Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulan Bator
  • Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо
Call Directions Website Contact the organization

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/
Mongolian Association of Securities Dealers /MASD/

Монголын хөрөнгийн зах зээлд шинэ босго тогтоож, зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум ам.долларыг давсан Khan Bank -ны хамт о...
23/09/2026

Монголын хөрөнгийн зах зээлд шинэ босго тогтоож, зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум ам.долларыг давсан Khan Bank -ны хамт олонд баяр хүргэе.

Энэхүү түүхэн амжилт нь Монголын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, үнэлгээ, олон улсын зах зээлд танигдах түвшин өсөн нэмэгдэж буйн чухал илэрхийлэл юм.

#ХААНБанк #ХөрөнгийнЗахЗээл #МҮЦАЭХ

Монголын уул уурхайн боломжууд болон олон улсын хөрөнгө оруулалт.MiningWeek & MinePro 2026 арга хэмжээний хүрээнд 9 сары...
23/09/2026

Монголын уул уурхайн боломжууд болон олон улсын хөрөнгө оруулалт.

MiningWeek & MinePro 2026 арга хэмжээний хүрээнд 9 сарын 17-нд зохион байгуулагдсан Minegolia Hall асрын хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээ нь Монголын уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн байгууллагууд болон салбарын төлөөллүүдийг нэг дор уулзуулж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх тусгай платформ боллоо.

Энэ үеэр зэс ба үнэт металл, чухал ба стратегийн ашигт малтмал, үйлдвэрлэлийн эрдэс ба полиметаллын чиглэлийн ирээдүйтэй төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын талаарх илтгэл, төслийн танилцуулга, нетворкинг болон төсөл хэрэгжүүлэгчид, боломжит хөрөнгө оруулагчдын шууд уулзалтууд өрнөв.

Minegolia нь төслийг зөвхөн танилцуулахаас илүүтэйгээр бодит хөрөнгө оруулалт, түншлэл, цаашдын хамтын ажиллагааны талаар шууд хэлэлцэх боломжийг бүрдүүлэхийг зорилоо.

Арга хэмжээнд оролцсон нийт төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, илтгэгчид, хамтрагч байгууллагууд болон зочдодоо баярлалаа.

***

Where Mongolia’s mining opportunities met global capital.

Minegolia Investment Hall 2026 successfully brought together mining project owners, investors, investment bank, financial institutions, industry leaders, and key stakeholders for a focused day of investment dialogue and new connections.

Held on September 17 as part of MiningWeek & MinePro 2026, the event showcased promising Mongolian mining projects across Copper & Precious Metals, Critical & Strategic Minerals, and Industrial Minerals & Polymetallic Projects.

Through project presentations, investment insights, networking, and direct discussions between project owners and potential investors, Minegolia created a platform to move beyond traditional project showcases toward practical conversations on investment, partnership, and future cooperation.

Thank you to all participating project owners, investors, speakers, partners, and guests who contributed to making the event possible.

We look forward to continuing to connect Mongolia’s mining opportunities with global investment and strategic partnerships.

📊 БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ | 2026.08✅ 2026 оны 08 дугаар сарын байдлаар Биржийн бус зах зээлд нийт 31 компан...
23/09/2026

📊 БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ | 2026.08

✅ 2026 оны 08 дугаар сарын байдлаар Биржийн бус зах зээлд нийт 31 компанийн 49 транчийн хугацаа дуусаж, үндсэн төлбөрүүд бүрэн төлөгдөөд байна.

💰 243 тэрбум төгрөг

💵 2.1 сая ам.доллар

Эргэн төлөлт хийгдсэн үнэт цааснууд нь барилга, зам тээвэр, санхүү, эрчим хүч, худалдаа үйлчилгээ, уул уурхайн салбарыг хамарч байна.

🔎 Эргэн төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй манай веб хуудсаар танилцана уу:

https://masd.mn/otc/payment

#МҮЦАЭХ #БиржийнБусЗахЗээл #ЭргэнТөлөлт #ХөрөнгийнЗахЗээл #ҮнэтЦаас #ХөрөнгөОруулалт

🤝 Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн төлөөлөл Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шал...
16/09/2026

🤝 Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн төлөөлөл Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

📌 Уулзалтын үеэр Хяналтын зөвлөлийн ажлын хүрээнд цаашид хамтран ажиллах, мөн Холбооны гишүүдийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй холбоотой гишүүд болон хөрөнгө оруулагчдад чиглэсэн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн төрийн байгууллага болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, үнэт цаасны зах зээлийн ил тод, тогтвортой байдлыг хангах чиглэлээр санал, мэдээлэл солилцлоо.

#МҮЦАЭХ #СанхүүгийнЗохицуулахХороо #ХяналтынЗөвлөл #ХөрөнгийнЗахЗээл #ХамтынАжиллагаа

16/09/2026

Minegolia - Хөрөнгө Оруулалтын Асар

9-р сарын 17-нд MiningWeek & MinePro 2026 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах тус хөтөлбөр нь хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид болон салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулна.

Хөтөлбөрийн эхний хэсэгт уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүжилт болон зах зээлийн боломжууд-ын талаар EBRD, ADB, PhillipCapital Australia, DMT (TÜV NORD GROUP), OXUS Metals AI, Тригтек болон Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд өөрсдийн туршлага, боломжуудыг хуваалцана.
Харин хоёрдугаар хэсэгт Монголын уул уурхайн төслүүдийн танилцуулга явагдаж, зэс, алт, мөнгө, никель, кобальт, хром болон холимог металлын чиглэлээр хэрэгжиж буй төслүүд хөрөнгө оруулагчдад өөрсдийн боломжоо танилцуулна.

Танилцуулгуудаас гадна оролцогчид төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид болон салбарын төлөөллүүдтэй шууд уулзаж, нетворкинг хийж, цаашдын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх боломжтой.

***

Minegolia Investment Hall

Taking place on 17 September as part of MiningWeek & MinePro 2026, the program will bring together investors, financial institutions, mining project owners, and industry representatives in one focused environment.

The first session will explore investment, financing, and market opportunities, featuring representatives from EBRD, ADB, PhillipCapital Australia, DMT (TÜV NORD GROUP), OXUS Metals AI, Trigteq, and the Mineral Resources and Petroleum Authority of Mongolia.

The second session will feature a Mongolian Mining Project Showcase, presenting selected copper, gold, silver, nickel, cobalt, chromium, and polymetallic projects directly to potential investors and partners.

Beyond the presentations, participants will have the opportunity to connect directly with project owners, investors, and industry leaders, exchange insights, and explore potential investment and partnership opportunities.

Minegolia Хөрөнгө Оруулалтын Асар | 1 хоног үлдлээУул уурхайн салбарын төсөл, хөрөнгө оруулагчдыг нэг дор холбох Minegol...
16/09/2026

Minegolia Хөрөнгө Оруулалтын Асар | 1 хоног үлдлээ

Уул уурхайн салбарын төсөл, хөрөнгө оруулагчдыг нэг дор холбох Minegolia Хөрөнгө Оруулалтын Асар маргааш зохион байгуулагдана.

📅 2026 оны 9 дүгээр сарын 17, Пүрэв гараг
🕚 11:00–17:00 цаг
📍 Тайж хайрханы бэлд, Налайх дүүрэг

Уул уурхайн салбарын шинэ боломж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэг дороос.

***

Minegolia Investment Hall | 1 Day left

Bringing together mining projects and investors in one place, Minegolia Investment Hall will take place tomorrow.

📅 Thursday, September 17, 2026
🕚 11:00–17:00
📍 Taij Khairkhan, Nalaikh District

Discover new opportunities, investment prospects, and collaboration opportunities in the mining sector — all in one place.

Minegolia Хөрөнгө Оруулалтын Асар | Хөтөлбөр зарлагдлааМонголын уул уурхайн боломжууд дэлхийн хөрөнгө оруулалттай уулзах...
15/09/2026

Minegolia Хөрөнгө Оруулалтын Асар | Хөтөлбөр зарлагдлаа

Монголын уул уурхайн боломжууд дэлхийн хөрөнгө оруулалттай уулзах цэг.

9-р сарын 17-нд Mining Week & MinePro Mongolia 2026 арга хэмжээний хүрээнд Minegolia Хөрөнгө Оруулалтын Асар нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд болон салбарын тэргүүлэгчдийг нэг дор цуглуулна.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ боломжуудын талаар мэдээлэл авч, зэс, алт, чухал ашигт малтмал болон холимог металлын төслүүдтэй танилцан, төсөл хэрэгжүүлэгчид болон хөрөнгө оруулагчидтай шууд холбогдоорой.

Төслүүдтэй танилц. Хөрөнгө оруулагчидтай уулз. Түншлэлийг эхлүүл.

***

Minegolia Investment Hall | Agenda Announced

Where Mongolia’s mining opportunities meet global capital.

On 17 September at MiningWeek & MinePro 2026, Minegolia Investment Hall will bring together mining projects, investors, financial institutions, and industry leaders for a focused day of investment insights, project showcases, and networking.

Hear from leading international and Mongolian organizations, discover promising copper, gold, critical mineral, and polymetallic projects, and connect directly with the people behind the opportunities.

Discover projects. Meet investors. Build partnerships.

💥 Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны 2026 оны 8 дугаар сарын хяналтын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцсэн ...
14/09/2026

💥 Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны 2026 оны 8 дугаар сарын хяналтын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудал болон гаргасан зөвлөмжүүдтэй танилцана уу.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны (МҮЦАЭХ) Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 08-р сарын 19-ний өдөр 71,4% ирцтэй зохион байгуулагдав. Хурлаар дара

📊БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ | 2026.07✅2026 оны 7 дугаар сард Биржийн бус зах зээлд барилга, зам тээвэр, санхүү...
09/09/2026

📊БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ | 2026.07

✅2026 оны 7 дугаар сард Биржийн бус зах зээлд барилга, зам тээвэр, санхүү, эрчим хүч, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарын 23 компанийн нийт 33 транчийн хугацаа дуусаж, үндсэн төлбөрүүд бүрэн төлөгдлөө.

Эргэн төлөгдсөн үндсэн төлбөр:
💰 85.2 тэрбум төгрөг
💵 214 мянган ам.доллар

Биржийн бус зах зээлийн санхүүжилтийн хэрэгслүүдийн эргэн төлөлт хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байна.

#БиржийнБусЗахЗээл #МҮЦАЭХ

Address

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Экспресс тауэр, 11 давхар, 1101 тоот, 15160
Ulan Bator

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

70123339

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо:

Shortcuts

Share