ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Монгол Улсын Усны тухай хуулийн 2012 оны 05 дугаар сарын 17-нд баталсан шинэчлэсэн найруулгаар Сав газрын захиргаадыг байгаль орчны орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд, төрийн байгууллагын статустайгаар байгуулахаар хуульчилсан.
Сав газрын захиргаа нь тухайн сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага бөгөөд Усны тухай хуулийн 17 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг сав газрын хэмжээнд хэрэгжүүлнэ.
САВ ГАЗРЫН НУТАГ ДЭВСГЭР:
Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сумын 84 баг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 126 хорооны нутаг дэвсгэрийг хамран, нийтдээ 49’774.3 км2 талбайг эзэлдэг. Сав газарт нийслэл хот болон аймгийн төв 1, сумын төв 18 ордог.
Улаанбаатар хотын газар нутгийн 66.4%, Төв аймгийн 39.8%, Булган аймгийн 21.0%, Өвөрхангай аймгийн 5.8%, Архангай аймгийн 4.4%, Сэлэнгэ аймгийн 2% нь тус сав газарт хамрагдана.
Сав газрын нийт ус хурах талбай: 49’774.3 км2, нийт голын урт: 4’554 км, нуурын эзлэх талбай: 1916 га буюу 19.2 км2.