хальсан хэдий ч шавь нар нь уламжлалт Тахилгыг жил бүр тэмдэглэсээр ирсэн билээ. Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь 24-дэх удаагийн Эзэн Чингэс Хааны Тахилгын ёслолыг 9-р сарын 17-нд Нью Жэрси Мужын Принстон хотод зохион байгуулах гэж байна.

МАКА-гийн Чингэс Хааны Тахилгын ёслолын үндсэн заншлыг Эзэн Хорооны Чингэсийн Онгоны Тахилгын ёслолоос сэдэвчлэн Америкт тохируулан зохион байгуулж ирсэн. Нэрт эрдэмтэн Хангины Гомбожав эх нутгаасаа 40 жил алслагдсан хэдий ч 1986 онд Өмнөд Монголд зочлохдоо Эзэн Хороонд очсоноор коммунист үзэл суртлын дор хийгдэж буй тахилгын ажлыг хараад 17н үе шаттай Чингэс Хааны Тахилгын гар бичмэлийг Америкт амьдарч буй Монгол туургатнуудад зориулж зохиосон юм.

Ардчилал хөгжсөн, эрх чөлөөтэй нийгэмд Монгол туургатан болон Америкчууд Эзэн Чингэс Хааны дурсгалыг ёслон хүндэтгэх нь энэ чухал уламжлалыг ямар нэгэн гадаадын хүсээгүй нөлөөлөлд автуулалгүй хадгалж ирэхэд чухал гэдэгт Хангины Гомбожав итгэж байлаа. Энэ жилийн 24-дэх удаагийн Тахилгын ёслолын үйл ажиллагаанд анх удаа Ар мөн Өвөр Монгол нутгийн таван бүс нутгууд болон Тува, Буриад, Халимаг нутгуудад амьдардаг Монгол туургатнууд болон Афганистаны Хазара нарын төлөөлөгчид оролцох гэж байна. Монголчууд голчлон амьдардаг бүс нутгуудаас оролцож байгаа дээрх монгол туургатны төлөөлөл бол Хангины Гомбожавын Дэлхийн Монгол Туургатнуудаас бүрдсэн Тахилгын ёслол нэгэн өдөр зохиогдох ерөөл биеллээ олж байгаа нь энэ билээ. Дэлхий дахинаар тархан суусан бидний монголчууд Эзэн Чингэс Хаантай түүхэн холбоотой бөгөөд нэгэн соёл заншил, уламжлалаараа холбогдсон энэ билэгдэлтэй эв нэгдлийг ямар нэг хэм хэмжүүрээр авч үзэх нь өрөөсгөл юм. Яг одоо бидний дунд Хангины Гомбожавын тэнгэрлэг хийморь нь энэ жилийн тахилгын ёслолыг бахархалтайгаар таалан соёрхож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Өмнөд Монголын Ордос нутагт одоогоос долоон зуу гаруй жилийн өмнө Эзэн Хорооны тахилгын ёслол хийгдэж эхэлсэн байдаг. Дархад Монголчууд Тахилын ёслолыг бүтэн жилийн турш үйлдэх бөгөөд хамгйин чухал, хамгийн том ёслолыг билигийн тооллын 3-р сарын 21-ний өдөр од гаригын солбицол тохиох цаг мөчид тэмдэглэдэг. Ёслолд бүх нутаг орноос мөргөлчид ирж оролцдог байжээ. Ёслолын ихэнхи зан үйл нь эрт дээр үеээс гаралтай бөгөөд хэдэн зуун жил өөрчлөгдөөгүй Монгол соёл болон шашины уламжлалыг шингээсэн байдаг. Эзэн Хорооны Тахилгын ёслол нь хорьдугаар зууны эхний хагас хүртэл үндсэн уламжлалаа баримтлан явсаар 1947 онд коммунист засаг ноёрхсоноор эх ёслол гадны хориг шаардлага дор зохион байгуулагдах болсон аж. 1954 онд шинээр Алтан Ганжуурт орчин үеийн бунхан өмнөх Эзэн Хорооны Тахилгын газраас холгүй байгуулагдсан байна. Энэ нь уламжлалт тахилгын ёс горим алдагдахад хүргэсэн. Хэдийгээр энэ хүндэтгэлийн ёслол орчин үеийн гэхдээ хавчигдсан байдлаар явагдсаар ирсэн ч, харийн захиргаан дор олон уламжлалт зан үйл, ёс заншил устаж үгүй болжээ.

Хангины Гомбожавын шинэчлэн зохиосон Чингэс Хааны Тахилгын ерөөл нь Эзэн Хорооны Тахилгын шууд хуулбар биш юм. Хэдийгээр тэрээр Эзэн Хорооны тахилгын дэг жаяг, хэллэг дээр өөрийнхөө хувилбарыг үндэслэсэн ч, ерөөлийн агуулгыг нь өөрчилсөн билээ. Уугуул язгуур бөөгийн шашинд ойртуулан Бурханы шашинтай холбоотой хэл, ёс заншлыг хассан юм. Тэрээр бүхий л Монгол нутгуудаас ирсэн Монгол туургатны төлөөллүүдийг хүндлэн улмаар тэд цаашдаа ашиглаж болох үг хэллэгийг тахилгын агуулгад оруулж өгсөн юм. Өнөөдрийн ёслол тэмдэглэл нэгэн өдөр ирэх болохыг тэрээр зөн совингоороо мэдэж байжээ.

Бас нэг чухал зүйл гэвэл, Гомбожав Америк хэмээх олон соёлын нэгдмэл орон зайнд Америкийн Монголчуудтай тулгарах -- энэ соёлд уусах асуудлыг зөгнөж олж харсан явдал юм. Чингэс Хааны Тахилгыг энд \АНУ-д\ зохион байгуулснаар Гомбожав Монгол эх нутаг, гарал үүслээрээ бахархахын хажуугаар өөрийг нь өргөж авсан хоёр дахь эх орондоо хайртай болохоо илэрхийлсэн билээ. Энэ арга хэмжээгээр Чингэс Хааны гэгээн онгонд тахилга өргөхийн хажуугаар, МАКА Го багш болон хоёр ууган үүсгэн байгуулагчид болох Цорж Лам болон Лувсан Хийод нарын гэгээн дурсгалыг хүндлэн тэмдэглэж байгаа билээ. Хамтдаа тэд анхны Чингэс Хааны Тахилгыг удирдан зохион байгуулсан бөгөөд тэдний зүрх сэтгэлээс ундарсан энэхүү уламжлалыг цаашид үргэлжлүүлэхийг бидэнд даалгасан билээ. Тэдний алсыг харсан энэ санаачилга нь хоёр дах эх орон болсон Америкт тэдний хойч үеийн Монголчуудад агуу их хувь нэмэр болон бахархам гавьяат үйл хэрэг болж үлдсэн юм.

06/04/2026

We would love to hear feedback from you regarding our annual Chinggis Khaan Ceremony! Please respond to our survey below!

Anda Union is coming back to the U.S. for a tour!
02/22/2025

Anda Union is coming back to the U.S. for a tour!

We are excited to announce our next North American tour in March/April 2025!!! Link to dates in comments!

MACA is raising money to assist herders in Mongolia impacted by this past winter’s severe weather.  If you are intereste...
05/23/2024

MACA is raising money to assist herders in Mongolia impacted by this past winter’s severe weather. If you are interested in contributing, please check out the link below for more details!

Help Mongol American Cultural Association reach their goal by donating or sharing with your friends.

The 36th Annual Chinggis Khaan Ceremony is a closed event this year, but it will be live-streamed on our Youtube channel...
11/10/2023

The 36th Annual Chinggis Khaan Ceremony is a closed event this year, but it will be live-streamed on our Youtube channel starting at 1 PM EST on Saturday, November 11, 2023. We welcome everyone to join us on our livestream!

The Mongol American Cultural Association (MACA) was founded in 1988, and formally incorporated in 1992, as a 501-C-3 private, non-profit, non-political organ...

07/12/2023

Our family is fundraising for our son, Anand, to finance an essential and time-sensitive facial nerve repair surgery. Anand, age 6, suffered from a traumatic accident at the playground on Sunday afternoon when he ran into a non-standard and unmark...

06/17/2023

Hi, my name is Amarbayasgalan. I am the youngest of three si… Amarbayasgalan Erdenebileg needs your support for Help my brother in his battle with brain cancer

We’re live!
11/12/2022

We’re live!

The Annual 35th Annual Chinggis Khan Memorial CeremonySaturday November 12, 2022

10/21/2021

On behalf of the MACA board and the Chinggis Khaan Memorial Foundation, we would like to inform you that due to the pandemic conditions and risks associated with public gatherings, it was felt advisable to forego a public memorial ceremony this year. We anticipate returning to a more normal ceremony schedule and memorial in 2022. We look forward to seeing you then. In the meantime we wish you and your family good health.

Due to some time constraints, we will need to postpone the virtual Chinggis Khaan Ceremony by a week.  The new date and ...
11/09/2020

Due to some time constraints, we will need to postpone the virtual Chinggis Khaan Ceremony by a week. The new date and time will be Saturday, November 21st, 2020 at 9 AM. Please continue to register by sending requests to [email protected].

REMINDER: Pre-registration for the Chinggis Khaan Ceremony is available on our website!  It will be available through Mo...
10/02/2019

REMINDER: Pre-registration for the Chinggis Khaan Ceremony is available on our website! It will be available through Monday, November 4th, after which the online registration will end. Any tickets left will be sold at the door, but with a $10 surcharge, so make sure to register early! The ceremony will be on Saturday, November 9th at 1 PM at the Princeton Marriott in Princeton, NJ. Register now to reserve your tickets!

Address

50 Louis Street
New Brunswick, NJ
08901

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol American Cultural Association (MACA) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongol American Cultural Association (MACA):

Share