06/07/2026
Гэгээн багшийн "Галын ном" өнөөдөр Чикаго хотод болно
Дүрэлзсэн гал дотор зүүн зүгээс морилон ирэх галын тэнгэрийг залан дуудаж сан даллага уншдаг энэхүү номыг гэгээн багш амьтны тусын тулд уншиж засал болгодог.
Тарнийн ёсны энэ нарийн зан үйл нь нэгдүгээрт илбэ биш юм.
"Лам ламын таалал өөр" хэмээн манай монголчууд хэлдэг.
Гэгээн хүн ямар ном буяны тус амьтанд хүргэхийг тэдний хурц билэг ухаан, зөн мэдэл нь таалан болгоодог ажгуу.
Багшийн энэхүү өвөрмөц заслын зан үйл нь нэр төр, ашиг алдарын тухайд огт биш юм.
Хүмүүн бидний гадаад, дотоод барцад, үй олон саадыг арилган, час улаан болж улайссан галт илдээр адислаж хамгаалж өгдөг онцгой засал юм.
Багш улайссан арилдаар адислаж явах зуур, бүх бурхадын хүч чадлыг өөртөө хураасан гал бадруулагч Очирваань бурханы тарнийг нийтээр уншицгаадаг.
Мөн амьтан бүхний билэг ухааныг мунхагын нойрноос сэрээж галт илдээр адислагч Манзушир бурханы магтаалыг уншиж залбирдаг билээ.
Зарим нь үүнийг иог гэж боддог.
Зарим нь үүнийг илбэ юм уу гэнэ.
Энэ зан үйл нь нууц ч нийтийн тусад ил хийж болдог шашны зан үйл.
За юутай ч атугай багшийн номонд суугч ерөөлт шавь нар бол азтай буянтай байна.
Багшийн олон төрлийн эрдэм чадлыг тоолж биширч барашгүй.
Гэгээн багш бээр асрал энэрлийн сэтгэлээр бусдад хандаж, уур уцаараа дарж, сайхан сэтгэлээ хөгжүүлээрэй.
Бид бүгд үйл нисваанисийн эрхэнд амьдарч яваа.
Оюун сэтгэлээ хянаж өөрийнхөө ухааныг жолоодож сурах хэрэгтэй.
Буруу сэтгэл, нисваанисаар өөрийнхөө сэтгэлийг жолоодуулж болохгүй хэмээн захиж явна.
Нэг гадаад хүн энэ чадлыг та яаж олсон бэ, таны хэл түлэгдэхгүй байна, таны гар хайрагдахгүй байна хэмээн бишрэн асуухад
юмс өөрийн мөн чанараасаа бүтээгүй нь харагдаж байгаа.
Тарнийн бясалгалын хүчээр энэ нь боломжтой болдог хэмээн айлдсан юм.
Түмэн олны сэтгэл чанга зарчимтай, бие чанга эрүүл байх болтугай.
АНУ, Чикаго хот