Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ

Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо (СЭЭБҮНХ)-ны албан ёсны хуудас

Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр “Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Монголын баруун болон төвийн бүсийн 8 аймаг, 20 сумын 28 сургуульд хэрэгжиж байна.

Хэрэгжүүлэгчид:
Глоб Интернэшнл төв
Америк дахь Ил тод байдлыг дэмжих түншлэлийн сан (PTF),
Монголын "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эв

сэл

Төслийн зорилго:
Боловсролын төсөв, удалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах

Хамтрагч төрийн байгууллагууд:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Сангийн яам
Авлигатай тэмцэх газар

Төсөл хэрэгжсэнээр 2018 он гэхэд төслийн зорилтот 8 аймагт төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл нээлттэй байх түвшин, хариуцлага сайжирна, зорилтот сумдын 28 дунд сургуульд эцэг, эхчүүдийн оролцоог сайжруулснаар сургуулийн гүйцэтгэлийн чанар дээшилнэ.

Улаанбаатар хотын төвийн нэгэн сургуулийн нийгэм-сэтгэл зүйн орчны үнэлгээний үр дүнд: Ганцаарчилсан ярилцлагын хувьд ду...
16/03/2026

Улаанбаатар хотын төвийн нэгэн сургуулийн нийгэм-сэтгэл зүйн орчны үнэлгээний үр дүнд: Ганцаарчилсан ярилцлагын хувьд дунд эрсдэлтэй буюу хүүхдүүд бие биедээ нэр хоч өгдөг, шоолох, дээрэлхэх, хуурамч мэдээлэл сургуулийн орчинд тархах байдал их тохиолддог гэсэн байна.
Сургуулийн орчинд дээрх үйлдэл хүүхдүүдэд "тоглоом" мэт санагддаг. Тиймээс лекц, яриа, сургалтаас илүү мэдрэмжээр ойлгуулах, туршлагад суурилсан үйл ажиллагаа хамгийн үр дүнтэй. Жишээлбэл:
-Үг хүнийг яаж шархлуулдгийг мэдрүүлэх туршилт,
-Нэг өдөр түүний оронд-жүжигчилсэн тоглолт,
-Мэдээлэл хэрхэн тархах-үг дамжуулах тоглоомоор,
-Ангид эерэг харилцааг мэдрүүлэх-тойргоор суугаад баруун талын хүүхдэдээ түүний нэг сайн чанар болон нэг урам өгсөн үг хэлэх
Дээрх байдлаар дасгал ажил, жүжигчилсэн тоглолт, тоглоомын аргаар бие биедээ нэр хоч өгөх, шоолох, дээрэлхэх, хуурамч мэдээлэл сургуулийн орчинд тараах зэрэг үйлдлийг буруу, бусдын орон зайд халдаж шархлуулдаг гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахад ангийн багш, эцэг эх, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хамтран ажиллах боломжтой.
#Оролцоо #дэмжлэг

"Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхах" гэх мэт үгс нь нэлээд хүнд, сөрөг учраас хойшид эерэг үг, хэллэгийг сургуу...
16/03/2026

"Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхах" гэх мэт үгс нь нэлээд хүнд, сөрөг учраас хойшид эерэг үг, хэллэгийг сургуулийн бодлого, дүрэм журам, сургалт, постер, зөвлөгөөндөө ашиглаж заншвал ямар вэ?
Томчууд эдгээр үгсийг байнга ашигласнаар хүүхэд багаасаа сонсож, харж өссөнөөр тэдний тархи байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг болох аюултай. Иймд илүү эерэг үгсээр орлуулах хэрэглэцгээе.

1. "Үе тэнгийн дээрэлхэлт"-ийг эерэг хэллэгээр:
Үе тэнгийн дээрэлхэлт - үе тэнгийн хүндлэлгүй харилцаа
Дээрэлхэх - Хүндэтгэлтэй харилцахад суралцах
Дээрэлхэлттэй тэмцэх - найрсаг орчин бүрдүүлэх
Дээрэлхэгч - харилцааны ур чадварт суралцаж байгаа
Дээрэлхүүлж байгаа - дэмжлэг хэрэгтэй хүүхэд
Жишээлбэл: "Сургуульд найрсаг, хүндлэлтэй харилцааны соёлыг түгээцгээе"

2. "Ялгаварлан гадуурхах"-ыг эерэг хэллэгээр
Ялгаварлан гадуурхах-Тэгш хүндэтгэлтэй харилцаа
Гадуурхах-Хамтад нь оролцуулах
Ялгаа гаргах-Хүн бүрийн онцлогийг хүндэтгэх
Гадуурхагдсан хүүхэд-Оролцоо, дэмжлэг хэрэгтэй хүүхэд
Жишээлбэл: Ангидаа хүн бүрийг оролцуулсан, хүндэтгэлтэй орчин бүрдүүлэх нь чухал.



#дэмжлэг
#оролцоо

03/06/2025
Нийслэлийн ЕБ-ын 5, 52, 79-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1, 4-р сургуулиуд сургууль, дотуур байрны орчи...
19/05/2025

Нийслэлийн ЕБ-ын 5, 52, 79-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1, 4-р сургуулиуд сургууль, дотуур байрны орчин дахь эрсдэлт нөхцөл байдлын үнэлгээг хэрэгжүүллээ.

07/03/2025

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ📣📣📣

🔰Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлж байна. ✅✅✅

🌐https://www.ncge.gov.mn/3586

🔰Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах дараах чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна. Үүнд:

🔸Хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгарч буй бэрхшээл, ялгаатай байдлаас үүсэж буй хэрэгцээ, ажил-ар гэр амьдралын тэнцвэрт байдлыг хангаж, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх,
🔸Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-ний хэрэгжилтийг салбар, орон нутаг бүрт хангах,
🔸Бүрэн дунд боловсролоос эхлэн хөвгүүдийн сургууль завсардалт нэмэгдэж, эрэгтэйчүүд хөвгүүдийн дээд боловсролд хамрагдалт буурч байгааг анхаарч бодлогоор зохицуулах,
🔸ЕБС-ийн орчинд бусдын ялгаатай байдлыг буруушаах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх,
🔸Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд үл нийцэх “Охидын үзлэг” гэх арга хэмжээг зогсоож, эрүүл мэндийн шаардлага хангасан зориулалтын орчинд охид хөвгүүдэд үзлэг оношилгоо хийхэд анхаарч, охид хөвгүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,
🔸“Дархан бэр” өргөмжлөх, түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрхийг зөрчиж байгаа тул харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эдгээртэй төстэй арга хэмжээг санаачлан зохион байгуулах, хамтрах, дэмжихээс татгалзах, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар арга хэмжээг зохион байгуулах,
🔸Цахим орчинд харилцахдаа бие биедээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй, эелдэг байж, аливаа хэлбэрийн доромжлол, хүчирхийллээс зайлсхийх.

🔰Та бүхнийг “Харилцан хүндэтгэе” аянд өөрийн бүтээлч санаачилга, үйлдлээр нэгдэж, сайн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье.✅✅✅

🟠EU Delegation to Mongolia
🟠UNFPA Mongolia

27/02/2025
07/02/2025

Сургууль яагаад хүүхдэд сайн сайхан байдлын тухай заах хэрэгтэй вэ? гэсэн асуулт дэвшүүлж эерэг сэтгэл судлалын гол төлөөлөгчдийн нэг Мартин Селигман хамтрагч нартай нэгэн судалгааны өгүүлэл хэвлүүлсэн байдаг. Тэрхүү өгүүллээс дурдвал:

1. Сурагчдын сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх нь боловсролын уламжлалт зорилго болох сурлагын амжилтыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Учир нь эерэг сэтгэл хөдлөл анхаарал төвлөрөлт болон бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг бол сөрөг сэтгэл хөдлөл анхаарал төвлөрөлтийг бууруулдаг ажээ.

2. Хүүхэд болон өсвөр насныхны сургууль дээрээ өнгөрүүлэх цаг их байдаг. Иймд сургуулийн хөтөлбөрт сайн сайхан байдлын талаарх хичээл оруулснаар сурагчид бие биетэйгээ болон багш нартай харилцах харилцаандаа сурсан зүйлээ хэрэгжүүлэх, дадах боломжтой болдог. Цаашлаад, сургууль хүүхдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөртэй байснаар өсвөр нас, залуучуудад зонхилон тохиолдох хандлагатай байгаа сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлолтын түвшинг бууруулах боломжтой юм.

3. Ихэнх эцэг эхчүүд сургуулийн гол зорилго нь хүүхдийн сайн сайхан байдал, аз жаргал, нийгэм, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх биш гэж үздэг. Гэсэн хэдий ч эцэг эхчүүдээс авсан судалгаагаар хүүхдээ сургуульд явуулж байгаагийн гол зорилго нь "хариуцлагатай иргэн" болгож байгаа явдал гэсэн хариултыг давамгай өгдөг байна. Гэхдээ хариуцлагатай иргэн хүнийг зөвхөн академик боловсролоор төлөвшүүлэх нь хангалтгүй гэсэн санаануудыг тус өгүүлэлд хэлэлцэн бичжээ.

Эх сурвалж: https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/03054980902934563

Address

Ulaanbaatar
15141

Alerts

Be the first to know and let us send you an email when Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share