19/04/2026
👏👏👏 🏆 Баярлалаа #гүндүүгүйяриа
Монгол улсын бизнесийн салбарт толгой цохисон хамгийн луугар компаниудын багуудыг хайр найргүй тасдсаар Хатант Интернэшнл компанийн баг Алтан цомын эзэн боллоо. 🏆
Завханы Т.Дүгэрдорж начингаар хүч нэмсэн арын сайхан хангайн бөхчүүд гурван удаа дараалан Алтан цомын барилдаанд аваргын төлөө шалгарч, хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо.
Үндэсний баялаг бүтээгч Хатант Интернэшнл компани арга байхгүй бөхийн үүдтэй их айл юм. Энэхүү компаниар овоглон барилдсан бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга цэргийн арслан цолтойдоо, Э.Мөнхжаргал начин аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд тус тус түрүүлж ховорхон түүх бүтээж байсан бол өнөөдөр компаниуд баг бүрдүүлэн анх удаа хоорондоо өрсөлдөхөд мөн л түрүүлж түүх бүтээлээ. Хатант Интернэшнл компанийн хамт олон, нийт баг тамирчдад халуун баяр хүргэж, улам их амжилт хүсье. 👏
#гүндүүгүйяриа #үндэснийбөх #бахархал #Аваргууд #хатантинтернэшнл

Гүндүүгүй Яриа