10/11/2026
🌟❤️ Аз жаргалтай гэр бүл – Хүчирхэг нийгмийн үндэс! ❤️🌟
WE Together Annual Fundraising Night 2026 ✨
“WE Together” Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийг Дэмжих Төвийн жил бүрийн хандивын үдэшлэгт Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна!
Энэ үдэш бид хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдийн ололт амжилтаа хуваалцаж, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа дэмжин, ирээдүйн сайн сайхны төлөө нэгэн зорилгын дор нэгдэх болно.
🥂 Халуун дулаан уур амьсгал, амтат оройн зоог, бүжиг, азтан шалгаруулах сугалаа болон олон сайхан мөчүүд Та бүхнийг хүлээж байна.
❤️ Таны оролцоо – Хүүхэд бүрийн хөгжил, гэр бүл бүрийн сайн сайхан ирээдүйд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.
✨ Сайн үйлсийн төлөө хамтдаа нэгдэцгээе!
🎟️ Тасалбар захиалах:
Линк: https://www.zeffy.com/en-US/donation-form/strengthen-our-community-together-19
Заавар: Та холбоосыг дарж ороод тасалбарын мөнгөн дүн болох $60 гэсэн сонголтыг дараарай.
❤️ Мөн Та бүхэн манай байгууллагын үйл ажиллагааг дэмжих бусад боломжуудын талаарх мэдээллийг энэхүү линкээс авах боломжтой.
Таны сэтгэл, оролцоо, дэмжлэг бүр бидний үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж, илүү олон хүүхэд, гэр бүлд хүрч ажиллах үнэтэй боломжийг бүрдүүлдэг.
💖 Сайн үйлсийг хамтдаа бүтээж, сайн сайхныг хамтдаа түгээцгээе!