02/25/2026
НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ
Нойр бол алт биш. Алтыг орлуулж болно.
Нойрыг бол үгүй.
Орчин үеийн хамгийн том “наймаа” бол:
Илүү ажиллахын тулд нойроо хасах.
Илүү сурахын тулд шөнөжингөө суух.
Илүү амжуулахын тулд өөрийгөө шахах.
Гэвч тархи, бие хоёр ингэж тохиролцдоггүй.
Нойр бол байгалийн хамгийн хүчтэй сэргээн засварлах систем.
Унтаж байх үед:
– Тархи өдрийн мэдээллийг богино хугацааны санах ойгоос урт хугацааны санах ой руу шилжүүлдэг
– Мэдрэлийн холбоосууд цэгцлэгддэг
– Бодисын солилцоо тэнцвэрждэг
– Дааврын зохицуулалт хэвийн болдог
– Дархлаа сэргэдэг
Нэг хоног нойр дутуу явахад танин мэдэхүй, хариу үйлдэл, шийдвэр гаргалт согтууруулах ундаа хэрэглэсэн хүнтэй ойролцоо түвшинд хүрдэг гэдгийг судалгаа харуулдаг.
Нойр дутуу үед нүүрс ус, амттан илүү хүсэгддэг.
Дааврын тэнцвэр алдагдаж, жин нэмэгдэх эрсдэл өсдөг.
Удаан хугацаанд нойр дутуу явах нь даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, ой тогтоолтын доройтол зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.
“Beauty sleep” гэдэг үг зүгээр нэг хэлц биш.
Ганцхан шөнийн нойр дутуу байдал хүртэл хүний зүс царай, анхаарал татах чадварт нөлөөлдөг нь тогтоогдсон.
Хүн бол сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан.
Байгальд бол харанхуй болоход амарна.
Гэтэл бид шөнөжин дэлгэцийн гэрэлд сууж, өөрийн биологийн цагийн эсрэг амьдарч байна.
Насанд хүрсэн хүн 7–8 цаг, өсвөр насныхан 9–10 цаг унтах шаардлагатай.
Гүн нойр ихэвчлэн оройн 22:00–02:00 цагийн хооронд идэвхтэй явагддаг.
Нойр бол таны супер хүч.
Хямдхан амжилтын төлөө түүнийг бүү соль.
Чанартай нойр авах энгийн зарчмууд:
– Унтах, сэрэх тогтмол цаг барих
– Өглөө нарны гэрэлд гарах
– Орой дэлгэцийн хэрэглээг багасгах
– Үдээс хойш кофеин хэрэглэхгүй байх
– Унтахын өмнө их хоол, архинаас зайлсхийх
– 20 минутын дотор унтаж чадахгүй бол орноос босож тайван зүйл хийх
Нойр бол алдагдсан цаг биш.
Нойр бол маргаашийн гүйцэтгэлийн хөрөнгө оруулалт.
✌️
---
DON’T BUY ANYTHING WITH YOUR SLEEP
Sleep is not gold. Gold can be replaced.
Sleep cannot.
The modern trade looks like this:
Less sleep for more productivity.
Less sleep for more study.
Less sleep for more success.
But the brain does not sign that contract.
Sleep is the body’s most powerful recovery system.
While you sleep:
– The brain transfers information from short-term to long-term memory
– Neural connections reorganize
– Metabolism stabilizes
– Hormones rebalance
– The immune system strengthens
Even one night of sleep deprivation reduces cognitive performance and reaction time to levels comparable to alcohol impairment.
Lack of sleep increases cravings for sugar and refined carbohydrates.
Hormonal imbalance raises the risk of weight gain.
Chronic sleep deprivation is linked to high blood pressure, obesity, diabetes, depression, and cognitive decline.
“Beauty sleep” is not a myth.
Even a single poor night of sleep can affect facial appearance and perceived attractiveness.
Humans are the only species that voluntarily deprive themselves of sleep.
Biology expects darkness, then rest.
Instead, we sit under artificial light, scrolling against our circadian rhythm.
Adults need 7–8 hours. Teenagers need 9–10 hours.
Deep restorative sleep is most active between 10 PM and 2 AM.
Sleep is your superpower.
Don’t trade it for temporary achievement.
Simple habits for better sleep:
– Keep a consistent sleep schedule
– Get morning sunlight exposure
– Reduce screen time before bed
– Avoid caffeine in the afternoon
– Limit heavy meals and alcohol at night
– If you can’t sleep within 20 minutes, get up and do something calming
Sleep is not wasted time.
Sleep is tomorrow’s performance investment.
---
Хүний тархины “глимфатик систем” гэж нэг сонирхолтой механизм бий — гүн нойрны үед тархи өөрийгөө цэвэрлэдэг. Бараг шөнийн цэвэрлэгээний бригад ажиллаж байгаа мэт. Амжилтыг биш, хэмнэлийг удирддаг хүн урт хугацаанд ялдаг.