Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO

Directions Website Contact the organization

Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO Бодлогод залуусын хяналт нь 2014 онд байгуулагдсан хараат бус залуусын ТББ юм.

Хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх замаар залуу хүн бүрийг бие даасан, идэвх, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж, нийгмийн бүхий л түвшинд залуусын оролцоог хангасан, тогтвортой хөгжил бүхий хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

“Улс төрийн намууд ба иргэний нийгмийн байгууллагуудыг үр дүнтэйгээр холбох нь” хөтөлбөрийг IRI in Mongolia - БНОУХ-гийн...
08/09/2026

“Улс төрийн намууд ба иргэний нийгмийн байгууллагуудыг үр дүнтэйгээр холбох нь” хөтөлбөрийг IRI in Mongolia - БНОУХ-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж дууслаа.

Төлөөлөл, итгэлцлэлийг бэхжүүлэх орон зай: Нам, иргэний нийгмийн байгууллага түншлэх нь

08/09/2026
📢"Залуус эгэх хариуцлагатай улс төрийн төлөө" хөтөлбөрийн хүрээнд улс төрийн намуудад санал дүгнэлт хүргүүллээ. “Бодлого...
31/08/2026

📢"Залуус эгэх хариуцлагатай улс төрийн төлөө" хөтөлбөрийн хүрээнд улс төрийн намуудад санал дүгнэлт хүргүүллээ.

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн тус хөтөлбөр нь залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын хариуцлагыг бэхжүүлэх, сонгуулийн амлалтын хэрэгжилтэд иргэдийн хяналтыг төлөвшүүлэх зорилготой эхэлсэн билээ.

Уг хөтөлбөрт оролцсон оюутнууд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон төрийн хэрэгт оролцох эрхтэй холбоотой амлалтуудыг судалж, парламент дахь үйл ажиллагаа, хууль тогтоомжийн санаачилга, албан ёсны баримт бичиг болон намуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтад үндэслэн үнэлгээ хийж нам тус бүрт зориулсан санал, дүгнэлт боловсруулан хүргүүллээ.
Мөн хавсралтаар "Улс төрийн намууд ба иргэний нийгмийн байгууллагуудыг үр дүнтэйгээр холбох нь" хөтөлбөрийн мэдээлэл болон судалгааны асуултыг хүргүүллээ.

2026 оны 3–6 дугаар сарын хугацаанд хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төрийн тэнхимийн “Ардчиллын боловсрол” хичээлийн хүрээнд IRI in Mongolia - БНОУХ дэмжлэгтэйгээр хэрэгжсэн юм.

🤝 Хариуцлагатай улс төрийг төлөвшүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан нийт оролцогчид, хамтран ажилласан байгууллагууд болон сургагч багш нартаа талархал илэрхийлье.
#сонгуулийнамлалт #сонгуулийнлуужин #сонгуулийнамлалтыгхяная

29/08/2026

📣ШИНЭ ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТ ХААГДАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ!

Залуусын давлагаа клуб нь Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO дэргэд 2018 онд байгуулагдан нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын оролцоог утга учиртай болгох замаар бодит үр дүнд хүрэхээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй сайн дурын клуб юм. Бид жил бүр шинэ гишүүн элсүүлдэг бөгөөд нийгэм, залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй 16-22 насны хүн элсэх боломжтой.

Шалгаруулалт дараах 3 хэсгээс бүрдэнэ:
1. Цахим өргөдөл хүлээн авах
2. Ярилцлага
3. Ажиглалтын 1 сар
Өргөдлийг 2026 оны 09-р сарын 03-ны өдрийн 23:59 хүртэл хүлээн авна.
Доорх холбоосоор хандаж өргөдлөө илгээнэ үү, баярлалаа.
https://forms.gle/K9x9JbwzKXcjpA238
🌊

25/08/2026

ШИНЭ ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА!🙌

Залуусын давлагаа клуб нь Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO дэргэд 2018 онд байгуулагдан нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын оролцоог утга учиртай болгох замаар бодит үр дүнд хүрэхээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй сайн дурын клуб юм. Бид жил бүр шинэ гишүүн элсүүлдэг бөгөөд нийгэм, залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй 16-22 насны хүн элсэх боломжтой.

Шалгаруулалт дараах 3 хэсгээс бүрдэнэ:
1. Цахим өргөдөл хүлээн авах
2. Ярилцлага
3. Ажиглалтын 1 сар
Өргөдлийг 2026 оны 09-р сарын 03-ны өдрийн 23:59 хүртэл хүлээн авна.

Доорх холбоосоор хандаж өргөдлөө илгээнэ үү, баярлалаа.
https://forms.gle/ZmL6ZKHWmbRcizYw5

🌊

Хүний эрхийн мэдрэмжтэй залуусын нэгдэх орон зай 🏳️‍🌈
24/08/2026

Хүний эрхийн мэдрэмжтэй залуусын нэгдэх орон зай 🏳️‍🌈

🏳️‍🌈🏳️‍⚧️ “Тэгш эрх, бахархлын өдрүүд 2026”-ийн хүрээнд зохион байгуулагдах “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ын шинэ тов батлагдлаа.

Урьдчилан наймдугаар сарын 22-нд Барилгачдын талбайд зохион байгуулахаар бэлтгэлээ бүрэн хангасан байсан “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас COP17 арга хэмжээний аюулгүй байдалтай холбогдуулан цуцалж, дахин товлох хүсэлт хүргүүлсний дагуу түр хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, наймдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт Барилгачдын талбайгаас эхлэхээр шинэ мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүртгэсэн байна.

Ингэснээр 2026 оны “Тэгш эрхийн төлөөх алхалт”:
📅 2026 оны 8-р сарын 29, Бямба гараг🕙 10:00 цагт📍 Барилгачдын талбайгаас эхлэхээр болжээ.

📣 Зохион байгуулагчид шинээр товлогдсон алхалтад найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт нэгдэж, тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа.

11/08/2026

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ
---------
Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон;
🖇️ хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж;
🖇️ хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэн чухал гэдгийг анхааран;
🖇️ улс түмний хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь нэн чухлыг харгалзан;
🖇️ хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнэтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэдэгт Нэгдсэн Үндэстний улс түмэн итгэл төгс байгаагаа дүрмээрээ нотлохын хамт, илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын нөхцлийг сайжруулахад дөхөм үзүүлэхээр шийдвэрлэснийг харгалзан;
🖇️ гишүүн улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг нийтээр хүндлэн сахихад тус дөхөм үзүүлэх үүрэг авсныг үндэслэн;
🖇️ энэхүү үүргийг бүрэн биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг нийтээр нэг мөр ойлгох явдал нэн чухал ач холбогдолтойг харгалзан;
тийнхүү, үүний учир,
Ерөнхий Ассамблей,
Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна.

📢 Сэтгүүлчдийг ажил мэргэжлээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан хуулийн байгууллагаас дахин дахин дуудах тохиолдлуудад өртөж б...
08/07/2026

📢 Сэтгүүлчдийг ажил мэргэжлээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан хуулийн байгууллагаас дахин дахин дуудах тохиолдлуудад өртөж байсан уу?
--
Манай байгууллага нь Сэтгүүлзүйн инноваци хөгжлийн үүр төв байгууллагатай хамтран "сэтгүүл зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд процессийн эрх зүйн шинэчлэл"-ийг хэрхэн хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой залхаах буюу chilling effect-ийг хэрхэн шийдвэрлэх шаардлагатайг нотлон харуулах "хууль зүй"-н судалгааг дуусгах шатандаа ороод байна.
-----
Иймд сэтгүүлчид та бүхнээс судалгаанд оролцох буюу бидэнтэй холбогдож мэдээлэл ирүүлэхийг хичээнгүйлэн хүсье.

Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн дарамт шахалт, заналхийлэл, залхаан цээрлүүлэлтийн бод....

Шүүхийн ерөнхий зөвлөл-ийн шүүгч бус гишүүнд өргөдлөө ирүүлсэн 12 нэр дэвшигчийн талаарх хэлэлцүүлгийг ажлыг хэсэг зохио...
30/06/2026

Шүүхийн ерөнхий зөвлөл-ийн шүүгч бус гишүүнд өргөдлөө ирүүлсэн 12 нэр дэвшигчийн талаарх хэлэлцүүлгийг ажлыг хэсэг зохион байгуулжээ. Энэ үйл явц нь шинэчлэгдсэн журмын дагуу анх удаа зохион байгуулагдсан бөгөөд одоогоор албан ёсны эх сурвалж болох ParliamentMN сайтад ажлын хэсгийн шийдвэр, Хууль зүйн байнгын хороонд санал болгосон нэр дэвшигчдийн мэдээллийг нийтлээгүй байна.
------
Нээлттэй Нийгэм Форум Оюуны-Инноваци ТББ хамтран томилгооны үйл явцыг анхааралтайгаар ажигласаар байна.
-----
#ХараатБусШүүх
#иргэдийнхяналт
#шүүхэрхмэдэл
#шез

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгар...

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Бодлогод залуусын хяналт ТББ/Youth Policy Watch NGO:

Shortcuts

Share