Ikh Tenger Lions Club International

Ikh Tenger Lions Club International Их Тэнгэр Арслан клуб нь 2019 онд байгуулагдсан хүмүүнлэгийн

Их Тэнгэр Арслан клуб нь 2019 оны 02–р сарын 20-ны өдөр байгуулагдсан хүмүүнлэгийн байгууллага юм. Манай клуб нь нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд судалгаа явуулж тэдгээр иргэдийг дэмжих, туслах, сургалтанд хамруулах, зөвлөгөө өгөх зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажилладаг ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.

ТУСЛАМЖ

ҮЗҮҮЛДЭГ ЗОРИЛТОТ БҮЛЭГ
1. Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут орчмоор хог түүж амьдардаг айл өрх, хүүхдүүд
2. Сонгинохайрхан дүүргийн 24, 26-р хороонд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүд,хүүхдүүд
3. “Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын холбоо” ТББ
4. “Вербист” асрамжийн газар
5. “Бадамлянхуа” асрамжийн газар
6. “Зүрх бүхний төлөө” асрамжийн газар
7."Өнө мөнхийн гэгээ” ТББ
8."Харилцааны хөгжил” ТББ
9.Алслагдмал дүүргийн зорилтот бүлгийн айл өрхүүд

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
1. Дээрх зорилтот бүлгийн хүүхдүүдийг сурч боловсроход тусалж, бүрэн дунд боловсролтой болгох хөтөлбөрт хамруулдаг.
2. Зорилтот бүлгийн өрх толгойлсон ажилгүй эцэг эхчүүдийг ажилтай, мэргэжилтэй болоход туслан дэмжиж, мэргэшүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамруулдаг.
3. Эрүүл мэндийн шаталсан үзлэгт оруулж, үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулдаг. Үүнд шүд, хүүхэд, эмэгтэйчүүдийн болон нөхөн үржихүйн үзлэг зэрэг багтдаг.
4. Зорилтот бүлгийн хүүхдүүдэд амьдрах ухааны чадвар олгох, нийгэмшүүлэх, өөртөө болон ирээдүйд итгэлтэй байх, өөдрөг сэтгэлтэй болгох зэрэг сургалтуудыг явуулдаг. Мөн мэргэжлийн сэтгэл зүйч тэдгээр хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.
5. Зорилтот бүлгийн иргэдэд хоол хүнс, түлээ, хичээлийн хэрэгсэл, гутал хувцас зэрэг хэрэгцээт зүйлсээр хангаж биет тусламж үзүүлдэг.
6. Байгал орчин болон янгир ямааг хайрлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
1. “Women Care” эмэгтэйчүүдийн эмнэлэг
2. “Bat Dent” шүдний эмнэлэг
3. “Angel” эх хүүхдийн эмнэлэг
4. "Хөх тэнгэр” аялагч клуб

Банкны нэр:ХХБ
Дансны дугаар:416043899

VIS card: TDB /Trade & Development Bank/
Card number:4503 2003 1008 4710
Ikh Tenger Arslan Club

Address

Ulaanbaatar, Songinokhairkhan District, 29th Khoroo, Suljmel Building, Fl8/803
Ulaanbaatar
49

Telephone

+97688001481

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ikh Tenger Lions Club International posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ikh Tenger Lions Club International:

Share