23/02/2026
🧊 МӨСӨН АВИРАЛТ ОЛИМПОД — ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Францын уулын холбооны буюу FFCAM-ийн мөсөн авиралтын бодлого хариуцсан төлөөлөгч Люк Тибаль мөсөн авиралтыг Олимпын наадамд багтаахын ач холбогдлын талаар ийнхүү ярьжээ:
🥇 “Мөсөн авиралт бол маш үзүүштэй спорт. Олимпод багтсанаар медалийн боломж нээгдэж, тамирчдын түвшин өсөж, бэлтгэл мэргэжлийн шатанд гарна. Шинэ авьяастнууд татагдана.”
Гэхдээ энэ бол зөвхөн өрсөлдөөний тухай биш…
🏔 “Олимпод орно гэдэг нь уулын түүхийг бүтээсэн альпинизмын өвийг залуу үедээ дамжуулах, уулын соёлыг хадгалах том алхам.”
Сур: 🇫🇷 Францын шигшээ — Яагаад ийм хүчтэй байна вэ?
Люк: Сүүлийн 6 жилд Франц бэлтгэлийн тогтолцоогоо шинэчилж, дэлхийн чансаанд ахих стратеги хэрэгжүүлжээ.
🎯 “Би манай тамирчдыг хэзээ ч ийм их урам зоригтой, бэлтгэлдээ үнэнч байхыг харж байгаагүй. Олимпын нөлөө хүчтэй байна.”
Францын баг одоогоор техникийн төрөлд гялалзаж байгаа ч хурдны төрөлд оролцохгүй байна. Хэрэв Олимпод орвол бид хурдны төрөлд ‘Маршаллын төлөвлөгөө’ хэрэгжүүлнэ.
Хурдны төрлийн өрсөлдөөнд ширүүн баг бол:
👉 Иран
👉 Монгол юм.
Францын хувьд Техникийн төрөлдөө сүүлийн жилүүдэд ноёрхож байгаа.
Сур: Олимпын төрөлд орвол медалийн боломж?
Люк: Франц онолын хувьд 6 орчим медалийн боломжтой гэж үзэж байна.
“Мөсөн авиралт бол туршлага давамгайлдаг спорт. Дөрвөн жилийн дараа манай тамирчид илүү хүчтэй болно.”
Мөн шинэ залуу үе хүч түрж байна.
🧊🔥 Олимпод мөсөн авиралт багтвал энэ спорт дэлхийн шинэ шатанд гарна. хэмээн ярилцжээ.
Та юу гэж бодож байна?
Мөсөн авиралт Олимпод орвол манай улс ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Үүнд бид бэлэн үү?
#МөсөнАвиралт #ТехникийнТөрөл
Poursuivant les engagements du Club alpin français (1874), la Fédération française des clubs alpins et de montagne (FFCAM) rend accessible au plus grand nombre une pratique autonome et responsable de la montagne. Fédération multisports, elle propose à ses 115 000 adhérents de pratiquer au se...