25/08/2026
САНСАРБОТ-2026
САНЧИРЫН МЕТАН ЕРТӨНЦ ТЭМЦЭЭНИЙ ДҮРМИЙН ТОДРУУЛГА | FAQ
Сансарбот-2026 тэмцээнд оролцогч багуудаас ирүүлсэн асуултуудтай холбоотой дараах албан ёсны тодруулгыг хүргэж байна.
1️⃣ Робот гидравлик болон пневматик систем ашиглаж болох уу?
Болно.
Робот нь өөр дээрээ урьдчилан хуримтлуулсан хий, шингэнийг ашиглан даалгавар гүйцэтгэж болно. Өөрөөр хэлбэл, хүчний гидравлик болон пневматик систем ашиглахыг зөвшөөрнө.
⚠️ Гэхдээ роботыг дахин эхлүүлэх шаардлагатай тохиолдолд системийг дахин цэнэглэх боломжгүй. Робот эхний байдлаар урьдчилан бэлтгэсэн нөөцөө ашиглан даалгавраа гүйцэтгэнэ.
Мөн техникийн зөвлөгөөний үеэр баг бүр өөрийн ашиглаж буй систем, түүний ажиллах зарчмыг тайлбарлана.
2️⃣ Дрилл болон батарей тавцан дээр яг ямар байрлалтай байх вэ?
Дрилл болон батарейн байрлалд тусгайлан тогтоосон байрлал байхгүй.
Оролцогч баг өөрийн роботын хийц, ажиллагаанд тохируулан тавцан дээр өөрийн хүссэн байрлалаар урьдчилан байрлуулж, бэлтгэж болно.
3️⃣ 8 мм-ийн хошуу дриллтэй холбогдсон байх уу?
Тийм.
8 мм-ийн хошуу нь дриллтэй урьдчилан холбогдсон байна.
4️⃣ 8 мм-ийн хошуу соронзтой байх уу?
Одоогоор 8 мм-ийн хошуу соронзтой байна гэсэн урьдчилсан мэдээлэл байхгүй.
Иймээс багууд роботын шийдлээ боловсруулахдаа үүнийг соронзон хошуу гэж тооцохгүй байхыг анхаарна уу.
5️⃣ Робот шатны хамгийн дээд талын тавцанд очсоны дараа даалгавраа гүйцэтгэх үү?
Тийм.
Робот шатны хамгийн дээд талын тавцанд бүрэн хүрсний дараа тухайн даалгаврыг гүйцэтгэнэ.
6️⃣ Даалгавраа гүйцэтгэсний дараа дриллийг газарт үлдээж болох уу?
Болохгүй.
Дриллийг газарт үлдээхийг зөвшөөрөхгүй. Харин эхний даалгаврын тавцан дээр байрлуулж болно.
Гэхдээ энэ үйлдэл нь оноонд тооцогдохгүй.
📌 Энэхүү шаардлага нь тэмцээний дүрэмд нэмэгдэн тусгагдана.
⚠️ Мөн багажийг хүчтэй шидэх, зориудаар гэмтээх болон бусад аюултай байдлаар ашиглах үйлдэл хийхийг хориглоно.
📢 Бүх оролцогч багууд дээрх тодруулгыг анхаарч, роботын хийц болон программчлалын шийдлээ боловсруулахдаа мөрдөнө үү.
Оролцогч багууддаа амжилт хүсье.