Бидний төв

Directions

Бидний төв Сурсан мэдснээ хуваалцая :)

Энэ ном миний уншсан ном болох "Ад үзэгдэх зориг"той үзэл санааны хувьд их төстэй бараг ижилхэн гэж хэлж болохуйц ном са...
08/29/2024

Энэ ном миний уншсан ном болох "Ад үзэгдэх зориг"той үзэл санааны хувьд их төстэй бараг ижилхэн гэж хэлж болохуйц ном санагдлаа. Уншихад амархан практик жишээнүүдтэй учраас хүүхэдтэй хүмүүс нэг уншчихвал зүгээр ном. Товчхондоо:
- Магтаал нь хүүхдийн биеэ даасан зан чанарыг булаадаг. Аливаа зүйлийг өөрийн хүсэл сонирхолынхоо дагуу хийх биш магтуулахын тулд хийдэг болдог. Огт магтахгүй байна гэж байхгүй байх тиймээс зөв магтах, энэ нь
- Магтахдаа үйл явцад буюу хөдөлмөр болон хичээл зүтгээлийг нь үнэлэн магт эсвэл дэлгэрэнгүй магт гэсэн байсан. Энэ нь том хүмүүс болсон бидэнд хүртэл хэрэгтэй арга шиг санагдсан. Жишээ нь та албан тоот/ захиа бичсэн байлаа гэхэд даргадаа сайн болсон байна гэж ёс төдий магтуулах биш өгүүлбэр бүр нь уялдаа холбоо сайтай гаргах гэсэн санаагаа логик дараалалтай сайн бичсэн байна гэж магтуулах 2 өөр байдаг. Зөв магтаал цаашид улам сайжрах арга замыг зааж өгч байна.
- Нөхцөлгүйгээр хүүхдээ хайрлаж буйгаа мэдрүүлэх. Энэ нь эцэг эх бидний ихэнхдээ гаргадаг хүүхдийнхээ үйлдлийг удирдахын тулд хоолоо идсэний чинь дараа ингэж тоглоё, энийг хийхгүй бол жимс өгөхгүй гэх мэт нөхцөл тавьж хайрлаж буйгаа мэдрүүлэх гэдэг. Энэ нь хүүхдийг ирээдүйд чөлөөтэй сэтгэхэд нь саад болж эцэг эхийнхээ үгийг сонсож өөрийгөө баталгаажуулдаг хүүхэд болгодог байна. Уул нь юуг яаж ч хийсэн ээж аав нь үргэлж хайртай байх болно гэсэн итгэлийг өгөх байтал ирээдүйд өөрийгөө зөвхөн нөхцөлтэйгөөр хүлээн зөвшөөрдөг хүн болох хандлагатай байдаг. Тэгэхээр миний хэлснийг хийхгүй байсан ч гэсэн гарын мөнгөө өгдгөөрөө өгөөд бүх зүйл хэвээрээ байдаг байх.
- Хүүхдээсээ хүсэж шаарддаг зүйлээ дахин бодож үзэх. Хүүхэддээ итгэх болон хүүхэддээ бодит бус найдлага тавих хоёр асар зөрүүтэй. Хүүхдийнхээ нас биеийн онцлогийн харгалзан түүнд тохирсон найдлага тавих. 2 настай хүүхдээс 30 минут чив чимээгүй томоотой суу гэх нь өөрөө боломжгүй юм.
- Аль болох болохгүй бишээ гэдэг үгийг бага хэрэглэх, аливаа зүйлийн учир холбогдлыг нэгд нэгэнгүй тайлбарлаж өгдөг байх.
- Сонсох дадал дээр хүүхдийнхээ яриаг сонсоод асуудлыг өмнөөс нь шийдэж өгөх гэж сонсоод байдаг. Ингэвэл хүүхэд юмаа ярихаа болиод хаалттай болдог. Харин сэтгэл хөдлөлийг нь ойлгох гээд сонсвол намайг ойлгож байна гэдэг итгэл төрдөг ба тантай нээлттэй ярилцдаг болно. Хүүхэд томчуудад хүлээн зөвшөөрөгдөж байна гэж мэдэрвэл тантай бодлоо хуваалцдаг. Энэ нь хэлснийг нь
○ Давтан хэлэх
○ Хураангуйлж хэлэх
○ Асууж тодруулж хэлэх
○ Өөрөө хэлснийг нь хэлэх
Ер нь хүүхдээ сайн яриул хүүхэд яриан дундаа өөрөө шийдлээ олох болно. Та өмнөөс нь шийдвэр гаргах бас гаргуулах гэсний хэрэггүй. Сайн сонс.
- Хүүхдийг эцэг эхээс нь холдуулдаг 7 зуршил бол
○ Шүүмжлэх
○ Зэмлэх
○ Гомдоллох
○ Сүрдүүлэх
○ Шийтгэх
○ Шагнал өгч үйл хөдлөлийг удирдах
○ Үглэх
- Харин улам ойртуулдаг 7 зуршил нь
○ Дэмжих
○ Урам зориг өгөх
○ Сонсох
○ Итгэх
○ Хүндлэх
○ Ялгааг ярилцах
○ Хүлээн зөвшөөрөх
Энэ номын зохиолч нь Япон хүн бөгөөд Оксфордын их сургуулийг хүүхэд хөгжлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Шимамүра Ханако юм. Энэ хүн төгсгөлд нь та хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрийгөө хэт барьж хэт өөр хүн болох гэсний хэрэггүй ба өөрийнхөөрөө байгаад эдгээр зүйлсийг зах зухаас нь хэрэгжүүлэх гээд үзээрэй гэсэн байсан.

Мишель Обама - Becoming - Миний түүх номын тэмдэглэлЭнэ ном олон эмэгтэйчүүдэд нөлөөлсөн ном яахын аргагүй мөн.Хамгийн т...
07/24/2024

Мишель Обама - Becoming - Миний түүх номын тэмдэглэл
Энэ ном олон эмэгтэйчүүдэд нөлөөлсөн ном яахын аргагүй мөн.
Хамгийн түрүүнд энэ ном эмэгтэйчүүд бидэнд тулгардаг олон асуултыг нууж хаахгүйгээр өөрийн амьдралынхаа туулсан туршлага дээр бичсэн нь их сайхан байлаа.
- Эмэгтэй хүмүүс хүүхэдтэй болохгүй байгаагаа өөрсдийн л буруу гэж боддог. Дэлхий нийтээрээ зөвхөн Ази , Монголчууд ч ганцаараа тийм хандлагатай биш байгааг.
- Төгс нөхөр гэж байдаггүй амьдралынхаа аль нэг үед салмаар бууж өгмөөр үе байдгийг, хамтдаа сайхан амьдрах нь хамтын шийдвэр хүчин чармайлт болохыг хамтдаа зохицоод амьдарвал АНУ-н ерөнхийлөгчийн тэргүүн хадагтай ч болж болдог гэдгийг.
- Манай Монголд байдаг түгээмэл хандлага болох эхнэрийнхээ үгэнд орчуул базуулцан өөрийн толгойгүй мэт болчих тэр парадимыг энэ хатагтай нөхөртэйгөө цуг гэр бүлийн консул дээр очиж зөвлөгөө авч тэгснээрээ зөвлүүлсэн хүнээсээ доор орчихсон биш бүр ерөнхийлөгч болоод явж байгааг. Хүмүүн бидний амьдралын ерөнхий өгөгдөл хар шар арьсны өнгө шашин шүтлэг үл хамааран зовлон жаргал чухамдаа ерөнхий нэг болохыг харуулсан бүтээл байлаа.
- Тэгээд бидний аав ээж эмээ өвөөгийн л үзэл бодол гэлтэй ажил нэгт бусад нь 2т гэсэн суртлыг яг гоёоор хэлсэн ч юм шиг. Гэтэл хүн гэдэг чинь бие махбод, сэтгэлзүй, эдийн засгийн, итгэл үнэмшил гэсэн 4 үндсэн хэрэгцээнээс бүтцэн цогц зүйл гэдгийг. Зөвхөн хэрэгцээгээ хангах, авахын төлөө төрчихсөн биш бас өгснөөрөө аливаа том зүйлийн нэг хэсэг, хувь нэмэртэй нэгэн гэдгийг мэдрэх, зорих бодгаль юм гэдгийг
- Боловсрол хэний ч амьдралыг ялгаварларгүйгээр өөрчилж болдогыг энэ номон дээр гарч байгаа дүр бүр харуулсан гэхэд хэлсдэхгүй.
- Барак сонгуульд өрсөлдөхдөө хэлэх 14 минутын үгээ яаж давтаж цээжилж байгаа тухай уншаад тэр лаг үг үзэл бодол удирдагч гэх хүнээс байлдан дагуулсан үг зүгээр дандаа урсан гардаггүй, хичээл зүтгэлээр бий болдог тухай уншиж бас мэдэх сайхан бас урамтай байлаа.
- Багадаа Мишель хөгжмийн сургуулилт хийж яаж сурсан тухай эцэг эхтэйгээ юуг ч чөлөөтэй нээлттэй ярилцдаг байх ямар үр өгөөжтэйг.
- Мишелийн аав ээж нь байнга хамаатнындаа түрээс төлж амьдараад тэгээд хүүхдийнхээ боловсролд анхаарч байгааг. Тэр нь Мишель Франц явах солилцооны хөтөлбөрт аав ээж нь мөнгөгүй юм чинь явахгүй гээд өөрөө шийдвэр гаргасныг ээж аав нь тэр шийдвэрийг эсэргүүцэж үнэ өртгийг нь төлөөд явуулж байгаа гэх мэт нэг тийм өөрөөсөө илүү дараа үеийг бий болгохын төлөө өөрсдөөсөө харамлан байж мөнгө хадгалан хүүхдийнхээ боловсролд зарцуулж байгаа нь өнөөгийн хөгжлийг бий болгосон бизээ.

Address

1000N 4th Street
Fairfield, IA
52556

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бидний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share