Erh Chölöönii Evsel

Call Directions Website

Erh Chölöönii Evsel 🇲🇳 Mongoliin anhnii baruun jigüüriin uls töriin hüchin | Liberté party |

Дайн санхүүжүүлэх үйл ажиллагаанд удаа дараа оролцсон Монгол улсын эхний банк тодорхой болж, Украïна улсад түрэмгийлж бу...
26/07/2026

Дайн санхүүжүүлэх үйл ажиллагаанд удаа дараа оролцсон Монгол улсын эхний банк тодорхой болж, Украïна улсад түрэмгийлж буй оросын эсрэг ЕХ-ны хоригийг тойрч гарахад оролцсон нь тогтоогдов.

Мөн ЕХ, АНУ-ын хар жагсаалтад орсон дайн санхүүжүүлдэг Сбербанкны салбарыг Монголд байгуулах асуудал яригдаж байна.

Хэрэв олон улсын хоригт орсон оросын Сбербанк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд Монгол улсад салбараа нээвэл ЭЗ, банк санхүүгийн салбарт ихээхэн хор уршиг учруулах юм. Тодруулбал Сбергбанк нь АНУ, ЕХ-ны хатуу хоригт (SDN list) орсон тул тус банктай хамтран ажилласан, гүйлгээ хийсэн Монгол улсын арилжааны банкууд болон Төв банк (Монгол банк) барууны хоригт өртөх, ам.доллар, еврогийн клирингийн систем хаагдах, олон улсын ам.долларын гүйлгээний харилцах дансыг хаах, олон улсын саарал болон хар жагсаалт (FATF)-д орох эрсдэл үүсэхээр байна. Түүнчлэн олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах эрх бүхий байгууллагууд Монгол улсын санхүүгийн салбарт тавих хяналтаа чангаруулж, эрсдэлтэй бүсэд тооцох үр дагавартай.

Сбербанк бол бүхэлдээ оросын төрийн оролцоо хяналттай хамгийн том банк бөгөөд дайны гол санхүүжилтийг зохицуулж байгаа юм. Сбербанк Монголд салбараа нээх асуудал нь Монгол улсыг олон улсын санхүүгийн системээс тусгаарлаж, барууны улс орнуудын хоригт өртүүлж үүнээс улбаалан Монгол улсын иргэд, ААН-ийн бизнес, худалдааны хэвийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах хор уршиг дагуулах юм. Цаашлаад Монгол улсын иргэд гадаад улсад зорчих, суралцах, ажиллах нөхцөлийг улам дордуулах нөлөө үзүүлж байна.

Украïна улсад түрэмгийлж буй оросын дайныг санхүүжүүлэх үйл ажиллагаанд удаа дараа оролцсон Монгол улсын хэд хэдэн банк шалгагдаж Европын холбооноос эхний ээлжинд нэг банкийг хоригт оруулаад байна. Одоо мэдэгдэж буй эх сурвалжид тус банк Chinggis Khaan bank гэж дурдагдсан бөгөөд дайныг санхүүжүүлж буй Сбергбанк, Транскапитал банк, Россельхозбанк зэрэг банкуудтай холбогдож байна.

Монгол улсын Төв банк болон ЗГ оросын түрэмгийллийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ тухай Erh Chölöönii Hödölgöön, Erh Chölöönii Evsel - Liberté /ЭН/ 2022 оноос эхлэн тасралтгүй сэрэмжлүүлж, мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал хөдөлгөөн зохион байгуулж сануулсаар ирсэн билээ.

Европын холбооны хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар орсон нь батлагдлаа.ЕХ-оос оросын түрэмгийллийн эсрэг тавьс...
25/07/2026

Европын холбооны хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар орсон нь батлагдлаа.

ЕХ-оос оросын түрэмгийллийн эсрэг тавьсан хоригийг тойрон гарахад оролцдог Монгол, Киргиз зэрэг улсын 4 банк-д шууд хориг тогтоожээ. Тодруулбал ЕХ-оос 2026.07.23-ны өдөр оросын эсрэг баталсан 21 дэх багц хоригт Монгол улсын банк, санхүүгийн салбар албан ёсоор орсон нь Монгол улсын ЭЗ, банк санхүүгийн салбарт шууд ба шууд бусаар ноцтой хор уршиг учрах эрсдэл бий болов. Евро болон ам.долларын гүйлгээ, иргэд, ААН-ийн гадаад шилжүүлэг саатах, банкны салбарын итгэлцэл сулрах, ОУ-ын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын банкны салбарыг хориг тойрон гарах эрсдэлтэй бүс гэж үзэх, бусад арилжааны банкуудын гадаад харилцах дансны хяналт чангарах, санхүүгийн сүлжээний хязгаарлалт орох зэрэг нь гадаад худалдааны төлбөр тооцоо удаашрах, зардал өсөх, үүнийг дагаад импортын барааны үнэ өсөх, ханшийн дарамт ирэх эрсдэл дагуулж байна. Түүнчлэн ОУ-ын хоригийг зөрчсөн үндэслэлээр Монгол улс олон улсын санхүүгийн байгууллагуудын хараанд өртөж, дахин "Саарал жагсаалт"-д орох эрсдэл бий боллоо.

Монгол улсын Төв банк болон ЗГ оросын түрэмгийллийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ тухай Erh Chölöönii Hödölgöön, Erh Chölöönii Evsel - Liberté /ЭН/ 2022 оноос эхлэн тасралтгүй сэрэмжлүүлж, мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал хөдөлгөөн зохион байгуулж сануулсаар ирсэн билээ.

Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭН)Эрх Чөлөөний Эвсэл намын нэрийн товчлол "ЭН", гадаад "Liberté party" байхаар Улсын дээд шүүх ...
08/07/2026

Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭН)

Эрх Чөлөөний Эвсэл намын нэрийн товчлол "ЭН", гадаад "Liberté party" байхаар Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж авлаа.

2024.01.27-нд Эрх Чөлөөний Эвсэл намын (Товчлол "ЭН", гадаад "Liberté party") дүрмийн шинэчилсэн найруулгыг 2024.04.25-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 14 дүгээр тогтоолоор, 2026.05.29-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 43 дугаар тогтоолоор тус тус бүртгэн авч, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхэд 22 дугаартай бүртгэлтэй улс төрийн намаар бүртгэлийн жагсаалтыг шинэчлэв.

• Монгол улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.• Хүнийг үндэс, угсаа,...
21/06/2026

• Монгол улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.

• Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

• Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

Эх сурвалж: Монгол улсын Үндсэн хууль

МЭДЭГДЭЛ - Үл хөдлөх хөрөнгө борлуулсан 2% татварыг хүчингүй болгох нэрээр халхавчилж, 10% болж нэмэгдсэнээр иргэдийн ху...
19/06/2026

МЭДЭГДЭЛ - Үл хөдлөх хөрөнгө борлуулсан 2% татварыг хүчингүй болгох нэрээр халхавчилж, 10% болж нэмэгдсэнээр иргэдийн хувийн өмч хөрөнгө төрийн халдлагад өртөж, татварын дээрэм улам нэмэгдлээ. Тодруулбал:

- Төрөөс бий болгосон Инфляцийн зөрүү бүрт 10% татвар авна
- Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө борлуулалтын ашгийн 10% татвар авна
- Хувийн өмч хөрөнгө, хуримтлалаас бий болсон хөрөнгө борлуулалтын ашгийн 10% татвар авна
- ҮХХ анх өмчилсөн, худалдан авсан баримт гээгдүүлсэн болон анхны үнэлгээг татварын систем тодорхойлох боломжгүй үед хөрөнгө борлуулалтын 10% татвар авна
- Өмчлөөд 5 жил болоогүй орон сууц бүрээс борлуулсан ашгийн 10% татвар төлнө
- Хөрөнгийн элэгдэл бүрт 10% татвар авна
- Төрөөс мөнгөний үнэ цэнийг унагасан зөрүү бүрээс дахин 10% татвар авна.

Эрх Чөлөөний Эвсэл
Uls töriin bolovsrol san

Эрх Чөлөөний Эвсэл Дэлхийн II дайны төгсгөлд Нацист түрэмгийллийг ялсан 1945.05.08-ний өдрийг Монголд 05.09-нд "Ялалтын ...
09/05/2026

Эрх Чөлөөний Эвсэл Дэлхийн II дайны төгсгөлд Нацист түрэмгийллийг ялсан 1945.05.08-ний өдрийг Монголд 05.09-нд "Ялалтын баяр" нэрээр тэмдэглэхээ больж, жил бүрийн 05.08-нд "Ялалтын өдөр" болгон тэмдэглэх санаачлага гаргалаа.

Эрх Чөлөөний Эвсэл тэргүүн Б.Цацрал:
"Ялалтын өдрийн түүхэн бодит үнэнийг гуйвуулж, утга учрыг нь алдагдуулсан оросын 05.09 гэх үзэл суртлаас ангижрах цаг болжээ. Энэ туйлшралыг ичгүүртэйгээр сайн дураар дагаж байгаа цорын ганц улс нь Монгол болжээ. Хоцрогдол, түрэмгийллийн бэлгэдэл болсон георгийн тууз зүүж, бессмертный полк жагсаал хийж, СССР-н далбаа мандуулж, тэр ч бүү хэл Украины түр эзлэгдсэн Донецкийн далбаа хийсгэж, Жуковын хөшөөнд бөхийх зэрэг Монголд л харж болох гаж үзэгдлийг оросууд өөрсдөө ч элэглэн шоолж байна. Монгол улс тусгаар тогтносон улс хэрнээ оросын дотоодын үзэл суртлын нэршлийг хуулж "Аугаа эх орны дайн" хэмээн ярьж бичиж буйг олон улс төдийгүй оросууд өөрсдөө ч гайхаж, Монгол улсын иргэдийн хувьд ичгэвтэр байдалд орж байна. Улс төрийн үзэл суртлын зорилгоор "Аугаа эх орны дайн" гэж нэрлэхгүй бол хуулийн хариуцлага тооцдог цорын ганц улс бол орос бөгөөд хаа хамаагүй улсын дотоод нэршлээр нэрлэж, сайд дарга нар нь хүртэл өөр улсын нэршлээр мэндчилгээ дэвшүүлдэг харанхуй бүдүүлэг цор ганц улс Монгол болчихоод байна. Цаашид энэ өдрийг оросын үзэл сурталжсан 05.09-нд биш, Нацист түрэмгийллийн эсрэг эхнээс нь дуустал бат зогссон Их Британи зэрэг холбоотон улсуудын хамт 05.08-нд эрүүл саруулаар цомхон тэмдэглэн дурсахад хангалттай юм. Түрэмгийлэгч оросын цор ганц үзэл суртлын ижилсэл болсон энэ өдрөөс СССР-н бүрэлдэхүүнд байсан Украин, Польш, Балт-н орнууд ч хэдий нь татгалзаж, Нацист түрэмгийллийн эсрэг бат зогссон Их Британи зэрэг холбоотон улсуудын хамтаар 05.08-нд "Дурсгал ба эвлэрлийн өдөр" гэх агуулга хандлагаар даруухан хэрнээ хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Эрх чөлөөт, бие даасан, тусгаар тогтносон улс байхын нэр нь юу хэлэх, юу хийхээ сайтар тунгааж залуу үеийнхээ тархи оюуныг буртаглахгүй байж, гадны бохир үзэл суртлаас ангид байхыг хэлэх биз ээ. Монгол улс цаашид 05.09-нд биш 05.08-нд хүн төрөлхтний эсрэг түрэмгийллийг санаж, хохирогчдыг дурсаж энгийн бөгөөд эрүүл саруулаар тэмдэглэдэг болох цаг нь болжээ."

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Инфляц өдөөж, өр зээл өсгөж их хэмжээний хохирол учруулах Туулын хулгайн төс...
01/04/2026

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Инфляц өдөөж, өр зээл өсгөж их хэмжээний хохирол учруулах Туулын хулгайн төсөл хийх зорилгоор Усны тухай хууль өөрчилж Хуулийн хулгай дэмжиж санал өгсөн УИХ-ын 72 гишүүний нэрсийг ил болгож, санал хууралтын дүнг танилцуулж байна."

2025.07.09-ний өдрийн 15:03 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 15 дугаартай санал хураалт буюу "Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлан тухай санал хураалт"-д нийт УИХ-ын 104 гишүүний ирцтэй, 72 гишүүн дэмжиж, 32 гишүүн татгалзсан санал өгчээ. Үүнээс МАН-ын 43, АН-ын 22, Ногоон үзэлт хөдөлмөрчдийн намуудаас 7 гишүүн тус тус Усны тухай хуульд ийнхүү өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр Туул голын хамгаалалтын бүс дотор гүүр барих үйл ажиллагаа эхлэх эрх зүйн үүд хаалгыг нээсэн байна.

Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн хулгайг дэмжсэн УИХ-ын гишүүдийг нам тус бүрээр жагсаав.

🟢Монголын НОГООН нам (Үндэсний эвсэл)
М.Сарнай

🟢Иргэний зориг НОГООН нам
С.Замира

🟣Хөдөлмөрчдийн нам - 5
Т.Доржханд
Б.Найдалаа
П.Ганзориг
Г.Уянгахишиг
Л.Энхнасан

🔴Ардчилсан нам - 22
О.Цогтгэрэл
Ц.Мөнхтуяа
О.Алтангэрэл
Х.Тэмүүжин
Ө.Шижир
Д.Энхтуяа
Ж.Баясгалан
С.Одонтуяа
О.Амгаланбаатар
Ц.Баатархүү
Ж.Батсуурь
Х.Болормаа
А.Ганбаатар
Д.Жаргалсайхан
Ц.Мөнхбат
П.Мөнхтулга
Г.Очирбат
Б.Түвшин
Г.Хосбаяр
Да.Цогтбаатар
П.Батчимэг
С.Ганбаатар

🔴Монгол ардын нам - 43
Н.Учрал
Г.Лувсанжамц
А.Ариунзаяа
О.Батнайрамдал
Э.Болормаа
Х.Булгантуяа
П.Сайнзориг
Ч.Номин
О.Номинчимэг
У.Отгонбаяр
Х.Баасанжаргал
Э.Батшугар
С.Бямбацогт
Г.Тэмүүлэн
Д.Рэгдэл
Н.Алтаншагай
Ч.Анар
Ж.Батжаргал
Д.Батлут
Н.Батсүмбэрэл
Ж.Бат-Эрдэнэ
Б.Баярбаатар
Д.Бум-Очир
Ж.Галбадрах
Д.Ганмаа
Х.Ганхуяг
М.Ганхүлэг
Б.Дэлгэрсайхан
Х.Жангабыл
Б.Заяабал
С.Зулпхар
Ц.Идэрбат
М.Мандхай
Л.Мөнхбаатар
Т.Мөнхсайхан
О.Саруулчулуун
Л.Соронзонболд
Б.Тулга
Ч.Ундрам
Б.Уянга
Б.Хэрлэн
М.Энхцэцэг
С.Эрдэнэбат

Туулын хулгайн төсөл нь Инфляц өдөөж, өр зээл өсгөж иргэдэд их хэмжээний хохирол учруулах үр ашиггүй төсөл юм.

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулыг устгах төслийг хөрөнгө оруулагчид хэзээ ч сонирхож байгаагүй. Учир нь...
31/03/2026

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулыг устгах төслийг хөрөнгө оруулагчид хэзээ ч сонирхож байгаагүй. Учир нь эдийн засгийн хувьд огт хэрэгцээгүй төсөлд хэн ч хөрөнгөө оруулж хохирол хүлээхийг хүсэхгүй. Тэгвэл төр энэ эрсдлийг үл тоомсорлож Засгийн газраар их хэмжээний өрийн баталгаа гаргуулж, УИХ-аар хуулийн хулгай батлуулж хүчээр хийнэ гэдэг нь ирээдүйд иргэдээс улам их татвар авах баталгаа гаргасан гэсэн үг. Төр баялаг бүтээдэггүй учир энэ өрийг төлөх цорын ганц эх үүсвэр нь татвар төлөгч буюу иргэн таны хөрөнгө. Хотын захирагч эдийн засгийн үр ашиггүй төсөлд зарцуулсан зээлээ төлөхгүй нь тодорхой тул иргэн та энэ өрийг төлөх үүрэг хүлээсэн.

Монгол улсын иргэд энэ өр төлбөрийн хариуцлагыг хүлээнэ гэдэг баталгаа гаргачихсан учраас төсөлд оролцогчид түрэмгий хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Ашгийг нь гүйцэтгэгч компани болон хуулийн хулгайч нар авч, алдагдлыг нь иргэн та үүрнэ. Учир нь иргэд сайн дурын үндсэн дээр бус албадлагаар татвар төлдөг. Татвар бол албадлага учраас хувь хүний эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрх чөлөөнд чинь халдаж байгаа хэлбэр. Данхар төр, данхайсан бүтэц, дарангуйлагч дарга нар иргэн танд гоё гүүр, зам, бүтээн байгуулалтын амлалт өгч байгаа бол тэр нь таны хөрөнгөөр хийгдэж, өөр нэг дугаар хорооны иргэнд шилжүүлэн өгч байна гэсэн үг.

Эрх Чөлөөний Эвсэл намын ЕНБ Э.Одбаяр:"Туулын хулгайн төслийг эсэргүүцсэн иргэдийг хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалсных...
29/03/2026

Эрх Чөлөөний Эвсэл намын ЕНБ Э.Одбаяр:
"Туулын хулгайн төслийг эсэргүүцсэн иргэдийг хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалсных нь төлөө үг хэлээр доромжилж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь удаа дараа халдаж байгаа Нийслэлийн удирдлагуудын үг үйлдэл нь Эрүүгийн гэмт хэрэг гэдгийг сануулж байна.

Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйл
Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах

"Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол... зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл.
Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа

1. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно.
2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг тараахыг хориглоно.

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулыг устгах төслийн албан ёсны танилцуулга дээр 2045 он гэхэд 191,6 сая ам...
28/03/2026

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулыг устгах төслийн албан ёсны танилцуулга дээр 2045 он гэхэд 191,6 сая ам.долларын үр ашигтай байхаар тооцож, харин алдагдлыг нь тооцолгүй орхижээ. Тэгвэл 2,4 их наядын уг төсөл 2045 он гэхэд 1,5 тэрбум ам. долларын алдагдал хүлээх тооцоолол байна. Энэ төсөл эдийн засгийн эсрэг зохион байгуулалттай эрүүгийн гэмт хэрэг бөгөөд алдагдлаа нөхөхийн тулд инфляц нэрээр хувь хүний өмчид халдаж иргэдийг дээрэмдэх болно. Зээлийн хүүгээ ч нөхөж чадахгүй залилангийн төслийг дэмжсэн оролцсон бүх хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, ирээдүйг хулгайлж байна."
Tsatsral Bat-Ochir

Address

Ulaanbaatar

Telephone

+97677001206

Alerts

Be the first to know and let us send you an email when Erh Chölöönii Evsel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share