Share Mongolia

  • Home
  • Share Mongolia
Call Directions Website Contact the organization

Share Mongolia Share Mongolia is an international collaboration committed to supporting Mongolian herders to farm mo

28/10/2026

Хонь ноослох, хяргасан ноосыг ангилах ур чадвар Дэлхийд СПОРТ болон хөгжсөн:-) Монгол залуус маань 4 жил болж байгаа ч хичээж байгаа 🙂 Дэлхийн аваргын 2026 оны тайз дээр 6 -н 3 нь Монгол ДАЛБАЙ МОНГОЛ ХЯРГАГЧИД ГОЁ БАЙГАА БИЗ ДЭЭ :-)

22/10/2026

гоё хямдрал зарлагдсан байна шүү

🔥 **ГАЛЗУУ ХЯМДРАЛ! 🔥 БАГЦЫН ХЯМДАРСАН ҮНЭ: 1,200,000₮**
8811-7888 ЗАХИАЛГАА ӨГӨӨРЭЙ

🐑 Малчиддаа зориулсан өвлийн бэлтгэлийн онцгой санал!

Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, малаа зэрлэг ан амьтнаас хамгаалахад тань туслах 200м урттай, Gallagher цахилгаан хашааны багц ердөө **1,200,000₮** боллоо!

🎁 **Багцад багтах зүйлс:**
✅ S12 цахилгаан хашааны төхөөрөмж
✅ 200 м цахилгаан дамжуулах тууз (TAPE)
✅ 10 ширхэг зөөврийн шон
✅ 4 ширхэг булангийн шон

🐑 Нэг хашаа — олон давуу тал!
❄️ **ЯАГААД ОДОО АВАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?**

✔️ Оройдоо малаа хашаандаа оруулж хамгаална.
✔️ Өвөлжөө, отрын нүүдэлд хашаагаа өөрийн хэрэгцээнд тохируулан барина.
✔️ Шонгоо татаж, хуучин хашаа үлдэх вий гэж санаа зовохгүй.
✔️ Бүх хэрэгслээ машиндаа ачаад, дараагийн бууц, өвөлжөө рүүгээ аваад явна.
✔️ Зөөж тээвэрлэх, угсрахад хялбар.

🌿 Улирал дуусаж байгаа ч хүйтний эрч чангарч, зэрлэг ан амьтдын хөдөлгөөн нэмэгдэж байна. Мөн малчид маань өвөлжөө рүүгээ нүүх энэ үед малаа хамгаалах, хашаагаа хурдан шуурхай барихад **зөөврийн цахилгаан хашаа** хамгийн тохиромжтой шийдэл юм.

🔥 **БАГЦЫН ХЯМДАРСАН ҮНЭ: 1,200,000₮**

Өвлийн бэлтгэлээ одооноос хангаарай!

📩 Захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.

https://www.rabobank.co.nz/media-releases/2023/230413-three-month-long-nz-shearing-tour-provides-mongolian-herders-with-...
20/10/2026

https://www.rabobank.co.nz/media-releases/2023/230413-three-month-long-nz-shearing-tour-provides-mongolian-herders-with-life-changing-skills

2026-2027 оны залуусын визний ажил ид явагдаж байгаа энэ үед түүх сануулж байна . Анх удаа 2022-2023 онд эхний 4 явах бэлтгэл хангаж байх үе бас л бөөн адал явдал байжээ.

юутай ч боломж үргэлж байдаг гол нь хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл ирээдүйн зорилго, тэгээд хариуцлагатай байдал, аливаад эртнээс бэлтгэж хүлээгдэж буй үр дүнгээ тодорхойлон баттай байх

Three-month long NZ shearing tour provides Mongolian herders with life-changing skills to take back home

🐑🇲🇳 2027 ОНЫ ЗУНЫ ЦАХИЛГААН ХАЙЧААР ХОНЬ ХЯРГАХ СУРГАЛТЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ! 🇳🇿Монгол Улс 20 гаруй сая хонин сүрэгтэй...
12/10/2026

🐑🇲🇳 2027 ОНЫ ЗУНЫ ЦАХИЛГААН ХАЙЧААР ХОНЬ ХЯРГАХ СУРГАЛТЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ! 🇳🇿

Монгол Улс 20 гаруй сая хонин сүрэгтэй. Жил бүрийн 6-7 сар хүртэлх богино хугацаанд хонио хяргаж, ноосоо чанартай бэлтгэх нь малчид, ноос боловсруулах үйлдвэрүүдийн хувьд чухал сорилт болсоор байна.

✂️ Гар хайчаар 3-4 малчин өдөрт 150–200 хонь хяргах уу, эсвэл цахилгаан хайчаар 3-4 малчин мэргэшсэн баг болж 1,000–1,500 хонь хяргах уу? Зөв технологи, мэргэжлийн ур чадвар, багийн зохион байгуулалт нь цаг хугацаа, бүтээмж, малын тав тух болон ноосны чанарт чухал нөлөөтэй.

🇳🇿 Шинэ Зеландын туршлагаас суралцъя! МУ-с 5 дахин бага газар нутагтай, 5 орчим сая хүн амтай ч 20+ сая хонин сүрэгтэй, Ноосоо 100% бэлтгэдэг, ноосны салбарт дэлхийд эхний 5-т ордог.....

Хонины аж ахуй, ноос бэлтгэлийн салбарт туршлага хуримтлуулсан Шинэ Зеландын жишээнээс мэргэшсэн хяргагчид, хамтын ажиллагаа, хоршоодын тогтолцоо, үр ашигтай ноос бэлтгэлийн ач холбогдлыг харж болно.

Монголд ч энэ тогтолцоог бий болгох боломжтой. Үүний эхлэл нь чадварлаг хяргагчид, мэргэжлийн багууд, зөв тоног төхөөрөмж, тогтвортой сургалт, мэргэшсэн хонь хяргах төвүүд юм.

📩 Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, урьдчилан бүртгүүлээрэй! [email protected]

Өнөөдөр ур чадварт хөрөнгө оруулъя. Маргааш ноосныхоо үнэ цэнийг өсгөе! 🐑🌱

#ЦахилгаанХайч #ХониныНоос #МалчдынУрЧадвар #МонголынНоос

09/10/2026

Гар хайч болон цахилгаан хайчаар 2 эмэгтэй малчин болон хяргагч хэрхэн ца хугацаа болон ноосны гарцын зөрүү гарч байгааг та бүхэн үзээрэй.

Мөн хяргасан ноосыг ангилах нь яагаад илүү үнэ цэнэ бий болгодог, ангилсан ноосыг пресслэх нь хэрхэн тээврийн зардлыг бууруулж болох болон малын эрүүл мэнд эргээд хүн амын эрүүл мэнд болохыг бид ЭНЭХҮҮ үзүүлэн арга хэмжээг хийх замаар таниулан сурталчилдаг.

Энэ төрлийн 2+1 өдрийн ҮЗҮҮЛЭН арга хэмжээний 2027 оны ЗАХИАЛГА авч эхэлсэн шүү. Нийт 4 арга хэмжэ хийнэ.

Дэлгэрэнгүй мэдээлийг [email protected] хаягт:
аль аймаг сум болон хэзээ сонирхож байгаагаа бичээд явуулаарай.

Farmers helping farmers.

Share Mongolia-д шинэ түүхэн алхамБидний Share Mongolia and Create Value NGO байгууллага НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвен...
07/10/2026

Share Mongolia-д шинэ түүхэн алхам

Бидний Share Mongolia and Create Value NGO байгууллага НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн Иргэний нийгмийн ажиглагч байгууллагаар албан ёсоор аккредитлэгдсэн сайхан мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна.

Энэхүү статус нь бидэнд UNCCD-ийн COP болон холбогдох олон улсын уулзалтуудад оролцож, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлаар хувь нэмрээ оруулах боломжийг нээж байна.

🇲🇳 Монголын малчид, орон нутгийн иргэдийн дуу хоолой, туршлага, шийдлүүдийг дэлхийн түвшинд хүргэх шинэ боломж, Илүү их хариуцлага. Монголын залуу- чадварлаг-бүтээмжит малчдын хүчтэй дуу хоолой байхыг хичээх болно.

🌍 A New Milestone for Share Mongolia

We are proud to announce that Share Mongolia and Create Value NGO has been officially granted Civil Society Observer Status by the United Nations Convention to Combat Desertification (UNCCD).
This recognition allows us to participate in UNCCD COP sessions and contribute to global discussions on land degradation,
desertification, climate resilience and sustainable development.

🇲🇳 From Mongolia, we look forward to bringing the voices and experiences of our herders and rural communities to the global stage — and connecting local solutions with international partnerships.

A new opportunity. A greater responsibility. A stronger voice for Mongolia.

22/09/2026

ЗА ЯАХАВ, ШҮҮМЖЛЭХ Л БАЙХ (заваан юм бээ ноосоо шороотой холиод бохир юм бээ гээд л..... бид дуусаад ноосоо цуглуулаад пресслээд аваад явсан шүү :-)).

ГЭХДЭЭ ЯАДГЫН, ЗАЛУУСААРАА НЭГ ГАНГАРЧИХЬЯ! 🇲🇳🔥

Цахилгаан машин ашиглах хонь хяргах хяргалтын техникээ зөв эзэмшсэний дараа хяргагчид хурдаа нэмэгдүүлдэг. Энэ нь зөвхөн ур чадварын үзүүлэлт биш, өдөрт хэдэн хонь хяргах, цаашлаад олох орлоготой шууд холбоотой.

Тийм ч учраас олон улсад хурдан хяргалтын тэмцээнүүд маш өндөр өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. 🐑⚡

Манай залуус ч гэсэн Шинэ Зеланд улсад энэ төрлийн тэмцээнүүдэд оролцдог. Одоогоор Архангай аймгийн Бүдэ нэг хонийг 27 секундэд хяргасан амжилтаар тэргүүлж байна. 👏🔥

Зун нь манай залуус хөдөө орон нутагт хяргалтын ажлаа хийж, хөдөлмөрлөж, харин зав чөлөөгөөрөө ур чадвараа сорьж, хөгжиж, хөгжилдөнө. Энэ бол залуусын маань нэг хэсэг нь! ❤️

Та бүхэн гадаадын хонины хяргалтын төвүүдийн нөхцөл байдал, тоног төхөөрөмж, ажлын орчин болон Монгол Улсын хөдөө орон нутгийн өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулж хараарай.

Манай залуусын ур чадвар дэлхийн түвшинд хүрэх боломжтой. Харин хонь ноослох салбар өнөөдрийг хүртэл гар хайчаар хяргалт хийж байгаа нь бидний бахархах зүйл биш, харин хөгжүүлэх шаардлагатай салбарын бодит нөхцөл байдал юм.

Бас нэг сонирхолтой баримт:

🌎 Speed shear 2025 оны 2 сард Англи улсад шинэ Зеланд тамирчин Jack Fagan нэг хонийг 15 секундэд хяргасан амжилт рекорд байгаа.

Зарим хүмүүс намайг «САЙХАН БУРДАГ ГАР» гээд байгаа шүү.... 😂 энэ бичдэгүүдийг үзээд өөрсдөө жаахан судлаад, цахимаар хайгаад үзээрэй. Дэлхийд энэ спорт, мэргэжлийн ур чадвар ямар түвшинд хөгжсөнийг хараарай.

Бидний залуус ч бас чадна. Харин бид тэдэнд боломж, сургалт, тоног төхөөрөмж, зөв орчныг нь бүрдүүлж өгөхөд чиглэл ажилладаг. ❤️🇲🇳

#МонголынЗалуус #ХониныНоос #ХяргалтынУрЧадвар

За манайхаан 😊ХЯРГАХ МАШИНЫ АШИГЛАЛТЫН УЛИРАЛ ДУУСАЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР одоо машин, гар төхөөрөмжүүдээ сайтар ЦЭВЭР...
14/09/2026

За манайхаан 😊

ХЯРГАХ МАШИНЫ АШИГЛАЛТЫН УЛИРАЛ ДУУСАЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР одоо машин, гар төхөөрөмжүүдээ сайтар ЦЭВЭРЛЭЖ, ТОСЛОЖ, ЗӨВ ХАДГАЛАХ үе ирлээ.

Дараа зуны хяргалт хүртэл төхөөрөмжөө хэвийн, зэврэлтгүй, бүрэн ажиллагаатай байлгахын тулд дараах 3 зүйлийг заавал хийгээрэй:

1. GREASE / ТОСОЛГОО

Машины зориулалтын тосолгоог хийнэ.
Ялангуяа хөдөлгөөнт эд анги, үрэлттэй хэсгүүдийг зөв тослох хэрэгтэй.

2. ГАР МАШИНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ

Ноос, тоос, шороо болон тосны үлдэгдлийг сайтар цэвэрлэнэ.
Өмнө нь гар машины дотор цэвэрлэгээг хийж байгаагүй бол БИДНЭЭР ХИЙЛГЭЭРЭЙ. 👍
Зөв цэвэрлэгээ хийснээр дараагийн улиралд машин гацах, халалт өгөх, ажиллагаа муудахаас сэргийлнэ.

3. ЦЭВЭРЛЭГЭЭ + ТОСОЛГООНЫ ДАРАА ЗӨВ ХАДГАЛАХ

Төхөөрөмжөө бүрэн хуурай болгож,
Чийггүй, хуурай газар,
Тоос шороо, ус чийгнээс хамгаалж хадгалаарай.

💡 Нэг сонирхолтой хадгалалтын арга:
Энэ жил манайд ирж ажилласан нэг хяргагч багш ул ир болон хутганы ирээ хуурай цагаан будаанд хийж хадгалдаг гэж хуваалцсан юм.

“Хоол хүнсээр тоглолоо” гэж хүмүүс гарах байх гэхдээ хуурай будаа чийг татдаггүй орчин бүрдүүлдэг тул металл ирийг зэврэлтээс хамгаалахад тусалдаг гэж тайлбарласан.

Түүний хэлснээр 1–3 кг орчим будааг зориулж хэрэглээд, норголгүй, хуурай нөхцөлд хадгалбал 3-5 жил ашиглах боломжтой гэсэн.

👉 Тэгэхээр хамгийн чухал нь ул ир, хутгаа цэвэрлээд → тослоод → хуурай нөхцөлд хадгалах шүү.

Хяргах машиндаа одоо анхаарал тавьбал ирэх зуны хяргалтын үеэр асуудалгүй, шууд ажилдаа орно. 🐑✂️

Tienie shows how to do a “quick clean” and takes it further with a ...

11/09/2026

https://www.facebook.com/reel/944206095309739

Манай Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулсан сургалтын Шилдэг сурагч А. Бат-Эрдэнэ маань энэ жил 2026-2027 оны Шинэ зеланд улсад дадлагажих хөтөлбөрт хамрагдахаар болсон байна. Баяр хүргэе

Баярлалаа Дасан Зохицохуйн Зам - Resilient Threads Project төслийн хамт олонд. Цаашид зүүн аймгийн Явуулын хонь хяргах багын түүчээлэгч нь болоход эхний алхам амжилттай.

Урамтай шүү! 🇲🇳🌏2026–2027 оны өвлийн Дадлагажих хөтөлбөрийн мэдээлэл өгөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө. 🎉Энэ удааги...
06/09/2026

Урамтай шүү! 🇲🇳🌏

2026–2027 оны өвлийн Дадлагажих хөтөлбөрийн мэдээлэл өгөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө. 🎉

Энэ удаагийн уулзалтад 10+ аймгийн залуус хүрэлцэн ирж, шинэ боломж, шинэ орчин, ХАА-н шинэлэг инноваци, туршлагатай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалтад оролцсон залуусын дундаас 25+ залуу сонгогдон, Шинэ Зеландад зохион байгуулагдах дадлага, туршлага судлах аялалд хамрагдах боломжтой болох юм. ✈️🇳🇿

Хамгийн сайхан нь энэ жилийн уулзалтаар бидэнд алс холын Америк улсаас Betsy маань гэнэтийн зочин болж, залуусдаа амжилт хүсэж, урам хайрлалаа. ❤️ Мөн Isabel маань 2–3 залууд 9-р сарын 7–10-ны хооронд зохион байгуулагдах “Гар утсаараа хэрхэн видео хийх вэ?” сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх олголоо. 📱🎥

Ингэснээр залуус маань зөвхөн ХАА-н шинэ технологи, арга туршлага судлаад зогсохгүй, өөрсдийн гар утсаар чанартай видео бүтээж, Шинэ Зеланд дахь аялал, дадлага, дурсамжтай мөчүүдээ мэргэжлийн түвшинд түүх болгон хадгалах анхны ур чадвараа эзэмших гэж байна.

Энэ бол бидний хувьд бас нэгэн шинэ туршилт. Залуус өөрсдөө сурч, өөрсдөө бүтээж, өөрсдийн түүхээ өөрсдөө дэлхийд хүргэх эхлэл. 🌏✨

Залуусдаа амжилт хүсье! Шинэ боломж. Шинэ орчин. Шинэ ур чадвар. Шинэ түүх. 🇲🇳❤️🇳🇿

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Share Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Share Mongolia:

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share