Москва хотод байрлах Монгол улсын ЭСЯ-ны номын санд Ле Мон клубийн анхны уулзалт 2013 оны 3 сарын 16-ний өдөр болсон юм. Тус өдөр Оюутан залуусын хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах зорилгын дор сайн дураараа нэгдэн нийлсэн Москва хотын Ард түмний найрамдлын сургууль /РУДН/, Олон улсын харилцааны дээд сургууль /МГИМО/, Авто замын дээд сургууль /МАДИ/, Санхүүгийн их сургууль /ФУ/, Хэл ш
инжлэлийн их сургууль /МГЛУ/, Цэргийн их сургууль/ВУ/, Иргэний нисэхийн техникийн их сургууль /МГТУГА/, Гнесиний нэрэмжит хөгжмийн академи /РАМ/, Театр урлагийн дээд сургууль /ГИТИС/, Эдийн засаг статистикийн дээд сургуульд /МЭСИ/ суралцдаг 13 оюутан Ле Мон хэмээх нэрийг клубдээ өгч, үйл ажиллагаагаа төлөвлөж байв.
Клубийн үйл ажиллагааны чиглэл:
• Оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор мэргэжлийн болон сонирхолын дагуу Салбар байгууллагуудыг ажиллуулах, байгууллагын гишүүд дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх
•Харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх
•Хувь хүний хөгжлийн сургалт, өдөрлөгийг зохион байгуулах
•Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, урлаг спорт, соёл болон нийгмийн хөгжлийн олон төрөлт арга хэмжээг зохион байгуулах юм.