JCI Congress

Directions Website Contact the organization

JCI Congress JCI Congress Official page 🌐

Алсын хараа
Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх

Эрхэм зорилго
Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох

Итгэл үнэмшил
Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт
Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт
Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт
Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт
Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт
Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт
БИД ИТГЭДЭГ. JCI БАЙГУУЛЛАГА
JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ.
Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, НҮБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй үйл ажиллагаагаа явуулж байна. JCI – ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
JCI-г залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, хамт олны, олон улсын ба бизнесийн хүрээнд ашиглаж болох юм.JCI-нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн, Удирдлага гэсэн таван салбарт үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнийгээ залуучуудад олгож буй таван боломж гэж үзэж байсан юм.1999 онд Францын Канн хотод чуулсан JCI-н 54-р чуулганаар “удирдлага ” гэсэн тав дахь салбарыг бусад бүх боломжийг үүсгэн бий болгох, хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэгдэх тул тусдаа бие даасан хэлбэрээр байх шаардлагаүй хэмээн үзэж хассан байна.

Бизнес: JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг.

Гадаад харилцаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг.

Олон нийт: Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ.

Хувь хүн: Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.

29/09/2026

✨JCI КОНГРЕСС САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

✨JCI Конгресс салбар байгууллага 2026 онд Ерөнхийлөгч Нэргүйн Бэхбат (Н. Бэхбат)-ын манлайлал дор "𝙋𝙤𝙨𝙞𝙩𝙞𝙫𝙚 𝘾𝙝𝙖𝙣𝙜𝙚, 𝙋𝙤𝙨𝙞𝙩𝙞𝙫𝙚 𝙇𝙚𝙖𝙙" уриатайгаар эерэг манлайллаар түүчээлж гишүүдийн хөгжил, манлайлал, нийгмийн эерэг өөрчлөлтөд чиглэсэн олон талт үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ.

Ийнхүү 2026 онд хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн үр дүн, хамтын ажиллагаа болон гишүүдийн оролцоог нэгтгэн хүргэж буй JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны үйл ажиллагааны товч тайланг толилуулж байна.

🌟𝙋𝙤𝙨𝙞𝙩𝙞𝙫𝙚 𝘾𝙝𝙖𝙣𝙜𝙚, 𝙋𝙤𝙨𝙞𝙩𝙞𝙫𝙚 𝙇𝙚𝙖𝙙🌟

Хүндэтгэсэн,
JCI Конгресс салбар байгууллага

🚀"ASAP" ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙН "ШИЛДЭГ САЛБАР" БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА🥇🏆✨“ASAP” (As Soon As Possible) төсөл нь JCI...
28/09/2026

🚀"ASAP" ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙН "ШИЛДЭГ САЛБАР" БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА🥇🏆

✨“ASAP” (As Soon As Possible) төсөл нь JCI Монгол байгууллагын 2026 оны залуучуудын хөгжил, манлайллыг дэмжих зорилготой туг төсөл юм.
“ASAP” туг төслийн "ШИЛДЭГ САЛБАР БАЙГУУЛЛАГА"-аар
JCI Конгресс салбар байгууллага шалгарлаа.👏👏👏🚀🏆🎊
🌟“ASAP” төсөлд 10 орчим их, дээд сургуулийн 102 оюутан оролцсон бөгөөд уг төсөл нь сургалт хөгжлийн хөтөлбөр болон менторшип программ гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан.
🌟Төслийн эхний шатанд оролцогчид 81 хоногийн хугацаанд нийт 48 академик цагийн сургалтад хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ багийн болон бие даасан даалгавруудыг гүйцэтгэн, өрсөлдөөний зарчмаар шилдгүүдээ тодруулсан байна.
🌟Финалын шатанд шилдэг таван төсөл өрсөлдсөнөөс "JCI Конгресс" салбар байгууллагын багийн санаачилсан “Сайн дурын ажилтныг дэмжих хөтөлбөр” шилдэг төслөөр шалгарсан юм.
Төслийн 2-р шат болох Менторшип хөтөлбөрт болон салбар байгууллагын үйл ажиллагаанд ментор, ментее нар идэвх оролцоо хамгийн өндөр оролцсон байна.
🌟Төслийн ментороор дэмжиж ажилласан JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Н.Бэхбат, JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Дэд Ерөнхийлөгч С.Бат-Оргил, 2026 оны Санхүүч Т.Жамсүрэн нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье🌟
🌟JCI Конгресс салбар байгууллагын багийн оролцогчид болох Т.Болор, О.Солонго, Ц.Булган нартаа цаашдийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе
👏👏👏 💙
Мөн залуучуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан "Төслийн баг"-ийн хамт олон болон үндэсний байгууллагын туг төслийг амжилттай зохион байгуулсан JCI Их Хүрээ салбар байгууллагтаа талархал илэрхийлье.
ASAP төслөөр дамжуулан олон залуусын боломжийг нээж, өөрчлөлтийг хамтдаа бүтээж чадсан 17-н салбар байгууллагын оролцогчдодоо баярлалаа.👏👏👏
Залуучуудын хөгжил — Бидний ирээдүй!

Хүндэтгэсэн:
JCI Конгресс салбар байгууллага






✨JCI КОНГРЕСС САЛБАР БАЙГУУЛЛАГЫН XIV ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ✨JCI Конгресс салбар байгууллагын XIV чуулг...
27/09/2026

✨JCI КОНГРЕСС САЛБАР БАЙГУУЛЛАГЫН XIV ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ✨

JCI Конгресс салбар байгууллагын XIV чуулган 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Богд цамхагын Хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, Нэгдсэн I болон II дугаар хуралдаанаар салбар байгууллагын 2026 оны үйл ажиллагаа, санхүү, гишүүдийн ажлын үр дүнг хэлэлцэж, 2027 онд JCI Конгресс салбар байгууллагыг удирдан ажиллах Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон батламжиллаа.

🌟 НЭГДСЭН ХУРАЛДААН I
Нэгдсэн хуралдаан I-ээр JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон салбар байгууллагаа төлөөлөн JCI Монгол байгууллага, түүний бүтцийн байгууллагуудад ажилласан гишүүдийн ажлын тайлантай танилцлаа.
▫️JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны үйл ажиллагааны тайланг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Отгонцэцэг танилцуулж, хуралдаанаар хүлээн авав.
▫️JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны санхүүгийн тайланг Санхүүч Т.Жамсүрэн танилцуулж, хуралдаанаар хүлээн авав.

Мөн салбар байгууллагаа төлөөлөн JCI Монгол байгууллага болон бүтцийн байгууллагуудад ажилласан:
▫️JCI Конгресс салбар байгууллагын 2025 оны Дэд Ерөнхийлөгч, JCI Монгол Академийн Шүүгчдийн зөвлөлийн Ахлах шүүгч, 2026 оны Шүүгч хариуцсан зохицуулагч Ч.Нямсамбуу
▫️JCI Монгол байгууллагын 2026 оны Хөгжлийн зөвлөлийн Говийн бүс хариуцсан ажилтан Б.Очирваанчиг
▫️JCI Монгол байгууллагын 2026 оны JCI Зүүн Өмнөд Ази хариуцсан захирал М.Болорцэцэг нар 2026 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.

🌟 НЭГДСЭН ХУРАЛДААН II
Хуралдаанаар 2027 оны Нэр дэвшүүлэх хорооны дүгнэлтийг танилцуулж, Тооллогын комиссыг байгуулан, JCI Конгресс салбар байгууллагын 2027 оны сонгогдох албан тушаалтнуудын сонгуулийг холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгууллаа.

🌟 2027 ОНЫ СОНГОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД
Сонгуулийн санал хураалтын дүнгээр:
▫️2027 оны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр С.Бат-Оргил сонгогдов.
▫️2027 оны Дэд Ерөнхийлөгчөөр М.Болорцэцэг сонгогдов.
▫️2027 оны Дэд Ерөнхийлөгчөөр Ц.Энхнаран нар тус тус томилогдон, Нэгдсэн хуралдаанаар батламжлагдлаа.

Ийнхүү JCI Конгресс салбар байгууллагын 2027 оны Удирдах зөвлөлд батламжлагдсан, сонгогдсон албан тушаалтнууд гишүүдийнхээ өмнө тангараг өргөж, ирэх оны манлайллын үүрэг, хариуцлагаа албан ёсоор хүлээн авлаа.

🌟 ХҮРЭЛЦЭН ИРСЭН ХҮНДЭТ ЗОЧИД
▫️JCI Монгол байгууллагын Дэд Ерөнхийлөгч Болдбаатарын Үүрцайх
▫️JCI Монгол байгууллагын Дэд Ерөнхийлөгч Цэрэнлхамын Долгорсүрэн
▫️JCI Монгол байгууллагын Вьетнам хамтын ажиллагаа хариуцсан захирал Магсаржаламын Ганцэцэг
▫️JCI Монгол байгууллагын Солонгос хамтын ажиллагаа хариуцсан захирал Батбаярын Батцэцэг
▫️JCI Монгол байгууллагын Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Мэндсайханы Болорцэцэг
▫️JCI Монгол байгууллагын Тайван хамтын ажиллагаа хариуцсан Болдхүүгийн Уранжаргал
▫️JCI Конгресс салбар байгууллагын Үүсгэн байгуулагч, 2013, 2014 оны Ерөнхийлөгч Дарамбазарын Энхбаатар
▫️JCI Конгресс салбар байгууллагын Үүсгэн байгуулагч, 2015 оны Ерөнхийлөгч Төмөрийн Баясгалан
▫️JCI Конгресс салбар байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Цогтгэрэлийн Батгэрэл
▫️JCI Конгресс салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч Мягмарын Отгонбаатар
▫️JCI Конгресс салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Чинзоригын Жавхлантөгс
▫️JCI Конгресс салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Энхтайваны Дулмаа

JCI Конгресс салбар байгууллагын XIV чуулганд идэвхтэй оролцсон үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт Сенаторууд, эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

✨ Positive Change, Positive Lead ✨

Хүндэтгэсэн,
JCI Конгресс салбар байгууллага

🎊JCI ДОРНОД САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 5 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦООД ИРЛЭЭ✨JCI Дорнод салбар байгууллагын 5 жилийн түүх, нөхөрлөл...
17/09/2026

🎊JCI ДОРНОД САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 5 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦООД ИРЛЭЭ
✨JCI Дорнод салбар байгууллагын 5 жилийн түүх, нөхөрлөл, хамтын зүтгэлийн баярт JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Нэргүйн Бэхбат салбар байгууллагын удирдлагын багийн төлөөлөлийн хамт амжилттай оролцоод, сайхан дурсамжтай ирлээ. JCI- ийн гэр бүлээрээ бахархах сайхан өдөр байлаа 🎊
✨Уг ойн баярын арга хэмжээнд цаг хугацаа, сэтгэл, санхүү, зориулалт гарган оролцон ирсэн
-JCI Конгресс салбарын байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Н.Бэхбат
-JCI Конгресс салбарын байгууллагын 2026 оны Дэд Ерөнхийлөгч Л.Мөнх-Эрдэнэ
-JCI Конгресс салбарын байгууллагын 2026 оны Контент, идэвхжүүлэлт хариуцсан захирал П.Нямсүрэн
- JCI Конгресс салбарын байгууллагын 2026 оны Мэтгэлцээн, илтгэх урлагын тэмцээн хариуцсан захирал А.Батжаргал
-JCI Конгресс салбарын байгууллагын 2026 оны Төслийн зохицуулагч Э.Индра Индра нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье 👏👏👏

✨JCI Дорнод салбар байгууллагын үүсгэн байгуулагчид, үе үеийн Ерөнхийлөгчид, JCI Дорнод салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Т.Уянгатамир болон түүний удирдлагын баг, эрхэм сенаторууд, гишүүд та бүхэнд JCI Дорнод салбар байгууллагын түүхт бахархал дүүрэн 5 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.🌟
✨Өнгөрсөн 5 жил бол зөвхөн цаг хугацааны хэмжүүр бус, харин олон залуусыг хөгжүүлж, нийгэмдээ эерэг өөрчлөлт бүтээж, нөхөрлөл, манлайлал, үнэ цэнийг бий болгосон та бүхний бахархам түүх билээ.🎊
5 жилийн ололт амжилтаараа бахархаж, дараагийн шинэ түүхээ улам их амжилтаар бүтээхийг хүсэн ерөөе👏👏👏

Хүндэтгэсэн: JCI Конгресс салбар байгууллага




🚀ASAP ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – 2026 🚀                                     ТАЛАРХАЛ🌟“ASAP” (As Soon As Possible) т...
15/09/2026

🚀ASAP ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – 2026 🚀
ТАЛАРХАЛ
🌟“ASAP” (As Soon As Possible) төсөл нь JCI Монгол байгууллагын 2026 оны залуучуудын хөгжил, манлайллыг дэмжих зорилготой туг төсөл юм.
✨“ASAP” төсөлд 10 орчим их, дээд сургуулийн 102 оюутан оролцож байгаа бөгөөд уг төсөл нь сургалт хөгжлийн хөтөлбөр болон менторшип программ гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
✨Залуучуудын менторшип хөтөлбөр нь оролцогчдод олон нийтийн ажил, ажлын байрны туршлага, чиг баримжаа олох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бусдаас суралцах боломжийг олгож байгаа болно.
✨Төслийн хоёр дугаар үе шат болох менторшип хөтөлбөрт салбар байгууллагын оролцогч ментор болох JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Дэд Ерөнхийлөгч С.Бат-Оргил танд оролцогч ментеегийхээ ирээдүйн өсөлт хөгжилд оруулж буй хувь нэмэрт салбар байгууллагын нийт гишүүдийн өмнө талархал илэрхийлье.👏👏👏

Хүндэтгэсэн:
JCI Конгресс салбар байгууллага






🔥ЗУРГААДУГААР САРЫН ШИЛДЭГ ГИШҮҮН🌟JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Зургаадугаар сарын шилдэг гишүүнээр JCI Конг...
15/09/2026

🔥ЗУРГААДУГААР САРЫН ШИЛДЭГ ГИШҮҮН

🌟JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Зургаадугаар сарын шилдэг гишүүнээр JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Систершип хариуцсан захирал Ц.Уранзаяа шалгарлаа.
👏👏👏
🎯Шалгарах болсон үндэслэл:
1. 2026 оны эхний хариуцлагтай татвар төлөгчдийн нэг
2. 2026 оны BOARD хурлын бүтэн ирц
3. 2026 оны салбарын үйл ажиллагаанд идэвх, манлайлалтай оролцогч
4. OKR оноогоор тэргүүлэгч
5.JCI Ази Номхон далайн бүсийн чуулганд салбар байгууллагаа төлөөлөн амжилттай оролцож, гадаад харилцаа, систершип харилцаанд идэвх зүтгэл, манлайлал, эерэг нөлөөлөлийг бий болгож ажилласан.
🌟JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Зургаадугаар сарын шилдэг гишүүнээр шалгарсан Систершип хариуцсан захирал Ц.Уранзаяа таны манлайлал, оролцоо салбар байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж халуун баяр хүргэе.👏👏👏
Цаашдын хувь хүний хөгжил, эерэг өөрчлөлт, эерэг манлайлалд нь өндөр амжилт хүсье.

🌟POSITIVE Change, POSITIVE Lead🌟

Хүндэтгэсэн,
JCI Конгресс салбар байгууллага



🔥ТАВДУГААР САРЫН ШИЛДЭГ ГИШҮҮН🌟JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Тавдугаар сарын шилдэг гишүүнээр JCI Конгресс с...
15/09/2026

🔥ТАВДУГААР САРЫН ШИЛДЭГ ГИШҮҮН

🌟JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Тавдугаар сарын шилдэг гишүүнээр JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Сургалт, хөгжлийн хороон захирал Б.Төмөр-Очир шалгарлаа.
👏👏👏
🎯Шалгарах болсон үндэслэл:
1. 2026 оны эхний хариуцлагтай татвар төлөгчдийн нэг
2. 2026 оны BOARD хурлын бүтэн ирц
3. 2026 оны салбарын үйл ажиллагаанд идэвх, манлайлалтай оролцогч
4. OKR оноогоор тэргүүлэгч
5.JCI Open day арга хэмжээ, Хайр+Цаг төслийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, идэвх зүтгэл манлайлал, эерэг нөлөөлөлийг бий болгож ажилласан.
🌟JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Тавдугаар сарын шилдэг гишүүнээр шалгарсан Сургалт, хөгжлийн хороон захирал Б.Төмөр-Очир таны манлайлал, оролцоо салбар байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж халуун баяр хүргэе.👏👏👏
Цаашдын хувь хүний хөгжил, эерэг өөрчлөлт, эерэг манлайлалд нь өндөр амжилт хүсье.

🌟POSITIVE Change, POSITIVE Lead🌟

Хүндэтгэсэн,
JCI Конгресс салбар байгууллага



JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Удирдлагын багийн ээлжит VI хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.Хурлаар J...
12/09/2026

JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Удирдлагын багийн ээлжит VI хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлаар JCI Конгресс салбар байгууллага шаардлагатай асуудлуудаа хэлэлцэж баталлаа.

🌟POSITIVE Change, POSITIVE Lead🌟

Хүндэтгэсэн,
JCI Конгресс салбар байгууллагын 2026 оны Удирдлагын баг

🚀ASAP ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – 2026 🚀JCI КОНГРЕСС- МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОО-2“ASAP” (As Soon As Possible) төсө...
11/09/2026

🚀ASAP ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – 2026 🚀
JCI КОНГРЕСС- МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОО-2

“ASAP” (As Soon As Possible) төсөл нь JCI Монгол байгууллагын 2026 оны залуучуудын хөгжил, манлайллыг дэмжих зорилготой туг төсөл юм.
✨“ASAP” төсөлд 10 орчим их, дээд сургуулийн 102 оюутан оролцож байгаа бөгөөд уг төсөл нь сургалт хөгжлийн хөтөлбөр болон менторшип программ гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
✨Залуучуудын менторшип хөтөлбөр нь оролцогчдод олон нийтийн ажил, ажлын байрны туршлага, чиг баримжаа олох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бусдаас суралцах боломжийг олгож байгаа болно.
✨Төслийн хоёр дугаар үе шат болох менторшип хөтөлбөрт салбар байгууллагын 3-н оролцогч ментее болох Т.Болор, О.Солонго, Ц.Булган нарыг JCI Конгресс салбар байгууллагын Ерөнхийлөгч Н.Бэхбат, Дэд Ерөнхийлөгч С.Бат-Оргил, Санхүүч Т.Жамсүрэн нар менторлон идэвх санаачлагтай оролцож байна.






🚀ASAP ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – 2026 🚀ТӨСЛИЙН 2-Р ҮЕ ШАТ- МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР -1“ASAP” (As Soon As Possible) төсөл ...
11/09/2026

🚀ASAP ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – 2026 🚀
ТӨСЛИЙН 2-Р ҮЕ ШАТ- МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР -1
“ASAP” (As Soon As Possible) төсөл нь JCI Монгол байгууллагын 2026 оны залуучуудын хөгжил, манлайллыг дэмжих зорилготой туг төсөл юм.
✨“ASAP” төсөлд 10 орчим их, дээд сургуулийн 102 оюутан оролцож байгаа бөгөөд уг төсөл нь сургалт хөгжлийн хөтөлбөр болон менторшип программ гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
✨Залуучуудын менторшип хөтөлбөр нь оролцогчдод олон нийтийн ажил, ажлын байрны туршлага, чиг баримжаа олох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бусдаас суралцах боломжийг олгож байгаа болно.
✨Төслийн хоёр дугаар үе шат болох менторшип хөтөлбөрт салбар байгууллагын 3-н оролцогч болон Т.Болор, О.Солонго, Ц.Булган нарыг JCI Конгресс салбар байгууллагын Ерөнхийлөгч Н.Бэхбат, Дэд Ерөнхийлөгч С.Бат-Оргил, Санхүүч Т.Жамсүрэн нар менторлон идэвх санаачлагтай оролцож байна.






Address

Хан-Уул дүүрэг, JCI Монгол оффис
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when JCI Congress posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to JCI Congress:

Shortcuts

Share