Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл - GCRP

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatur
  • Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл - GCRP
Call Directions Website Contact the organization

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл - GCRP НҮБ-ын Суурьшлын Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн албан ёсны хуудас болой.

УЛААНБААТАР ХОТЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ХЭ...
11/09/2026

УЛААНБААТАР ХОТЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2026 оны 9-р сарын 9-нд "Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний төслийг нийслэлийн харьяа газар, агентлагийн 60 орчим төлөөлөлд танилцуулж, санал авлаа.

Энэхүү төлөвлөгөө нь 2035 он хүртэлх хугацаанд уур амьсгалын эрсдэлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, нэгдсэн арга хэмжээг тусгасан. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль (2026), Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (2025), Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө (2024)-г нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх суурь баримт бичиг болох юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид төлөвлөгөөг Хотын ерөнхий төлөвлөгөө 2040, Туул голын сав газрын менежментийн төлөвлөгөө, хог хаягдлын мастер төлөвлөгөөтэй зэрэгтэй уялдуулах, арга хэмжээнүүдийн нэгдсэн санхүүжилтийн эх үүсвэр, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтэд хувийн хэвшлийн оролцоог тодорхой болгох санал дэвшүүллээ.

Цаашдаа "Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил" академи нь хэлэлцүүлгээр гарсан саналуудыг дахин судалж, тусгаснаар төслийг эцэслэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх юм.

#УурАмьсгалынӨөрчлөлт #Улаанбаатар #ДасанЗохицол #НҮБХабитат

08/09/2026

Ойн газрын СБД-ийн 16 хорооны нутагт Мод үржүүлгийн талбайд төслийн зүгээс санаачилга гарган хийсэн Бэлх голын үерийн хамгаалалтын тохируулгын цөөрмийн яг одоогийн нөхцөл байдал

27/08/2026

Иргэдийн оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд иргэдийн амьдарч буй орчныг илүү эрүүл, аюулгүй, ногоон болгох хамтын үйлс үргэлжилж байна.

/English Below/НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх Захирал Анаклаудиа Россбах COP17 баг...
25/08/2026

/English Below/
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх Захирал Анаклаудиа Россбах COP17 бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчлах үеэрээ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчимд хэрэгжиж буй “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” (GCRP) төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа. Тус төслийг Дасан зохицох сангийн санхүүжилтээр НҮБ-Хабитат байгууллага хэрэгжүүлж, Хөгжлийн Шийдэл ТББ гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Үерийн хамгаалалтын сувагтай танилцах үеэр хатагтай Анаклаудиа Россбах “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын төслийн баг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, тус дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Батбаяр болон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн үр дүн, оршин суугчдын амьдралд үзүүлж буй бодит нөлөөллийн талаар санал солилцлоо.

GCRP төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт нийт 2,035 метр урт үерийн хамгаалалтын суваг, 54.3 шоо метрийн нийт багтаамжтай мөс хуримтлуулах хоёр санг байгуулаад байна. Эдгээр байгууламж нь 60.6 га талбайг үерийн эрсдэлээс хамгаалж, 3,000 орчим өрхийн 12,000 гаруй оршин суугчийг үер, мөсний халиа, дошингийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Төслийн онцлог нь Толгойт голын байгалийн үндсэн төрхийг хадгалсан, байгальд түшиглэсэн ногоон шийдлийг хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэнд оршино. Мөн оршин суугчдыг төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явцад идэвхтэй оролцуулсан нь төслийн үр дүн, тогтвортой байдлыг улам бэхжүүлжээ.

Оролцогч талууд энэхүү төсөл нь гэр хорооллын иргэдэд тулгардаг байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн харилцан уялдаатай олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, урт хугацааны үр өгөөжтэй, тогтвортой хөрөнгө оруулалт болсныг онцлон тэмдэглэв.

During her visit to Mongolia for COP17, United Nations Under-Secretary-General and UN-Habitat Executive Director Anacláudia Rossbach visited the Tolgoit River area in Songinokhairkhan District, Ulaanbaatar, to learn about the progress of the “Ger Community Resilience Project”, implemented in Mongolia by UN-Habitat with funding from the Adaptation Fund.

At the project’s flood protection channel, Ms. Rossbach met with representatives of the Development Solutions NGO the project’s Executing Entity as well as local authorities, including Songinokhairkhan District Governor Ts. Battur and Governor of the 26th Khoroo B. Batbayar, and members of the local community. They discussed the project’s achievements and its impact on residents.

To date, the “Ger Community Resilience” project has constructed 2,035 metres of flood protection channels and two water retention basins with a combined capacity of 54.3 cubic metres in Songinokhairkhan District. These measures protect 60.6 hectares of land and approximately 12,000 residents from around 3,000 households against flooding and winter ice-overflow hazards.

A distinctive feature of the project is its nature-based approach, which preserves the river’s natural condition while creating a greener, healthier and more community-friendly environment. Stakeholders highlighted that the active participation of residents has strengthened the sustainability of the interventions, making the project an effective investment that addresses interconnected environmental, health and social challenges facing ger-area communities.

25/08/2026
25/08/2026

СХД-н 26 дугаар хороо Толгойтын гол дагуух үерийн далан, цөөрмийн өглөөний байдал тунгалаг, сэрүүхэн, ногоон, эрүүл байна. ☀️

25/08/2026
Дасан зохицох сангийн санхүүжилттэй НҮБ-н Суурьшлын хөтөлбөрийн хэрэгжүүлж, Хөгжлийн Шийдэл ТББ-н гүйцэтгэж байгаа “Гэр ...
13/08/2026

Дасан зохицох сангийн санхүүжилттэй НҮБ-н Суурьшлын хөтөлбөрийн хэрэгжүүлж, Хөгжлийн Шийдэл ТББ-н гүйцэтгэж байгаа “Гэр хорооллын иргэдийн үерийн эрсдэлийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хотын СХД-н 26, 27, 4, 5-р хорооны нутагт Толгойтын гол дагуух 2.2 км үерийн хамгаалалтын даланг зүлэгжүүлж, ногооруулах ажлыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, иргэдийн бүлгүүдийн идэвхтэй оролцоо, хороодын удирлага, албан хаагчдын дэмжлэгтэйгээр амжилттай хийж дуусгалаа.

Энэхүү ажил нь үерийн хамгаалалтын байгууламжийн орчныг ногоон, тогтвортой болгохоос гадна байгаль орчны унаган төрхийг хадгалах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр болж байна.

Бид аюулгүй, ногоон, таатай орчныг иргэдийн оролцоотойгоор хамтдаа бүтээж байна.

Жорлон бол амьдралын чанарын гол үзүүлэлт юмШархад Оршин суугчдын зөвлөлийн гишүүн Д.Оюунчимэг “Улаанбаатар хотын гэр хо...
12/08/2026

Жорлон бол амьдралын чанарын гол үзүүлэлт юм

Шархад Оршин суугчдын зөвлөлийн гишүүн Д.Оюунчимэг “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд айл бүрийн хэрэгцээ, онцлог хэрэглээг бодолцсон жорлон ариун цэврийн байгууламжийг барьж байгуулсан талаар туршлагаа хуваалцлаа. Хөршүүдээрээ нийлж бүлгийн зохион байгуулалтанд орж хамтарч ажилласнаар жорлон хүн бүрийн үндсэн хэрэгцээ хэдий ч хүн бүрийн ялгаатай чадамжаас шалтгаалж ялгаатай хүндрэл бэрхшээл дагуулдгийг мэдэрцгээсэн. Ялангуяа хүүхдүүд, өндөр настан, эмэгтэйчүүд, охидууд, хөл гар муутай хүмүүс, хэвтэрийн хүнтэй айлуудын хувьд чадамжийг нь бодолцож тохируулсон жорлон амьдралын нөхцөлийг нь илэрхий сайжруулж байгааг бүлгийн гишүүд ойлгож аль болохоор айл айлын онцлогт тохирсон жорлон хийхийг зорьсон. Ингэснээр жорлонгийнхоо тохижилтод мөнгө зарцуулах хэрэгтэй юм байна гэж хүмүүс ойлгодог, жорлонгоо илүү тохилог, цэвэр, ашиглахад хялбар, гоё болгохоор хичээдэг болж хүмүүсийн хандлагад өөрчлөлт гарсан гэдгийг тэрээр баяртайгаар хэлж байлаа.

Address

Chingeltei District 3rd Khoroo, Juulchny Street Pearl Tower 7th Floor 701
Ulaanbaatur
15000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

976-11-322711

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл - GCRP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл - GCRP:

Shortcuts

Share