09/10/2026
📢2026/27 ОНЫ МӨСӨНД АВИРАЛТЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ УЛИРЛЫН ДҮРЭМ, ЖУРАМ БОЛОН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ 🧗♂️❄️
Олон улсын уулчдын холбоо (UIAA - International Climbing and Mountaineering Federation)-ноос мөсөнд авиралтын шинэ улиралтай холбогдуулан дараах шинэчлэлт, дүрмүүдийг албан ёсоор танилцууллаа.
Мөсөнд авиралтын тамирчид, дасгалжуулагчид болон клуб, гишүүд та бүхэн дараах мэдээлэлтэй танилцана уу:
🔹 2026/27 оны Мөсөнд авиралтын дүрэм, журам (Rules & Regulations):
Дүрмийн шинэчлэлт болон өөрчлөлтүүдийн нарийвчилсан баримт бичиг нийтлэгдсэн тул WIC/ World Ice Climbing Техникийн хорооноос оруулсан өөрчлөлтүүдтэй сайтар танилцахыг зөвлөж байна.
🔹 UIAA-ийн Допингийн эсрэг шинэ журам 2027:
UIAA-ийн Допингийн эсрэг комисс WADA-ийн 2027 оны шинэ дүрмийг өөрийн спортын онцлогт нийцүүлэн боловсруулж, 2027 оны шинэ журмыг албан ёсоор баталлаа. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон сургалтын материалууд удахгүй нийтлэгдэнэ.
🔹 Тамирчны гарын авлага (Athlete Handbook 2026/27):
Ирэх улирлын бэлтгэл, тэмцээн уралдааны талаарх чухал зөвлөмж, мэдээллийг багтаасан гарын авлага нийтлэгдсэн тул тамирчид дэлгэрэнгүй танилцана уу.
🔹 Тэмцээний систем нээгдлээ (Event Registration System):
Ирэх улирлын тэмцээнүүдийн бүртгэлийн систем албан ёсоор нээгдлээ.
https://uiaa.results.info/users/login
📌 Дэлгэрэнгүй баримт бичиг болон бүртгэлийн албан ёсны холбоосыг UIAA-ийн вэбсайтаас үзнэ үү.
Шинэ улиралдаа бүх тамирчиддаа өндөр амжилт хүсье! 🇲🇳🧊
#МөсөндАвиралт #СпортынМэдээ
Welcome to the UIAA Ice Climbing World Tour Information Centre, here you will find useful resources as well as links to and downloads for all relevant documentation concerning UIAA Ice Climbing competition.