ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БОНЗ, ХАБЭА, байгаль орчны 📚 сургалт · 💼 зөвлөх үйлчилгээ · 🤝 гишүүнчлэл. Уул уурхай болон корпорацийн БОНЗ, ХЭМАББО-ны сайн менежментийг дэмждэг ТББ.

Est. 2012.

13/04/2026

ХАБЭА-н АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ

https://mesmongolia.github.io/mes-habea/

📞 Холбоо барих: 80205622
🌐 Дэлгэрэнгүй: ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

#ХАБЭА #ХАБЭАСургалт #АюулгүйАжиллагаа #ЭрүүлАхуй #МонголынХүрээлэнБуйОрчны

If this is your site, make sure that the filename case matches the URL as well as any file permissions. For root URLs (like http://example.com/) you must provide an index.html file.

ХАБЭА-н сургагч багшийн сургалт
16/01/2026

ХАБЭА-н сургагч багшийн сургалт

13/11/2025
12/11/2025

МАЛАА ХЭРХЭН ОНД МЭНД ОРУУЛАХ ВЭ?

Монгол улсын Хөдөлмөрийн баатар зоотехникч Д. Бараадууз:
Малчдад зориулсан зөвлөгөө.

Ер нь малыг турахаас нь өмнө нэмэгдэл тэжээл өгч байх,

⁃ Мал тураад амьдын жингийнхээ 70% иа алдсанаас хойш эрүүний булчин сулараад идсэн тэжээлээ таслаж бутлаж чадахгүй бүхлээр нь залгиад эхэлдэг тэр нь ходоодонд зангирч бөөгнөрөөд буцаж хэвлэг бололгүй ходоодондоо муудаад ядарсан малыг хордлого болгон үхүүлдэг юм байна лээ. Хүнсэнд хэргэлсэн малын сэвс 1 см орчмоор таслагддаг бол зуданд үхсэн малын гүзээнд 2-3 бөндгөр тэжээлийн үлдэгдэл бүхлээрээ байж байдаг,

⁃ Нэгэнт доройтсон малыг исгэж, дэвтээсэн тэжээлээр тэжээвэл сайн байдаг, хүчит тэжээлийг исгэж дэвтээгээд 1 аяга (300 гр) өгөөд 3-4 цагийн дараа 500 гр өвс өгөх, тосыг нь ялгасан шөл, (ясны шөлөөр) хивэг, хүчит тэжээлийг зуурч бага багаар сувилалын тэжээл болгон тэжээхэд сульдсан мал дорхноо тэнхэрдэг,

⁃ Исгэж дэвтээсэн 300 гр хивэг, багсармал тэжээл, 500 гр өвсөөр 1- 2 хоног тэжээснээс хойш ядарсан малын үхэл зогсдог бөгөөд тэжээлийг үргэлжлүүлээд өгөөд байхаар сэхээд ирдэг тиймээс хэт дор орохоос нь өмнө тэжээлд оруулбал үр дүнтэй байдаг шүү,

⁃ Турж доройтсон малын нүд нь нуухтсан, сүүлээ хавчсан, хамарт нь шороо шигчсэн, цустай нус гоожсон байдаг. Өглөө бэлчээрт байгаа малаа нэг бүрчлэн хараад муудсанаа ялгаж аваад дээрх аргаар тэжээхэд 48 цагийн дараа хавчсан сүүлээ сөхөөд, нүдний нуух нь арилаад ирдэг, тэжээлээ зогсоолгүй үргэлжлүүлээд тэжээгээд байхад засраад сайхан болчихдог,

⁃ Малыг бэлчээрт явахаас нь өмнө муудсан малаа бүлээн хар цайгаар услах, тосыг нь ялгасан ясны шөл багахан уулгах маш сайн, бэлчээрт гараад чангараад ирдэг,

⁃ Ясыг буцалгаж тосыг нь ялгаад шөлийг нь доройтсон малд уулгахад маш амархан тэнхэрдэг, хатаасан ясаа няцалж буцалгаад бүлээнээр нь малд уулгах, бусад тэжээлтэй холиод өгөхөд муудсан малыг амь тариа шиг л уячихдаг,

⁃ Боодолтой өвсийг 4 м берзент, даавуун дээр задлахаар 3-4 кг нунтаг өвсний шим нь үлддэг үүнийг хүчит болон багсармал тэжээлтэйгээ холиод малаа тэжээдэг байсан. Боодлийн өвсөө ингэж ашиглах хэрэгтэй. Бууцанд дээр задалсан өвсний шим нь бууцтайгаа холилдоод тэндээ хаягддаг, Бог малд тэжээлийг хошуувчинд хийгээд өгөхөөр хаягдалгүй бүх мал жигд сувилалын маягаар тэжээгддэг юм. Тэжээлийн онгоцонд хийхээр чадалтай нь их идээд чадалгүй нь идэж чаддаггүй сул талтай. Ногооны хальс, цайны шаар, модны үрдэс, модны навч, саахар, гурилтай шөлний үлдэгдэл малын тэжээлд нэмэртэй байдаг

⁃ Кальци фосфор дутагдсан мал яс мэрээд байдаг тиймээс малыг хужирлах маш чухал. Хужир бол “мал турахад тушаа”, “даарахад дах”, “таргалахад ташуур“ гэдэг тиймээс 4 улиралын турш хужраар хангах хэрэгтэй. Хужирыг баяжуулж хэрэглэх 40% хужир + 30% давс+ шатаасан ясны шаар хийгээд бүрэн найрлагатай болдог. Ясны гурилыг хүчит тэжээлтэй хольвол бүр сайн хужир сайтай мал хээл хаядаггүй,

⁃ Малыг усаар цангаав. Шуурах, хүйтрэх цас орохоос урьтаад ханатал нь сайн услаж бай. Бог мал идсэн 1кг тэжээлээ 3 литр усаар шингэлж байж шим тэжээлийг нь биедээ авдаг байгаа шүү,

⁃ Яагаад ядарсан малын хамарнаас цустай нус гардаг вэ? Эрээн хэдгэнэ, шимэгч хорхой авгалдайгаа малын үсний уг руу шахдаг адуу мал биеээ шүдээрээ маажихдаа угтвар ходоод руугаа оруулдаг. Мал ядрах үед энэ авгалдайнууд (гуур) хоолойн угнаас бүдүүн гэдэсний үзүүр хүртэл байрлаад идсэн тэжээлийн шимийг нь сорчихдог. Эвэр, туруу, ясыг шатааж хүхэр ихтэй утаагаар нь уг малыг утангуут авгалдайнууд нь хордож үхээд гадагшилдаг юм.

⁃ Бог малын хоолой төвөнх дээр хуруугаараа дарахаар хахаж цацаж байвал уушигандаа оёгтой гэсэн үг тусд нь ялгаад эмчилгээ хийх хэрэгтэй,

⁃ Ногооны хальс, цайны шаар, модны үрдэс, модны навч, саахар, гурилтай шөлний үлдэгдэл малын тэжээлд нэмэртэй байдаг,

⁃ Дундуур идэш, дулаан хэвтэр гэдэг малаа ядаж дороос нь бүү дааруул! Өглөө малаа гаргаад хотныхоо хорголыг овоолж бай орой хотлоход нь тараагаад байхад хэвтэр бүлээн байдаг. Бууцны голд 1 м орчим нүх ухаад жаахан галлаж байгаад хөлдүү бууцаа хийхээр дулаан хэвтэр болдог.

МАЛАА ОНД МЭНД САЙН ОРУУЛААРАЙ.

10/11/2025

Чернобылийн байгалийн цогцолбор газар

10/11/2025

БАКТЕРИЙН "ЗЭЭЛ"...
🧐Манай орны модод яагаад доод хэсгээрээ өргөн, трапец хэлбэртэй байдаг вэ? Энэ нь үндэстэй холбоотой. Зарим орны ойн мод эгц шулуун, зарим нь хэт мушгирсан гээд олон янз. Эгц шулууны хувьд тухайн бүс нутгийн хөрс зөөлөн, чийг ихтэй, зузаан байдагтай холбоотой. Харин Монгол орны хөрс доороо маш том уулын чулуулгууд дээр тогтдог учраас нимгэн. Тиймээс ойн үндэс эгц доошоо гүнд биш тархаж ургадаг онцлогтой. Үүнээс дооших чулуун давхаргыг үндэс нэвчиж ургаж чаддаггүй. Энэ нь мод доогуураа өргөсөхөд нөлөөлдөг ажээ. Ийм тогтоцын хамгийн аюултай нь юу гээч? Уур амьсгал дулаарсаар цэвдэг хайлж, хөрс хуурайшихад 80 см гүнд үндэстэй байгаа бүх мод булгарч унана гэсэн үг юм🥺🥺🥺
Үндэс бол ойн хамгийн нууцлаг ертөнц. Газар доорх агуу ертөнцийн нууцыг тайлах оролдлого дэлхий дахинаа бүр 1930-аад оноос эхтэй. Ой судлаачид модны үндсийг хөрш айлтай зүйрлэсэн нь ч бий. Заримдаа хөршөөсөө юм гуйх хэрэг гардагдаа. Модны үндэс хоорондоо яг л ингэж харилцдагийг эрдэмтэд тогтоожээ. Зарим нөхцөлд үндэс хоорондоо шим тэжээлээ солилцдог байна. Бүр алс холоос хүртэл газар доор аалзны тор мэт тархан байрласан хөгцний бактерийн тусламжтайгаар шим тэжээл бие биенээсээ “зээлж, өр тавьдаг” талаар АНУ-ын ойн экологич Налини Надкарни дүгнэн бичжээ.

09/09/2025

САЙН ДУРЫН АЖИЛТАН БҮРТГЭЖ БАЙНА.

📢 Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны хүндэт гишүүд, сайн дурын ажилтнууд болон оюутнуудын анхааралд

Хөдөлмөрийн эрүүл ахуй-2025 бага хурлыг Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний хобооноос жил бүр зохион байгуулдаг билээ.

📌 Бага хурал 2025 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд "Уушги тоосжих өвчнөөс урьдчилан сэргийлье" уриан дор Корпорэйт Конвэйншн Центрт болох гэж байна.

Иймд хурлын үйл ажиллагаанд туслах сайн дурын ажилтнуудыг урьж байна.

Бүртгүүлэх холбоос:
🔗 https://forms.gle/EySnX9JwJsK4tEPa7

Address

Uniq Center
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН:

Share