Увс аймгийн Монгол Ардын Нам

Call Directions

Увс аймгийн Монгол Ардын Нам Увс аймгийн Монгол Ардын Намын албан ёсны фэйсбүүк хуудас . Намын албан ёсны мэдээ, мэдээллийг хүргэх

Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны ардчилсан хувьсгалын үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэн, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган байгууллага юм.

2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр буюу Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ...
17/09/2026

2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр буюу Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож буй түүхэн өдөр билээ.
Энэхүү түүхт өдөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн болон УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж тэргүүтэй ахмад гишүүд аймгийн МАН-ын хороонд хүрэлцэн ирж намынхаа үйл ажиллагаатай танилцаж, ажил үйлс, дурсамж дурдатгалаа хуваалцлаа.
Мөн энэ үеэр Увс аймгийн Монгол Ардын Намд шинэ гишүүн элсэж, намын гишүүний батлахаа гардан авлаа.

17/09/2026
МЭНДЧИЛГЭЭ Өнөөдөр Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэ...
17/09/2026

МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 110 жилийн ойн өдөр тохиож байна.
Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө амьдралаа зориулсан Ю.Цэдэнбалын эх оронч үзэл, хөдөлмөр зүтгэл нь Монголын түүхэнд тод мөрөө үлдээсэн билээ.
Төрсөн нутаг Увс нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх бидний үйл хэрэгт ахмад үеийнхний түүх, хөдөлмөр, зүтгэл үргэлж үнэ цэнтэй сургамж болсоор байна.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Увс нутгийн нийт иргэд, намын гишүүд, дэмжигчид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, айл өрх бүрд аз хийморь, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УВС АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА Б.ОДГЭРЭЛ

“LEAD THE LEADERS” ХӨТӨЛБӨР ХОВД, УВС АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳  Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын а...
14/09/2026

“LEAD THE LEADERS” ХӨТӨЛБӨР ХОВД, УВС АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн “LEAD THE LEADERS” манлайллын цогц хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтаа Баян-Өлгий аймгаас /2026.09.05/ эхлүүлж, Ховд, Увс аймагт амжилттай үргэлжлүүлэв.

Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг хөтөлбөрт оролцсон гишүүддээ батламж гардуулж амжилт хүслээ.

Мөн Увс аймагт улс төрийн манлайлал, орчин үеийн ур чадвар, багаар ажиллах чадавхыг хөгжүүлэх зорилготой “LEAD THE LEADERS” хөтөлбөр хоёр өдрийн турш болов.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Заяабал, Увс аймгийн МАН-ын хорооны дарга Б.Одгэрэл нар оролцогчдод хандан үг хэлэв.

Тус хөтөлбөрөөр орон нутгийн намын хорооны гишүүд манлайлал, багийн ажиллагаа, илтгэх ур чадвар, улс төрийн карьер төлөвлөлт, орчин үеийн технологи, AI ашиглалт зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, орон нутгийн манлайллаа шинэ түвшинд хүргэхэд чиглэсэн практик сургалтуудад хамрагдсан юм. https://nam.mn/content/lead-the-leaders-hutulbur-hovd-uvs-aimagt-amjilttai-bolloo

13/09/2026

УВС АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА Б.ОДГЭРЭЛ:
Увс аймгийн МАН-ЫН ХОРОО, УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛЛЫН АКАДЕМИТЭЙ
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “LEAD THE LEADERS” сургалт амжилттай явагдаж байна.

АЙМГИЙН МАН-ЫН ХОРОО, УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛЛЫН АКАДЕМИТЭЙХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “LEAD THE LEADERS” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭАймг...
12/09/2026

АЙМГИЙН МАН-ЫН ХОРОО, УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛЛЫН АКАДЕМИТЭЙ
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “LEAD THE LEADERS” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн МАН-ын хорооноос намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, аймаг, сумдын удирдах ажилтнуудын манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Улс төрийн манлайллын академитэй хамтран зохион байгуулж буй “lead the leaders” сургалт Увс аймагт эхэллээ.
Манлайллын сургалтанд аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид, МАН-ын дэргэдэх ТББ-ын удирдлагууд, Хяналтын хорооны төлөөлөл, сумдын МАН-ын хорооны дарга нар нийт 50 гаруй сонгуультан, удирдах ажилтнууд оролцож байна.

Энэхүү сургалт нь сонгуультан, удирдах ажилтнуудад:
Манлайллын ур чадвар, чиг хандлага
Хиймэл оюун ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх
Улс төрийн үзэл баримтлал ба шилжилт
Гишүүн төвтэй E4 стратеги, “Чөлөөлье” санаачилгыг танилцуулж байгаагаараа онцлог юм.
Сургалт 9 дүгээр сарын 12, 13-нд 2 өдрийн турш үргэлжилнэ.

АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛООАймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурал 2026 оны 09 дүгээр сарын 1...
11/09/2026

АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО
Аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурал 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.
Хурлаар намын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв.
Тухайлбал, ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын талаар, намын дэргэдэх Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар холбоог байгуулах тухай, мөн улс төрийн удирдах ажилтнуудын манлайллын сургалт зохион байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

02/09/2026

ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРЭЭС ОНЦЛОХ НЬ: 1072 ХУВЬЦАА🇲🇳🇲🇳🇲🇳

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал ирэх 2027 оны төсвийн төсөлд тусгаж буй есөн онцлох шийдвэрээ энэ долоо хоногийн эхэнд олон нийтэд зарласан.

Энэхүү есөн шийдвэрээс онцлох нь монгол хүн бүрд байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулах тухай юм.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд 1072 хувьцаа хэр үр ашигтай байсан бэ гэсэн эдийн засгийн тооцооллыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайгийн мэдээлснээр танилцуулъя.

“Эрдэс Тавантолгой” ХК иргэдэд таван удаа ногдол ашиг олгосон бөгөөд нийт дүнгээрээ нэг хүнд 918 мянган төгрөг өгч байжээ.

Харин энэ удаад МАН-ын дарга Н.Учралын Засгийн газраас шийдвэр гаргаж зөвхөн ногдол ашиг авах төдийхөн биш энэхүү компанид хяналт тавьдаг, хувьцаагаа бодитоор хэрхэн өмчлөх, захиран зарцуулах вэ гэдгийг хууль эрх зүйн хувьд шийдлийг нь гаргаж байгаа юм.

Тэгэхээр 1072 хувьцааг хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулснаар ямар үр ашигтай вэ гэхээр худалдаж, бэлэглэж, өвлүүлж болдоггүй хувьцааныхаа хууль ёсны эзэн, өмчлөгч нь болно.

Иргэд өөрийн байр, байшин, машин, газар, гар утас шигээ хэзээ хэнд худалдах, бэлэглэхээ өөрөө л сонгох эрхтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувьцаа бодитоор амь биетэй өмч болж, хөрөнгөө өөрсдөө харж хянах боломжтой.

1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбараас өнөөдрийн 1072 хувьцаа өөр. Зах зээлд дөнгөж хөл тавьсан тэр үеэс хойш цахим технологи хөгжихийн хэрээр олны ухамсар, хараа хяналт, шаардлага өндөр болсон. Хаанаас л бол хаанаас өмчөө хянаж, хэнээс ч асууж лавлах боломж бүрэн дүүрэн бий. https://nam.mn/content/erunhii-saidiin-esun-shiidverees-oncloh-ni-1072-huvicaa

01/09/2026

МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО🇲🇳🇲🇳🇲🇳

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хамарсан олон салбар хуралдаан, хэлэлцүүлгийг багтааж байна.

Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Уулзалтын үеэр Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, логистик зэрэг харилцан сонирхсон салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашдын төлөвийн талаар санал солилцоно.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш гарч буй үр дүнгийн талаар хэлэлцэх ач холбогдолтой.

Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа зохион байгуулагдах “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг”-т хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тарифын болон тарифын бус саадыг бууруулах, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх юм.

Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайдын түвшинд хоёр удаа тус тус оролцжээ. https://nam.mn/content/man-iin-darga-mongol-ulsiin-erunhii-said-n-uchral-dorniin-ediin-zasgiin-xi-chuulga-uulzaltad-orolcono

ЭМГЭНЭЛ    ЗАМБЫН БАТЖАРГАЛ (1945-2026)  Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэл...
08/08/2026

ЭМГЭНЭЛ

ЗАМБЫН БАТЖАРГАЛ (1945-2026)

Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Замбын Батжаргал нь 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Замбын Батжаргал нь 1945 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил сумын нутагт төрж, 1954-1964 онд Сагил сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургуульд суралцан 1964-1969 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербург хотын Ус, цаг уурын дээд сургуульд Цаг уурын инженерийн мэргэжил эзэмшиж, 1975-1978 онд Зөвлөлт Холбоот Улсад аспирантурт Тоо-физикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1969 оноос эхлэн Ус, цаг уурын хүрээлэнд техникч, мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирал, 1980-1984 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутат, 1982-1987 онд Ус, цаг уурын албаны Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, 1987-1988 онд Байгаль хамгаалах яамны Мэдээлэл-Тооцооллын төвийн захирал, 1988-1990 онд Зөвлөлт Холбоот Улсын Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд байгаль орчны шинжээч, 1990-1992 онд Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайд, 1990-1996 онд Тахь нутагшуулах Үндэсний комиссын дарга, 1992-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 1996-2001 онд Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

З.Батжаргал нь 1994-1998 онд Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2005-2011 онд Дэлхийн цаг уурын байгууллагаас Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Хойд Америк дахь олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, Дэлхийн цаг уурын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, тус байгууллагын Нью-Йорк дахь салбарын зөвлөх, 2000 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын Ерөнхийлөгч, 2000-2002 онд тус бага хурлын удирдах товчооны гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

Тэрбээр Япон Улсын Киото хот дахь Хүмүүнлэг ба Байгаль судлалын хүрээлэнд зочин профессор, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль орчны мэдээллийн төвд зөвлөх, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Монгол Улсаас сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөх багийн гишүүн, Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Монгол Улсын үндэсний зохицуулагч, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Зохион байгуулах хорооны дэргэдэх Ажлын албаны бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж ус, цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны асуудлаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэргийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Тэрбээр Монгол Улсын байгаль орчин, ус, цаг уурын салбарын бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын удирдлага, хяналтын тогтолцооны суурийг тавьж, төлөвшүүлэн бэхжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүндтэй төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.

Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2013 онд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол, 2025 онд Төрийн шагнал хүртээсэн юм.

Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн Замбын Батжаргал Таны байгаль орчны салбарын хөгжилд зориулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.

УВС АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО

Address

Ulaangom

Telephone

+97670453519

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс аймгийн Монгол Ардын Нам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share