26/08/2026
ӨНӨӨДӨР ГАЗАР БА ХҮН ТӨВТ ӨДӨР
"ДАЯН ДЭЛХИЙН БЭЛЧЭЭРИЙН СТАНДАРТ"-ыг танилцууллаа.
Улаанбаатар, Монгол Улс – 2026 оны 8 дугаар сарын 26
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Даян дэлхийн бэлчээр нутгийн стандарт (Global Rangelands Standard)-ын өндөр түвшний нээлт өнөөдөр боллоо.
Дэлхийн бэлчээр нутаг нь хүнсний үйлдвэрлэл, малчдын амьжиргаа, биологийн олон янз байдал болон уур амьсгалын тогтвортой байдалд чухал үүрэгтэй хэдий ч экосистемд гүйцэтгэх үүрэг нь хангалттай үнэлэгддэггүй бөгөөд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон сорилттой тулгарч байна. Иймээс улс орнуудын нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой, нийтлэг зарчим, шалгуур бүхий дэлхийн хэмжээний бэлчээрийн стандартыг бий болгох хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Даян дэлхийн бэлчээрийн стандарт (Global Rangelands Standard) нь бэлчээрийн байгаль орчны тогтвортой байдал, малчдын амьжиргаа, түүхий эдийн чанартай үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний хариуцлагатай байдлыг уялдуулах зорилготой. Мөн улс орнуудын үндэсний стандарт, бодлогыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг бодит үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Уг стандарт нь дараах зарчуудтай. Үүнд:
- Үр дүнтэй удирдлага зохион байгуулалт,
- Хариуцлагатай газрын засаглал ба эзэмшил,
- Нөхөн сэргээх менежмент, экосистемийн эрүүл байдал,
- Малчдын амьжиргаа
- Хүний эрх, тэгш байдал, оролцоо
- Малын тавлаг байдал
Уг стандартын Мониторинг, тайлагнал, баталгаажуулалтад дараах аргачлалыг ашиглах юм.
- Зайнаас тандан
- Газар дээрх судалгаа
- Малчдын уламжлалт экологийн мэдлэг
Уг стандартын схем эзэмшигч болох "Бэлчээр нутгийн консул" (Rangeland Stewardship Council)-ыг Тогтвортой ноос ноолуурын эвсэл хамтран үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү стандартыг боловсруулах үйл явц, хэлэлцүүлэгт Sustainable Fibre Alliance (SFA) болон гишүүн хоршоод, малчид болон бусад олон байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүд оролцсон билээ.
Монгол Улсын санаачлагаар 2026 оныг Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарласан энэ үед уг стандартыг Улаанбаатар хотноо танилцуулсан нь онцгой ач холбогдолтой юм.
Global Rangelands Standard нь зөвхөн бэлчээрийг хамгаалах бус, эрүүл бэлчээр – тогтвортой мал аж ахуй – малчдын тогтвортой амьжиргаа – хариуцлагатай зах зээл гэсэн уялдаа холбоог дэлхийн түвшинд бэхжүүлэх шинэ боломжийг бий болгож байна.
ТННЭ нь дэлхийн бэлчээр нутгийн тогтвортой менежмент, малчдын амьжиргаа болон тогтвортой малын гаралтай ширхэгтийн үйлдвэрлэлийг холбосон олон улсын хамтын ажиллагааг дахин нэгээр нэмж дэмжин ажиллаж байна.