Монголын Тэшүүрийн Мастеруудын Холбоо

Монголын Тэшүүрийн Мастеруудын Холбоо Mongolian Skating Masters Federation MONGOLIAN SKATING MASTERS FEDERATION

16/12/2025
20/08/2025

МТМХ-ны гүйлтийн тэшүүр, шорт трекийн мастер тамирчид 2025-2026 онд дараахь олон улсын тэмцээнүүдээс сонгоод оролцох боломжтой. Бүртгэл эхэлж байна. Бүртгэлийг МТМХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Эрдэнэтуяа эгчтэй холбогдоод өгөөрэй. Утас: 88408836, 91162636

1. Мастер тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах (MSG 2026) Гүйлтийн тэшүүрийн Ойрын зайн олон төрөлтийн тэмцээн: 2026 оны 1-р сарын 24, 25-ны өдрүүдэд Австри улсын Инсбрүк хотод болно.
2. Мастер тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах (MAG 2026) Гүйлтийн тэшүүрийн Холын зайн олон төрөлтийн тэмцээн: 2026 оны 1-р сарын 30, 2-р сарын 1-ны өдрүүдэд Герман улсын Инцэл хотод болно.
3. Мастер тамирчдын Европын аварга шалгаруулах (MIST 2026) Шорт трекийн тэмцээн: 2025 оны 10-р сарын 31, 11-р сарын 1-ны өдрүүдэд Англи улсын Шэфилд хотод болно.
4. Мастер тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах (MIST 2026) Шорт трекийн тэмцээн: 2026 оны 3-р сарын 27, 28, 29-ны өдрүүдэд Польш улсын Байлисток хотод болно.

15/03/2025
Гүйлтийн тэшүүрийн  ОУХМ А. Болд МУ-ын Гавьяат дасгалжуулагч боллоо.
02/03/2025

Гүйлтийн тэшүүрийн ОУХМ А. Болд МУ-ын Гавьяат дасгалжуулагч боллоо.

01/03/2025

Монголын Тэшүүрийн Мастеруудын Холбооноос өнгөрсөн 10 жилийн хугацаанд анх удаагаа “Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч” төрлөө. Монголын Тэшүүрийн түүхэнд 5 дэх Гавьяат мэндэллээ. МУ-ын Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй алдар цол хүртсэн МТМХ-ны ахлах дасгалжуулагч Арьяагийн Болддоо спортын өндөр амжилт хүсээд гэр бүл үр хүүхэд, хань ижил, хайртай шавь нарт нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2025 оны 2-р сарын 22, 23-ны өдрүүдэд АНУ-ын Висконсин мужын Милвауки хотод зохион байгуулагдсан хамгийн өндөр чансаатай олон улсын тэмцээн болох Мастеруудын Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МТМХ-ны 12 тамирчин албаны 2 хүний хамт томоохон бүрэлдхүүнтэй оролцоод өнөөдөр эх орондоо эргэн ирлээ. Тус тэмцээнээс ОУХМ Н. Эрдэнэтуяа мөнгөн медаль, ОУХМ Л. Алтанцэцэг, СМ М. Пүрэвмаа нар хүрэл медаль тус тус хүртлээ. ОУХМ Б. Базарсад 35-39 насны ангилалд, ОУХМ Г. Мөнхдорж 30-34 насны ангилалд 500м 1000м зайд 2 удаа уралдаж нийлбэр дүнгээр Шагналт 4-р байранд орсонд баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Бусад оролцсон бүх тамирчид маань хувийн амжилтаа маш сайн ахиулж чадсан өндөр чансааны тэмцээн байлаа. Тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Мастеруудын Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  ОУХМ Б. Базарсад 35-39 нас...
24/02/2025

Мастеруудын Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Б. Базарсад 35-39 насны ангилалд, ОУХМ Г. Мөнхдорж 30-34 насны ангилалд 500м 1000м зайд 2 удаа уралдаж нийлбэр дүнгээр Шагналт 4-р байранд орсонд баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе. 😍🥰😃😘😃

Гүйлтийн тэшүүрийн ОУХМ Л. Алтанцэцэг эгч маань Мастеруудын Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн Дэлхийн аварга ...
24/02/2025

Гүйлтийн тэшүүрийн ОУХМ Л. Алтанцэцэг эгч маань Мастеруудын Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 70-74 насны ангилалд 500м 1000м зайд 2 удаа уралдаж нийлбэр дүнгээр ХҮРЭЛ медаль хүртлээ. Ингээд 2015 оноос хойш 10 жилийн хугацаанд Олон улсын чанартай Тив, Дэлхийн аварга, Мастеруудын Их наадмууд буюу Мастеруудын II, III, IV-р олимпуудаас нийтдээ 14 медаль хүртэж Монгол улсын Гүйлтийн тэшүүрийн мастер тамирчдын дундаас хамгийн олон медаль хүртэж өөрийн насан дахь бүх зайндаа Монгол улсын рекорд амжилтыг эзэмшиж байгаа манай шилдэг легионер тамирчин юм. Л. Алтанцэцэг эгчдээ спортын өндөр амжилт хүсэж хүсэн ерөөе! 😀😍🥰😃😘

Гүйлтийн тэшүүрийн ОУХМ Н. Эрдэнэтуяа эгч маань Мастеруудын Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 65-69 насны ангилалд 500м 1000м зайд 2 удаа уралдаж нийлбэр дүнгээр МӨНГӨН медаль хүртсэнээр Олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдээс нийтдээ 11 медаль хүртээд байна. Мөн Спортын мастер М. Пүрэвмаа эгч маань бас тус зайд уралдаж ХҮРЭЛ медаль хүртсэнээр түүний хувьд олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж буй явдал юм. 2 эгчдээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

МТМХ-ны Гүйлтийн тэшүүрийн 12 тамирчид 2025 оны 2- р сарын 22-23-ны өдрүүдэд АНУ-ийн Висконсин мужын Милвауки хотод зохи...
15/02/2025

МТМХ-ны Гүйлтийн тэшүүрийн 12 тамирчид 2025 оны 2- р сарын 22-23-ны өдрүүдэд АНУ-ийн Висконсин мужын Милвауки хотод зохион байгуулагдах Гүйлтийн тэшүүрийн Спринтерийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тамирчиддаа амжилт хүсье! 😘😍😁

Address

Chinggis Avenue
Ulaanbaatar

Telephone

+97680302525

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Тэшүүрийн Мастеруудын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share