15/03/2026
✅ “ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Эрхэм хүндэт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд Та бүхнийг “Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалтын чуулган – 2026” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
Тус чуулганы зорилго нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Говь-Алтай аймагт хэрэгжих боломжтой төслүүдийг танилцуулах, туршлага солилцох, урт хугацааны түншлэл бий болгоход оршино.
📌 Чуулганы мэдээлэл
📅 Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 19
📍 Байршил: Улаанбаатар хот, Шангри-Ла зочид буудал
🏛 Зохион байгуулагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар
📌 Говь-Алтай аймагт хөрөнгө оруулахын давуу тал
☑️ Баруун бүсийн хөгжлийн стратегийн ач холбогдолтой байршил
☑️ Хөдөө аж ахуй, уул уурхай, үйлчилгээний салбар давамгайлсан эдийн засгийн бүтэц
☑️ Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөц
☑️ Алт, нүүрс, зэс, төмөр зэрэг ашигт малтмалын арвин нөөц
☑️ Боловсруулах үйлдвэрлэл болон аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж
📌 Чуулганаар танилцуулах салбарууд
☑️ Уул уурхай ба байгаль орчны хариуцлагатай хөгжил
☑️ Дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбар
☑️ Сэргээгдэх эрчим хүч (нар, салхи)
☑️ Хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэл
☑️ Аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэл
☑️ Шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун
📌 Чуулганы хүрээнд
☑️ Аймгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудын танилцуулга
☑️ Хөрөнгө оруулагчид болон шийдвэр гаргагчдын уулзалт, хэлэлцүүлэг
☑️ Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн хамтын ажиллагааны уулзалтууд
Сонирхсон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид дараах хаягаар холбогдоно уу.
📞 Утас: (+976) 80802000, 89100888, 99029989
📧 И-мэйл: [email protected]
Говь-Алтай аймаг – Хөрөнгө оруулалт, хөгжлийн шинэ боломж