АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны зөвлөл

  • Home
  • АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны зөвлөл
Directions Website Contact the organization

АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны зөвлөл АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөлийн албан ёсны хуудас.

25/09/2026

Эм зүйчиддээ баярын мэнд хүргэе! 💊😊

💊 09.25 | Дэлхийн эм зүйчдийн өдөр 💐Хүн бүрийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, сэтгэл, хариуцлагаа зориулан ажиллаж буй нийт...
25/09/2026

💊 09.25 | Дэлхийн эм зүйчдийн өдөр 💐

Хүн бүрийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, сэтгэл, хариуцлагаа зориулан ажиллаж буй нийт эм зүйчиддээ баярын мэнд хүргэе! 🤍

Та бүхэндээ ажил, амьдралын сайхан бүхнийг хүсье. 💊🌿

Happy World Pharmacists Day! ✨

Сайн байцгаана уу? ☺️АШУҮИС-ийн Эм Зүйн сургуулийн Оюутны зөвлөлийн 2026-2027 оны хичээлийн жилийн "Намрын Шинэ Элсэлт" ...
24/09/2026

Сайн байцгаана уу? ☺️

АШУҮИС-ийн Эм Зүйн сургуулийн Оюутны зөвлөлийн 2026-2027 оны хичээлийн жилийн "Намрын Шинэ Элсэлт" I шатны дүн гарлаа 👏🤩

📌 II шатны шалгаруулалт 2026.09.29-нд Эм Зүйн Сургууль дээр болно.

Нийт тэнцсэн оюутнууддаа баяр хүргэж дараагийн шатанд нь амжилт хүсье 🤗

Жич: Шалгаруулалтад ирэхдээ халатаа мартуузай ☺️

📣 САЙН БАЙЦГААНА УУ, ОЮУТНУУД АА!✨Та Эм Зүйн Сургуулийн оюутнуудын дуу хоолой болж, үеийн найзуудтайгаа хамтдаа өсөж дэв...
11/09/2026

📣 САЙН БАЙЦГААНА УУ, ОЮУТНУУД АА!

✨Та Эм Зүйн Сургуулийн оюутнуудын дуу хоолой болж, үеийн найзуудтайгаа хамтдаа өсөж дэвжмээр байна уу? Тэгвэл Эм Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөл 2026–2027 оны НАМРЫН ЭЛСЭЛТЭЭ албан ёсоор зарлалаа! 🎉🍁

Элсэлт 2 үе шаттай явагдана.
📌1-р шат: 2026.09.11-2026.09.21-ий 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана.
Анкет: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdYsnGb11qdMwS4OXvRfyFicp6KQ0ggXUISdTWiNXG6J40luQ/viewform
📍2-р шат: 2026.09.29-ий 18:30 цагт Эм Зүйн Сургууль дээр болно.

💊Эм Зүйн Сургуулийн Оюутны зөвлөлд нэгдэж, манай хамт олны нэг хэсэг болоод бусадтайгаа хамтдаа хөгжиж, оюутныхаа амьдралд өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Таныг бид хүлээж байна. ✨

Сайн байцгаана уу?АШУҮИС-ийн Эм Зүйн сургуулийн нийт доктор, профессор, багш, ажилтан, оюутан залуус та бүхэндээ 2026-20...
01/09/2026

Сайн байцгаана уу?

АШУҮИС-ийн Эм Зүйн сургуулийн нийт доктор, профессор, багш, ажилтан, оюутан залуус та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 🎊

📚Эрдэм номын сан хөмрөгт шимтэн суралцаж, ирээдүйн мэргэжлийнхээ эзэн болохын төлөө хичээж буй та бүхэндээ амжилт хүсье.

Хүндэтгэсэн,
АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөл.

04/06/2026

Маркетинг үйлчилгээ хоёр хослох үед 😂

02/06/2026

🏆🔥 CHAMPIONSHIP — SCHOOL OF PHARMACY 🔥🏆

АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөлөөс зохион байгуулсан “Mobile Legends Bang Bang Championship”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 🎮✨

Тэмцээнд идэвхтэй оролцож, ур чадвар, багаар ажиллах чадвар, спортын ёс зүйгээ харуулсан бүх баг, тоглогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье. 🤗

Оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлсэн олон шинэ, сонирхолтой тэмцээн уралдаанаар дахин уулзацгаая ✨🔥

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөлийн хүндэт гишүүд та бүхэндээ төгсөлтийн...
22/05/2026

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөлийн хүндэт гишүүд та бүхэндээ төгсөлтийн баярын халуун мэндийг хүргэе. 🥳💐

Дурсамжаар дүүрэн он жилүүд нь
Дэвтрийн хуудаснаа бус зүрхэнд үлддэг.
Мөрөөдлийнхөө төлөө хамт алхсан өдрүүд нь
Мөнхийн нөхөрлөл, бахархлын эхлэл болдог.

Эрдмийн их өргөөнөөс жигүүр дэлгэн нисэж буй та бүхний цаашдын ажил үйлс амжилт бүтээлээр арвин, аз жаргал, бахархлаар дүүрэн байхыг хүсэн ерөөе. 🎓 💊

🔥 CHAMPIONSHIP — SCHOOL OF PHARMACY 🔥Зуны амралт эхлэх дөхөж буйтай холбогдуулан оюутан залуусын чөлөөт цагийг илүү сони...
20/05/2026

🔥 CHAMPIONSHIP — SCHOOL OF PHARMACY 🔥

Зуны амралт эхлэх дөхөж буйтай холбогдуулан оюутан залуусын чөлөөт цагийг илүү сонирхолтой, дурсамжтай өнгөрүүлэх, ижил сонирхолтой хүмүүстэй танилцах, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Mobile Legends-ийн тэмцээнийг зохион байгуулахад бэлэн боллоо. 🎮

2026.05.24-ний 11:00 цагт АШУҮИС-ийн Эм Зүйн Сургууль дээр зохион байгуулагдах тус тэмцээнд 5 тоглогчийн бүрэлдэхүүнтэй багууд 30,000₮-ийн мандаттайгаар оролцоно.

🏆 Тэмцээний эхний 3 байр шагналын сантай
📢 Техникийн зөвлөгөөн 05 дугаар сарын 22-ны өдөр 18:00 цагаас цахимаар болно.

✨Нийт 8 баг бүртгэх тул та бүхнийг амжиж бүртгүүлэхийг хүсье.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfP5sBavUaw_-6A11Xa5UWQ7C4m907ByrfiUfj826VvAdN3_w/viewform?usp=header

Squad-аа бүрдүүлээд ур чадвар, багаар ажиллах чадвараа сориход бэлэн үү? 🔥

15/05/2026

“Эм зүйчийн өдрийн тэмдэглэл”
#Цуврал 10

Уух эм, тарих эм, наадаг эм... Бүгд адилхан биш үү? 🤔 Эмийн хэлбэр бүр өөрийн гэсэн "нууц даалгавартай" байдаг.

Таны хамгийн сүүлд хэрэглэсэн эм ямар хэлбэртэй байсныг сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. 👇

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн Оюутны зөвлөл:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share