03/08/2026
Энэ өдөр бол зүгээр нэг тэмдэглэлт баярын өдөр бус,
Жендэрийн тэгш байдлыг уриалах: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүхий л салбарт ижил тэгш эрхтэй оролцож, боломж хүртэх, үнэлүүлэх зарчмыг сануулж, бодит ахиц дэвшлийг шаардах өдөр;
Тулгамдсан асуудлыг онцлох: Эмэгтэйчүүд бага цалин хөлс авах, ажлын байран дээрээ болон жендэрт суурилсан аливаа төрлийн хүчирхийлэлд өртөх, хөлсгүй хөдөлмөрт илүү цаг зарцуулах зэрэг тулгамдсан асуудлыг онцлон, шийдэл эрэлхийлэх өдөр;
Эмэгтэйчүүдийн хувь нэмрийг үнэлэх: Боловсрол, спорт, урлаг, зэвсэгт хүчин гээд нийгэм, эдийн засгийн салбар бүрд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг онцлон, урам зориг өгөх өдөр;
Энэ өдөр бол баяр тэмдэглэхээс илүүтэй жендэрийн тэгш байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг уриалах өдөр юм.