05/06/2025
Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ нь "БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ НИЙГЭМ ДЭХ ИРГЭДИЙН ОРОЛЦОО" агуулгын хүрээнд олон байгууллага, төр хувийн хэвшлийн байгууллагуудад сургалт зохион байгуулж байгаа бөгөөд энэ агуулгын хүрээнд хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын дадал хэв маягт хэрхэн байгальд ээлтэй үйлдэл болох тогтвортой худалдан авалт, хэрэглээ, хог ангилах, хоол хүнсэн дэх байгальд ээлтэй сонголт дадал зуршлуудыг бүтээлгэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд манай байгууллага Корсан эмнэлэг, Тогтвортой Хөгжлийн Саначлага ТББ, Монголын Органик Хүнсний Холбоо ТББ, Foody Naturals болон бусад олон байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байна. Энэ хугацаанд Төв аймгийн Эрчим хүчний газар, нэгдсэн эмнэлэг, 6-р баг, Булган аймгийн Засаг даргын газар, Татварын алба, цаг уурын алба, Булган сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Аудитын алба, Онги голын сав голын захиргаа, Хуримын ордон, Бизнес Хөгжлийн Газар, Арвайхээр сумын ЗДТГ, харьяа албууд, Политехникийн Коллеж, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, харьяа албад, Орхон аймаг дахь Төв гандан, Гончигсумлин хийд, Жаргалант сумын ЗДТГ, Архангай аймгийн Хангай сумын иргэд олон нийтэд сургалтаа зохион байгуулсан бол Улаанбаатар хотноо Солонгосын Политтехникийн Коллеж, УБ-ын ОУ-ын дунд сургууль, Гете сургуулийн Скаутууд, 75-р сургууль, Шинэ монгол сургууль, Дашчойлин хийд, Монголын Төмөр Зам ТӨХК, Зориг Сан, Баянгол дүүргийн ЗДТГ, СХДүүргийн Авто Тээврийн Төв, Интерпресс ХХК, МУИС-ийн Ахмадын Холбоо, Монголын Шүүхийн Шийдвэрийн Ерөнхий Газар, Газар Капиталс ХХК, Монголын Зохион Бүтээгчдийн Холбоо, Экологийн Цагдаагийн Алба, MMS green building, Монголын Хэвлэлийн Хүрээлэн зэрэг нийт 36 байгууллагын 1450 албан хаагч, ажилтнууд, иргэдэд сургалт зохион байгуулах болон бусад ажлуудаар ажиллалаа. Хамтран ажилласан бүх байгууллагууд болон иргэд олон нийтдээ гүнээ талархаж илэрхийлье.