29/10/2026
📢ОМОХ-д яагаад элсэх хэрэгтэй вэ?
“Заримдаа бидэнд өөрчлөлт хийхийн тулд том зүйл хэрэггүй, зүгээр л нэг алхам хийхэд хангалттай байдаг. ОМОХ бол тэр алхмаа хийж, шинэ хүмүүстэй танилцаж, өөрийнхөө боломжийг нээж, олон шинэ зүйл сурч болох сайхан орчин гэж боддог. Энд хүн бүр өөр өөрийн санаа, сонирхол, чадвараа хуваалцаж, нэг нэгнээсээ суралцдаг. Шинэ хүмүүстэй танилцаж, өөрийн хүрээллээ тэлэхээс гадна бусдаас суралцаж, өөрийгөө бага багаар хөгжүүлэх боломж ч энд бий”
Н.Бүжин (ОМОХ-ны 2026 оны төгсөгч)
📣2026-2027 оны намрын элсэлт дуусахад 6 хоног үлдлээ.
Элсэлтийн мэдээлэл:
1. Нэгдүгээр шат: Анкет - 2026 оны 11 сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
2. Хоёрдугаар шат: Ярилцлага - эхний шатанд шалгарсан оюутнууд ярилцлагын шатанд оролцоно.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/AdMe4N7Pd7R1RAXP6
Элсэлтийн телеграм суваг: https://t.me/OMOHELSELT20262027
Шинэ боломж, шинэ нөхөрлөл, шинэ дурсамж таныг хүлээж байна. Бидэнтэй нэгдэж ОМОХ-ны нэгэн хэсэг болоорой💙