Unique Academy

Unique Academy UNIQUE ACADEMY нь хүн бүрийн өвөрмөц хэрэгцээ, чадварт нийцсэн хөдөлгөөний боловсролыг HYROX-ийн сургалтын системтэй хослуулан хөгжүүлдэг академи юм.

02/02/2026

🌞😍😍😎

HYROX тэмцээн нь биеийн тамирын түвшин, зорилго, багийн хэлбэр бүрт тохирсон олон төрлийн ангилалтай 💪🔥Open, Pro, Double...
30/01/2026

HYROX тэмцээн нь биеийн тамирын түвшин, зорилго, багийн хэлбэр бүрт тохирсон олон төрлийн ангилалтай 💪🔥

Open, Pro, Doubles, Relay, Adaptive — аль ч түвшинд, ганцаараа эсвэл багаар оролцох боломжтой. Хамгийн чухал нь — өөрийгөө сорьж, хил хязгаараа давж, бодит тэмцээний мэдрэмжийг авах.

Та аль division-д өөрийгөө сорих вэ? 🏃‍♀️🏋️‍♂️

HYROX ADAPTIVE гэж юу вэ?HYROX Adaptive нь хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээтэй тамирчдад зориулсан,хүн бүрийн ...
22/01/2026

HYROX ADAPTIVE гэж юу вэ?

HYROX Adaptive нь хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээтэй тамирчдад зориулсан,
хүн бүрийн биеийн онцлог, чадвар, боломжид нь тохируулсан
HYROX-ийн албан ёсны бэлтгэл, уралдааны чиглэл юм.

HYROX Adaptive-д:
• Дасгал, ачаалал, хөдөлгөөнийг хувь хүнд тохируулан өөрчилдөг
• Хурд, хүчнээс илүү оролцоо, тууштай байдал, гүйцэтгэлийг үнэлдэг
• “Хэн хамгийн хурдан бэ?” бус
“Хэн өөрийн чадах дээд хэмжээнд хүрч байна вэ?” гэдгийг чухалчилдаг

👉 HYROX Adaptive нь
хүч чадлын ойлголтыг дахин тодорхойлж,
хүн бүрт өрсөлдөх, хөгжих, ялалтын мэдрэмжийг авах боломжийг нээдэг систем юм.

HYROX тэмцээн нь нийт 8 дасгалаас бүрдэх бөгөөд дасгал бүрийн өмнө 1 км гүйлт ордог онцлог бүтэцтэй. /Жич: Хүний хөгжлий...
22/01/2026

HYROX тэмцээн нь нийт 8 дасгалаас бүрдэх бөгөөд дасгал бүрийн өмнө 1 км гүйлт ордог онцлог бүтэцтэй. /Жич: Хүний хөгжлийн онцлог байдлаас хамаарч тохируулсан дасгалын бүтэцтэй./ Эдгээр дасгалууд нь хүний байгалийн хөдөлгөөний үндсэн хэв маягуудыг хамарч, биеийн хүч, тэсвэр, хөдөлгөөнийг бүхэлд нь сорьдог.

HYROX нь бэлтгэлийн түвшнээс үл хамааран хүн бүрт нээлттэй, дэлхий даяарх фитнессийн нийгэмлэгийг нэгтгэсэн уралдаан юм.

HYROX Гэж юу вэ? HYROX нь дэлхийн хэмжээний фитнесийн цуврал уралдаан тэмцээн юм.Энэхүү уралдаан нь гүйлт болон функцион...
21/01/2026

HYROX Гэж юу вэ?

HYROX нь дэлхийн хэмжээний фитнесийн цуврал уралдаан тэмцээн юм.
Энэхүү уралдаан нь гүйлт болон функциональ дасгалуудыг хослуулсан бүтэцтэй. Оролцогчид 1 км гүйсний дараа тодорхой нэг төрлийн дасгалыг гүйцэтгэх ёстой.

Энэхүү дараалал нь нийт 8 өөр функциональ дасгалын хүрээнд 8 удаа давтагдана.

HYROX уралдаан нь дэлхийн бүх улс оронд ижил бүтэц, стандартын дагуу зохион байгуулагддаг. Иймээс тамирчид ямар ч улсад ижил нөхцөлөөр уралдаж, дэлхийн хэмжээний нэгдсэн чансаанд бүртгэгдэх боломжтой.

Уралдааны улирал бүрийн төгсгөлд шилдэг тамирчид HYROX Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авдаг.

20/01/2026

UNIQUE ACADEMY
Official HYROX Training Club

HYROX бол зүгээр нэг уралдаан биш.
Энэ бол систем, бэлтгэл, хамтын хүч.

• Албан ёсны HYROX сургалтын клуб
• Бүх түвшинд тохирсон бэлтгэл
• Хүч, тэсвэр, гүйцэтгэлийн нэгдэл
• Нас, чадвараас үл хамаарсан inclusive орчин

Train smart. Train strong. Train HYROX.

06/01/2026
27/12/2025

UME

Address

Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Хонгор төвийн 5-р давхарт
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Unique Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share