10/27/2026
English below- 20 жилийн ойн нандин дурсамжууд...
Яг нэг сарын өмнө, 9-р сарын 26-нд бид Колорадо мужийн Монгол сургуулийнхаа 20 жилийн ойг 260 гаруй зочид, сурагчид, эцэг эхчүүд, найз нөхөд, дэмжигчдийнхээ хамт баяр хөөр, халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэн өнгөрүүлжээ.
Нэг сар өнгөрсөн ч тэр өдрийн баяр хөөр, сэтгэл догдлол, инээд хөөр, хамтдаа бүтээсэн сайхан мөчүүд сэтгэлд тодхон хэвээрээ. Өнөөдөр тэр өдрийн нандин дурсамжуудаасаа гэрэл зургаар дамжуулан Та бүхэнтэйгээ дахин хуваалцаж байна.
Энэ сайхан баярыг хамтдаа бүтээлцсэн ивээн тэтгэгчид, хандивлагчид, хамтран ажиллагч байгууллагууд, багш, ажилтнууд, сурагчид, эцэг эхчүүд, сайн дурынхан болон хүрэлцэн ирсэн нийт зочид Та бүхэндээ дахин чин сэтгэлээсээ баярлалаа. 😇
Өнгөрсөн 20 жилээ хамтдаа бүтээсэн шигээ ирэх 20 жилээ ч хамтдаа бүтээцгээе!
The Memories Still Warm Our Hearts....
Exactly one month ago, on September 26, more than 260 guests, students, families, friends, and supporters came together to celebrate the Mongolian School of Colorado's 20th Anniversary.
A month has passed, but the joy, laughter, love, and beautiful memories of that day are still fresh in our hearts. Today, we're looking back and sharing some of those special moments through this collection of photographs.
To our generous sponsors, donors, community partners, teachers, staff, students, parents, volunteers, and everyone who celebrated with us, thank you once again for making this milestone so meaningful. 😇
Together, we built the first 20 years. Together, we'll build the next 20!