07/09/2026
МОНГОЛЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ХОЛБООНЫ 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН
“БАГИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Монголын хүндийн өргөлтийн холбоо үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан хүндийн өргөлтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, баг тамирчдын оролцоо, идэвх санаачилгыг дэмжих, спортын цаашдын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “БАГИЙН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тус тэмцээн нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон мастер тамирчдын багийн амжилтыг нэгтгэн дүгнэж, багуудыг байр эзлүүлэх онцлогтой.
Иймд клуб, хороо, байгууллага, баг тамирчид та бүхэн багийн бүрэлдэхүүнээ бүрдүүлэн, тэмцээндээ идэвх санаачилгатай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
“БИД НЭГ БАГ”
Монголын хүндийн өргөлтийн спортын 70 жилийн хөгжлийн түүхэнд хувь нэмрээ оруулж, өнөө үеийн тамирчдад туршлага, залгамж халаагаа өвлүүлэн өгсөн ахмад болон мастер тамирчдыг багийн бүрэлдэхүүнд оролцуулж, багийн оноонд тооцохоор зохион байгуулж байгаа нь өмнөх үеийн түүх, туршлагыг өнөө үеийн залуу тамирчидтай холбон, “БИД НЭГ БАГ” уриаг бодитоор хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Тэмцээнд амжилттай оролцсон хувь тамирчдыг Монголын хүндийн өргөлтийн холбооны 70 жилийн ойд зориулсан дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнан урамшуулна.
Мөн тамирчдын бэлтгэл сургуулилтыг ханган ажиллаж буй клуб, хороо, баг, байгууллагуудыг дэмжих, тэдний материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор стандартын шаардлага хангасан мэргэжлийн бэлтгэлийн хэрэгслээр шагнан урамшуулах бөгөөд энэ нь цаашдын сургалт, бэлтгэл, тамирчдын хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
Монголын хүндийн өргөлтийн спортын 70 жилийн түүх, уламжлал, амжилтыг хамтдаа үргэлжлүүлж, үе үеийн тамирчдаа холбон, “БИД НЭГ БАГ” уриан дор энэхүү тэмцээндээ идэвхтэй, амжилттай оролцохыг нийт клуб, хороо, баг тамирчдадаа хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
ЕНБД Л. Одгэрэл