Khuree Bros

Khuree Bros Ахан дүүс хамтын оршихуйг цогцлоож залуусын бүтээлч эрч хүчээр Улаанбаатарыг урлагийн тайз болгоцгооё

Урлагаар дамжуулан хотын соёлыг түгээцгээе.
Хотын өнгө төрхийг урлагаар илэрхийлэх ах дүүсийн холбоо нь хамтын оршихуйг цогцлоох, Залуусын бүтээлч эрч хүчийг нэгтгэх замаар Улаанбаатарын гудамж талбай - амьдралыг урлагийн тайз болгох зорилго бүхий нэгдэл болно.

Хөгжим + Дүрслэх урлаг + Бүжиг, перформанс арт + Утга зохиол, яруу найраг + Кино медиа = Хүрээ соёл

Contemporary Art...
04/12/2025

Contemporary Art...

Жил бүрийн 12-р сард зохион байгуулагддаг “КОНТЕМПОРАРИ АРТ МОНГОЛИА” төслийн үзэсгэлэн нь 2014 оноос эхлэлтэй бөгөөд 2016, 2019, 2021, 2022, 2023, 2024 онуудад амжилттай үргэлжилж, энэ жил энэхүү уламжлалт арга хэмжээ 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Та бүхнийг "8 дахь удаагийн Контемпорари арт Монголиа" төсөл үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт: 2025.12.05-ний 17:00 цагаас
ҮЗЭСГЭЛЭН 2025.12.05-28-ыг дуустал толилуулагдана.
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989

15/11/2025

Design | Сүлжмэл Улаанбаатар

08/11/2025
Word | Асуудал хүндээ биш тогтолцоонд байна!
15/10/2025

Word | Асуудал хүндээ биш тогтолцоонд байна!

Ээж миний хамгийн ойр дотны хүн мөртлөө бид хоёр үе үе маш ширүүн тулна. Бид хоёрын маргаан гэр орон, ахуй, мөнгөнөөс болдоггүй. Хөндлөнгийн хүн сонсвол зөрөх юмаа олж ядсан юм гэж ч магадгүй. Ээж минь намайг өөртөө дайсан хураана гэж болгоомжилж, хамгаалах гэсэн эхийн зөн совиндоо хэтэрхий хөтлөгддөг болов уу даа. Хөөрхий минь нас өндөр болоод зөөлөрсөн байж ч магадгүй, миний насан дээр алалцаж явсныг нь сургаар биш мэдэх болохоор үүнийг нь ч хэлдэг. Ээж “Тэр цаг үе өөр байсан” гэх ч миний бодлоор цаг төр хэзээд л амаргүй байдаг, хүмүүсийн өмсөх хувцас, нэгийгээ алах зэвсэг нь л өөр болдог болохоос өөр юу ч хэзээ ч өөрчлөгддөггүй. Тийм болохоор хүн хэзээд зарчимдаа үнэнч явах ёстой гээд л бид хоёрын зөрчил эхэлнэ дээ...

Бид хоёрын хамгийн их тулдаг зүйл бол мэдээж урлаг. Бүр тодруулбал, манай улсын урлагийн салбарын байдал. “Там, где кончается искусство, начинается ремесло” гэж орчин үеийн драмын театрын суурийг тавьсан К. С. Станиславский хэлсэн юм. Үүнийг монгол хэлэнд орчуулахад тун хэцүү, яагаад гэвэл манай хэлэнд “ремесло” гэдэг орос үгтэй утга дүйх үг байдаггүй. Энэ орос үг хоёр утгатай л даа. Эхнийх нь нарийн ур, мэргэшил шаарддаггүй - ширчин, хутга ирлэгч, гуталчин, гэх мэт хуучирч үгүй болсон жижиг гар урлал, үйлийг хэлдэг юм. Эдүгээ энэ үгний хоёр дахь, муу утга нь л үлдсэн. Бид барилгын ажил хааш яаш хийдэг хүмүүсийг “би чаднаанууд” гэдэгтэй нэлээд дүйж очно. Өөрөөр хэлбэл, Арманигийн урласан чамин хийцтэй ганган гутлыг урлагийн бүтээл гэвэл, гутлын уланд зузаан хар резин палбийтал нь нааж, өсгийг нь точилдож, үзэмжийг нь алангаа осолдохгүй л нэг юм гутал “уллахыг” ремесло гэж тайлбарлавал илүү ойлгомжтой болох биз. Тийм болохоор, дээрх эшлэлийг “Урлаг дуусах тэр цэгээс гар урлал эхэлдэг” гэж Гүүглын хөрвүүлэг байгаа яг онохгүй ч, цааш өгүүлэх сэдвийн утгыг хангалттай дөхүүлнэ.

Урлагийг ойлгож тодорхойлох олон өөр өнцөг байдаг. Би бол цэвэр нийгмийн хөгжил талаас нь харж байгаа гэдгийг эхнээсээ анхааруулах нь зөв байх. Урлаг бол нийгмийн инженерчлэлийн хамгийн том зэмсэг юм. Түүний гол үүрэг бол ард түмнийг сайн сайханд уриалан дуудаж, сайн мууг ялгах ёс суртахууны луужин нь болж, юуг нийтээрээ шүтэх, юуг бултаараа жигших ёстойг үлгэрлэх явдал мөн. Ард иргэдийг ямарваа зүгт залж чиглүүлэхэд урлаг л хэрэг болдог. Тэрнээс зарлиг, хууль, тушаалаар болдоггүй. Тулалдаанд орох гэж байгаа цэргийн сэтгэлийг Эх орон, хайртай хүмүүсийнх нь тухай дуу, яруу найраг л хөдөлгөж, зэвсгээ чанга атган тулалдахаас дан даргын тушаалаар хол явахгүй шүү дээ. Эх оронч сэтгэлийг кино, ном зохиол бий болгохоос Ерөнхийлөгчийн зарлигаар бүтдэггүй зүйл. Ялгаа нь үүнийгээ чадварлагаар, бүр далд ухамсарт нөлөөлөхөөр хийж зөөлөн хүчний зэвсэг болгож чадаж байна уу, эсвэл болхи бүдүүлгээр улс төрийн хийц муутай үзүүлэн болгож байна уу гэдэгт л байдаг. Иймд, улс үндэстнийг урагш нь цойлуулахад урлагаа хөгжүүлэх нь хамгийн тэргүүн ээлжийн ажил юм. Хөгжиж чадсан аль ч улс үндэстний урлаг нь түрүүлж цойлсон байдаг. Баахан бүдүүлэг, эв түнжингүй, хар амиа хичээсэн бэртгэчнүүд эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн түүх энэ дэлхийд үгүй. Гэтэл өнөөдөр манай урлагийнхан эсрэг үүрэг гүйцэтгээд явна. Амьдрал чинь ийм муухай байхгүй юу! Шударга ёс гэж үгүй! гэж дотор пигшүүлсэн муухай кино хийж дуусдаггүй юм уу? Уйлуулах гэж ядна, дундуур нь бас “ухаарал хайрламар” юм болох гэж уянгалуулна... Жүжигчид нь ном уншдаггүй болохоор байгалиас заяасан үндсэн зургаан сэтгэл хөдлөл дотроо л эргэлдэж, тэр нь хүчтэй байх тусма дуу нь л чанагрч, сулрахаас өөр зэмсэг урын санд нь үгүй. Тэрнээс болоод бүх кино, жүжгүүд нь нуль чарлаан... Ээж багшилдаг байсан болохоор би СУИС-ыг нь шүүмжилнэ. Дээд сургууль биш урлагийн ТМС, байгууллагын шинэ жил, хурим хөтлөх хэмжээний л хүмүүс бэлдэж байна. Хэзээ ч мимик, пластик, тайзны яриа заалгаж байгаагүй юм шиг хэтрүүлж жүжиглэдэг - гараа алдлаад л дээш харан муухай бархирна, ширээ шаана, юм авч шиднэ... Сценариуд нь авах юм байхгүй, зөрчил гэхээээ л заавал нэг зодоон дүрсэлнэ, дүр хоорондын диалогууд нь дэндүү ядмаг... Урлагийн шүүмжлэгч байхгүй болохоор бүх бүтээлүүд агуу... Ард түмэн нь харанхуй болж гүйцэж байхад урлагийнхан бүгд гавьяат, тэргүүний ажилтнууд... Харанхуй байлгасных нь төлөө шагнадаг юм уу? гэмээр. Ингэж хэлэхээр ээж байтугай та нарын ч уушги сагсайж байгаа биз дээ? Гэхдээ энэ бол гашуун үнэн. Энийг өөрчилмөөр байна. Үүний тулд бид нээлттэй ярих ёстой. Би хэн нэгэн хүнийг муулаагүй. Асуудал хүндээ биш, тогтолцоонд байгаа юм гэдэг. Гэхдээ тогтотлцоо гэдэг чинь дандаа хүмүүс л байдаг. Тэрнийг гомдоочихно гэж дуугүй явсаар байтал бид үндэстнээрээ сүйрлээ.

14/10/2025

Кино | Кино бол дүрсний хэл юм.

13/10/2025

Content | Ulaanbaatar

Word | Ариун үйлс, эрхэм зорилго гэж юу ч байхгүй, бие биеэ гэмт хэргүүдээр барьцаалчихсан, өнөөдрийн улс төрчдөөс итгэж...
13/10/2025

Word | Ариун үйлс, эрхэм зорилго гэж юу ч байхгүй, бие биеэ гэмт хэргүүдээр барьцаалчихсан, өнөөдрийн улс төрчдөөс итгэж хүлээх ирээдүй даанч алга даа.
Үр хүүхдүүдээ л эх орноосоо хэзээ ч урвахгүй, үндэстэнийхээ эрх ашгийг хэзээ ч хохироохгүй зүрх сэтгэлтэй болгож хүмүүжүүлбэл, аврал маань тэр…

Ариун үйлс, эрхэм зорилго гэж юу ч байхгүй, бие биеэ гэмт хэргүүдээр барьцаалчихсан, өнөөдрийн улс төрчдөөс итгэж хүлээх ирээдүй даанч алга даа.
Үр хүүхдүүдээ л эх орноосоо хэзээ ч урвахгүй, үндэстэнийхээ эрх ашгийг хэзээ ч хохироохгүй зүрх сэтгэлтэй болгож хүмүүжүүлбэл, аврал маань тэр…

13/10/2025

Дизайн | Баухаусын домогт 6 бүтээл...
Баухаус урсгалын тухай богино хэмжээний видеог хүлээн авна уу.

Кино | Шилдэг баримтат киноны шагнал хүртлээ. Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл  The Wolves Always Come at...
03/10/2025

Кино | Шилдэг баримтат киноны шагнал хүртлээ.

Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл The Wolves Always Come at Night - Чоно Шөнө Үүр Шөнөөр Ирдэг кино 2026 оны Оскарын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлсэнтэй давхцан нэгэн баярт мэдээ кино багийн уран бүтээлчдэд дахин урам хайрлалаа.

БНХАУ-ын Fuzhou хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-болон Монголын Гуру Медиа хамтран бүтээсэн кино маань Golden Silk Road Шилдэг Баримтат Кино шагналыг хүртлээ. Энэ наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд зуу гаруй бүтээл өрсөлдсөн юм.

Халуун баяр хүргэе!

Шилдэг баримтат киноны шагнал хүртлээ.

Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл The Wolves Always Come at Night - Чоно Шөнө Үүр Шөнөөр Ирдэг киног маань 2026 оны Оскарын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлсэнтэй давхцан нэгэн баярт мэдээ кино багийн уран бүтээлчдэд дахин урам хайрлалаа.

БНХАУ-ын Fuzhou хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-болон Монголын Гуру Медиа хамтран бүтээсэн кино маань Golden Silk Road Шилдэг Баримтат Кино шагналыг хүртлээ. Энэ наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд зуу гаруй бүтээл өрсөлдсөн. Кино багийг төлөөлж гол баатруудыг 2 жил дамнан хайж мэргэн “олсон” сэтгүүлч, хамтрагч продюсер Dorjpagma Dugar болон Гуру Медиа продюсер Ariunaa Tserenpil нар уг наадамд оролцож шагналаа авлаа. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй, соёл маань уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод өртөж, дасан зохицох, тэсэж давах “дотоод дархлаагаа” хэрхэн хайж байгаа эгэл түүхийг 2025 оны 10 -р сараас Univision, DDish, Look TV болон VOO сувгаар үзээрэй.

Гадаад, дотоодын кино баг, найруулөгч Габ, бүх хамтрагч продюсерүүд болон Даваа Заяа хоёртоо дахин халуун баяр хүргэе!

Address

KHUD Artsat Street Yazguurtan Tower 10th Floor
Ulaanbaatar
11

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khuree Bros posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share