US Mongol Truckers

US Mongol Truckers Хойд Америкад хүнд даацын том оврын машин барьдаг жолооч нарын холбоо.

“US-MONGOL TRUCKERS” холбооны танилцуулга:

2021 оны 2-р сард АНУ-д тээвэр хийдэг хэсэг залуус “клабхаус” платфорумд нэгдэж , мэдээлэл солилцох зорилгоор “US-MONGOL TRUCKERS” клубын үйл ажиллагааг эхлүүлжээ.

Хойд Америкт ажиллаж амьдарч байгаа Монгол жолооч нарын эрх ашгийг хамгаалах , гэр бүл , үр хүүхдүүдийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах , шаардлагатай үед бие биедээ нэгд

эн туслах зорилгоор 2022 оны 5-р сарын 15-нд US-MONGOL TRUCKERS клуб хоёр дахь хурлаа хийж , үйл ажиллагаагаа холбоо болгон өргөжүүлэх шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн хугацаанд “US-MONGOL TRUCKERS” холбооны жолооч нар эх оронлуугаа чиглэсэн олон ажилд сэтгэл зүтгэлээрээ оролцож , 2021 оны 4 сард “Зүрх мартахгүй ” төслийг дэмжих зорилгоор АНУ-д "Зүрх мартахгүй" хандивын аяныг зохион байгуулсан. Америкад ажиллаж амьдарч байгаа нийт Монголчуудын дунд аяныг өрнүүлж нийт 10 гаруй мянган долларыг цуглуулсан. Энэхүү хандиваараа зүрхний хагалгаанд орсон нярай хүүхдүүдэд нэн шаардлагатай байсан амьсгалын аппаратыг Франц улсаас захиалан худалдан авч "зүрх мартахгүй"төсөлд хандивласан. Мөн холбооныхоо ар гэрт нь гачигдал тохиолдсон, эрүүл мэндийн асуудалд тулгарсан жолооч нартаа анхаарч туслаж ирлээ. /Нийт тэдэн хүнд гээд тоо бх юмуу яах юм? /

Цаашдын зорилго:
Монгол тээврийн бизнесээ дэмжих, хамтран ажиллах, Хойд Америкийн тээврийн салбарт нэгдмэл хүч үүсгэх , Монголоос болон бусад улс орноос ирж байгаа тээврийн жолооч болох сонирхолтой иргэдэд туслах, эх орондоо хэрэгтэй сайн үйлсийн аянд оролцож тусламж үзүүлэн ажиллхаар төлөвлөөд байна.
Өнөөдрийн байдлаар US-MONGOL TRUCKERS холбоо албан ёсны 31 гишүүнтэй. АНУ-д ажиллаж амьдарч байгаа тээврийн жолооч болон энэ салбарт бизнес эрхэлж байгаа хүн болгонд US-MONGOL TRUCKERS холбоо нээлттэй ажиллах юм.

Бидний уриа:
Хөх тэнгэртэй амь нэг
Хөрст газарт хүч нэг

Address

Chicago, IL

Telephone

+13126005944

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when US Mongol Truckers posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to US Mongol Truckers:

Shortcuts

Share