Монголын Аялал Жуулчлалын Холбоо

Directions Website Contact the organization

Монголын Аялал Жуулчлалын Холбоо The Mongolian Tourism Association (MTA), founded in 1992, is a non-governmental umbrella organization promoting Mongolia internationally.

It leads Mongolia's tourism industry, coordinating between the private sector and government entities.

25/09/2026

Хүннү Эйр компани 2027 оны 4-р сараас эхлэн Улаанбаатар-Осака чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо. 🍋

📌 Уг нислэг нь хоёр орны аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэн, Улаанбаатарыг Азийн бүс нутгийн тээврийн зангилаа болгоход чухал ач холбогдолтой бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт E195 агаарын хөлгөөр үйлчилснээр зорчигчдод ая тухтай аялах боломжийг бүрдүүлж буй.

25/09/2026

🌏 КАРЕК-ИЙН САЙД НАРЫН 25 ДУГААР БАГА ХУРАЛ
“ТҮНШЛЭЛИЙН 25 ЖИЛ — ИРЭЭДҮЙГ ХАМТДАА ЦОГЦЛООХ НЬ”

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу КАРЕК хөтөлбөр нь 2001 оноос хойш бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, тээвэр, эрчим хүч, дижитал холболт болон хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж ирсэн.

Өнөөдөр КАРЕК нь 11 гишүүн улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны түншлэл болжээ.

2026 онд КАРЕК хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан КАРЕК-ийн сайд нарын 25 дугаар бага хурал болон холбогдох арга хэмжээнүүд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэ хүрээнд бүс нутгийн эдийн засгийн коридор, худалдаа, дижитал шилжилт, хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны зорилтыг тодорхойлно.

📍 Улаанбаатар хот
📅 2026.09.28–10.02
🏨 “Шангри-Ла” зочид буудал

#КАРЕК25 #МонголУлс

🍀 🍀 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ГОВЬ-ХАНГАЙ” ХОСОЛСОН МАРШРУТЫГ СУДЛАХ  FAM TOUR-2026 АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАӨвөрхангай аймгий...
25/09/2026

🍀 🍀 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ГОВЬ-ХАНГАЙ” ХОСОЛСОН МАРШРУТЫГ СУДЛАХ FAM TOUR-2026 АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн говийн бүсийн сумдыг Хүйсийн найман нуур, Орхоны хөндий, Хархорин зэрэг хангайн бүсийн аялал жуулчлалын гол цэгүүдтэй холбосон шинэ маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой “Говь-Хангай” FAM TOUR-2026 аялал амжилттай үргэлжилж байна.

Тус аяллыг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзоригоор ахлуулсан баг зохион байгуулж, дараах зорилтуудын хүрээнд ажиллаж байна. Үүнд:
🔷 Говь, хангайн бүсийг холбосон аялал жуулчлалын шинэ маршрут, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх боломжийг судлах
🔷 Аялал жуулчлалын хөрөнгө оруулалт хийх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах
🔷 Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад мэргэжлийн тур оператор компаниудын санал, зөвлөмжийг авах
🔷 Өвөрхангай аймагт чиглэсэн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх
🔷 Маршрутын дагуух үйлчилгээ эрхлэгчидтэй холбоо тогтоож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх
Энэхүү аялал нь орон нутгийн аялал жуулчлалын нөөц, боломжийг таниулахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.
🤝 Зохион байгуулагч:
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоо

#Өвөрхангай #ГовьХангай #АялалЖуулчлал #ШинэМаршрут #ХамтынАжиллагаа

👏SAGSAI GOLDEN EAGLE FESTIVAL 2026 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ🇲🇳Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 2026 оны 9 дүгээр сарын 1...
24/09/2026

👏SAGSAI GOLDEN EAGLE FESTIVAL 2026 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
🇲🇳Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 2026 оны 9 дүгээр сарын 17–18-нд зохион байгуулагдсан Sagsai Golden Eagle Festival 2026 амжилттай болж өндөрлөлөө.
📍Энэ жилийн фестивальд Сагсай, Буянт, Улаанхус, Ногооннуур, Толбо, Алтанцөгц зэрэг зургаан сумын 80 орчим бүргэдчин оролцов. Хоёр өдрийн турш бүргэдээр ан хийх уламжлал, морин спортын тэмцээн, соёл урлагийн хөтөлбөрийг зочдод толилууллаа.
👉Сагсайн Бүргэдийн Баярыг Аян Трэйвел ХХК санаачлан, Сагсай сумын бүргэдчдийн “Түлэк” холбоо болон Сагсай сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулав.
Монголын аялал жуулчлалын компаниуд, хөтөч, жолооч нар фестивалийг жил бүр аяллын хөтөлбөртөө багтааж, олон улсын жуулчдад Баруун Монголын өв соёл, байгалийг таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Сагсайн бүргэдийн баяр жил бүрийн 9 дүгээр сарын 17–18-нд тогтмол болдог тул олон улсын жуулчид аяллаа эртнээс төлөвлөх, тур операторууд аяллын хөтөлбөртөө багтаахад дөхөм байдаг.
📣2027 онд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд дахин уулзацгаая!
SAGSAI GOLDEN EAGLE FESTIVAL 2027
2027 оны 9 дүгээр сарын 17–18
Баян-Өлгий аймаг, Сагсай сум

✈️ Hunnu Air компани 2027 оны 4 дүгээр сараас Улаанбаатар–Осака чиглэлд тогтмол шууд нислэг үйлдэж эхэлнэ📍 Улаанбаатар, ...
24/09/2026

✈️ Hunnu Air компани 2027 оны 4 дүгээр сараас Улаанбаатар–Осака чиглэлд тогтмол шууд нислэг үйлдэж эхэлнэ

📍 Улаанбаатар, Монгол Улс — Hunnu Air компани 2027 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Япон Улсын Осака хот руу тогтмол шууд нислэг үйлдэж эхлэх бөгөөд энэ нь Монгол, Япон хоёр улсын агаарын тээврийн холболтыг цаашид бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

✈️ Шинэ чиглэл нь хоёр хотын хооронд аялагчдад шууд, ая тухтай зорчих боломж бүрдүүлж, аялал жуулчлал, бизнесийн аялал болон Монгол, Японы ард иргэд хоорондын харилцаа, солилцоог дэмжинэ.

🛫 Тус чиглэлийн нислэгийг Hunnu Air компанийн цоо шинэ үеийн агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд зорчигчдод илүү өргөн зайтай бүхээг, дэвшилтэт технологи болон сайжруулсан тав тухыг хослуулсан орчин үеийн, ая тухтай нислэгийн үйлчилгээг санал болгоно.

🌏 Осака чиглэлийн нислэг нь Hunnu Air компанийн олон улсын үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн нэг хэсэг бөгөөд Улаанбаатар хотыг Азийн гол чиглэлүүдтэй холбосон бүс нутгийн нисэхийн зангилаа болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжиж байна.

✈️ Hunnu Air to Launch Scheduled Ulaanbaatar–Osaka Flights from April 2027

📍 Ulaanbaatar, Mongolia — Hunnu Air will launch scheduled direct flights between Ulaanbaatar and Osaka, Japan, starting in April 2027, further strengthening air connectivity between Mongolia and Japan.

✈️ The new service will offer passengers a convenient direct connection between the two cities, supporting tourism, business travel and growing people-to-people exchanges between Mongolia and Japan.

🛫 The route will be operated with Hunnu Air’s brand-new next-generation aircraft, offering passengers a modern and comfortable travel experience with a spacious cabin, advanced technology and enhanced onboard comfort.

🌏 The Osaka service is part of Hunnu Air’s international expansion strategy and its continued development of Ulaanbaatar as a regional aviation hub connecting Mongolia with key destinations across Asia.

Hunnu Air

🌍 WORLD TOURISM DAY 2026 | MEMBER’S CARE DAYДэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Монголын Аялал Жуулчлалын Холбо...
23/09/2026

🌍 WORLD TOURISM DAY 2026 | MEMBER’S CARE DAY

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Монголын Аялал Жуулчлалын Холбооноос “MEMBER’S CARE DAY” арга хэмжээг гишүүн байгууллагууддаа зориулан зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт нь МАЖХ-ны гишүүд хоорондоо танилцах, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ боломжуудын талаар санал солилцохын зэрэгцээ Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах чөлөөт, халуун дулаан уулзалт байх болно.

📅 Огноо: 2026 оны 09 дүгээр сарын 25
⏰ Цаг: 15:00
📍 Байршил: Чин Ван Ханддоржийн Өргөө

🔹 Жич: Зөвхөн Монголын Аялал Жуулчлалын Холбооны гишүүд хамрагдана.

📝 Бүртгэлийн линк:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWITRh8cwbtnUlwWHorv1behTdkcN4GZTF-nhe64_W8J9Tjw/viewform

📞 Бүртгэл, мэдээлэл: 99109816, 88460044

We make tourism happen.

🌏 ITM MONGOLIA 2026 – ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ФОРУММонгол Улсад зохион байгуулагдах ITM Mongolia 2026 оло...
23/09/2026

🌏 ITM MONGOLIA 2026 – ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ФОРУМ
Монгол Улсад зохион байгуулагдах ITM Mongolia 2026 олон улсын аялал жуулчлалын экспо, чуулган 30 хоногийн дараа эхэлнэ! 🎉
✨ “Sustainable Tourism – Connecting Central Asia & Northeast Asia” уриан дор зохион байгуулагдах тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын байгууллага, мэргэжилтэн, бизнес эрхлэгчид болон гадаад, дотоодын түншүүдийг нэг дор холбох томоохон уулзалт болно.
📅 2026 оны 10 дугаар сарын 23–25
📍 Мишээл Экспо төв
🤝 Шинэ түншлэл, хамтын ажиллагаа
🌏 Олон улсын харилцаа, сүлжээ
🏕️ Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ
💡 Салбарын шинэ чиг хандлага, боломжууд
ITM Mongolia 2026 – Монголын аялал жуулчлалыг дэлхийтэй холбох талбар.
📌 30 хоног үлдлээ! Та бэлэн үү?

ITM-MONGOLIA 2026"-д Orange Air LLC ORANGE AIR LLC оролцохоор боллоо🤝👉Тус үзэсгэлэн нь Монгол Улсын аялал жуулчлалын биз...
23/09/2026

ITM-MONGOLIA 2026"-д Orange Air LLC ORANGE AIR LLC оролцохоор боллоо🤝
👉Тус үзэсгэлэн нь Монгол Улсын аялал жуулчлалын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарт шинээр бий болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах таниулах, хэрэглэгчдийн зан төлөв, зах зээлийн тренд, чиг хандлагатай танилцах, мэдлэг, инновацын тэргүүлэх платформ болон хөгжиж байна.
💁Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид дотоод, гадаадын тур оператор, аяллын агентлаг, зочид буудал, жуулчны бааз, тээврийн компани болон бусад салбарын байгууллагуудтай бизнес уулзалт зохион байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, шинэ түнштэй болох, гэрээ хэлцэл байгуулах боломжтой. Мөн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, маршрут, төсөл, хөрөнгө оруулалтын саналыг танилцуулах болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B уулзалтууд зохион байгуулагдана.
📍 Мишээл Экспо төв
📅 2026.10.23–25
✍️Үзэсгэлэнгийн талбайн бүртгэл:
https://forms.gle/WsMF3LEMTEtDkMBs8
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл:
9910 9816, 88460044

Ерөнхий Зохион байгуулагч: Монголын Аялал Жуулчлалын Холбоо Хамтран зохион байгуулагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залу...
23/09/2026

Ерөнхий Зохион байгуулагч: Монголын Аялал Жуулчлалын Холбоо
Хамтран зохион байгуулагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Дэмжигч байгууллага: Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
⏰Хэзээ: 10 сарын 23, 24, 25-ны өдрүүдэд
📍Хаана: “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд
Дэлгэрэнгүй мэдээлэл:
99109816, 8846-0044

🎉 1 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉🇲🇳 Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллага Хубилай зочид буудлын хамт ...
23/09/2026

🎉 1 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉

🇲🇳 Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллага Хубилай зочид буудлын хамт олонд ойн баярын мэндийг дэвшүүлье!
🔷Өнгөрсөн нэг жилийн хугацаанд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжилд шинэлэг, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж буй та бүхний цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, хөгжлийн шинэ боломжуудыг хүсэн ерөөе! 🌏✨
Khubilai Hotel / Хубилай зочид буудал

Address

Bishrelt Hotel Office, Laagan Street 3/1, Chingeltei District, Ulaanbaatar
Ulan Bator
211238

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Аялал Жуулчлалын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Аялал Жуулчлалын Холбоо:

Shortcuts

Share